Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагаанд оролцов

2016-5-23
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов. Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дарга хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе нар, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

Энэ удаагийн хээрийн сургалтад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцов. Тодруулбал Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр  хэлсэн үгэндээ “ Эрхэм генерал, офицер, ахлагч нар, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа,

 

Хүндэт зочид оо,

 

Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан “Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож буй энхийн элч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орны зуны дэлгэр сайхан өдрүүдэд дэлхийн болон бүс нутгийн чанартай, улс орныг хамарсан олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага юм.

 

Өнөөдөр дэлхийн зарим хэсэгт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Ингэснээр мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, олон хүн зовж шаналж байгаа нь эх дэлхийн хүн бүрийн санааг зовоосоор байна. Энэ бүхэн нь аливаа үүссэн маргаантай асуудлыг эвийн аргаар яриа хэлэлцээрээр шийдэх, нөхцөл байдлыг аль болох түргэн хяналтдаа авч, хямралыг урьдчилан намжаахад бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг бидэнд сануулсаар байгаа юм.

 

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

2006 оноос эхлэн Манай Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн сургалт, дадлагыг “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой болохыг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

 

Энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж “Хааны эрэлд” сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг яах аргагүй мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ.

 

Энэхүү сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт энхийг сахиулагчид та бүхэнд дахин талархал дэвшүүлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Энхийг сахиулагчид нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдаг хэн бүхний хийж чадах амар хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятаршгүй идэвх зүтгэлээр л биеллээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа зориуд хэлэхийг хүсэж байна.

 

Монгол Улс НҮБ-ын байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.

Дэлхий ертөнцийн энхийн зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан Та бүхэнд баярлалаа. Энхийн элч Та бүхэн сургалт дадлагадаа хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ Монгол үндэстний нүүдлийн соёлтой танилцаж, улс орнуудын найрамдлын гүүр болно гэдэгт итгэж байна.

 

ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨӨ АМГАЛАН ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙЛГАЖ, ИЛҮҮ ӨНДӨР ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХӨТЛӨН ГАРГАЦГААЯ” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.89.210)
    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС99839951
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
    • Ajaa taij
      Ulun buus shig ta naraas er zorig ev negdel itgel yalalt unertehguil baina shuu. Bidnii zalyyd tsagaan zahtan tsagaan gartan geed uzdeggui bailaa.
      2016 оны 05 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    12 цаг 35 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    14 цаг 59 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    16 цаг 17 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    16 цаг 27 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    16 цаг 36 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    16 цаг 59 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК