Сирийн Ерөнхийлөгч Башар Асад сайд нарын танхимыг шинээр бүрдүүлэх тухай зарлиг бямба гарагт гаргав. Тус зарлигт Засгийн газрыг Рияд Хижаб тэргүүлж, Батлан хамгаалах, Дотоодын болон Гадаад хэргийн сайдууд суудалдаа хэвээр үлдэхийг заажээ. Мөн Засгийн газарт Үндэсний эвлэрлийн асуудлаар шинэ яам байгуулж, тэргүүнээр нь сөрөг хүчний нийгмийн үндэсний намын удирдагч Али Хайдарыг томилсон бол, Сөрөг хүчний өөрчлөлт, чөлөөлөлтийн төлөө ардын фронтын дарга Кадри Жамиль Ерөнхий сайдын эдийн засгийн асуудлаарх орлогч болох гэнэ. Д.Ундрах 24tsag.mn




















































