Эмэгтэй хүн спортын тэмцээнд нээлттэй оролцож байгаагүй Саудын Арабын
Олимпын хорооноос Лондонгийн олимпид оролцох эмэгтэй тамирчдыг шалгаж
байгаа талаар мэдэгдлээ.
Эмэгтэй хүн спортын тэмцээнд нээлттэй оролцож байгаагүй Саудын Арабын
Олимпын хорооноос Лондонгийн олимпид оролцох эмэгтэй тамирчдыг шалгаж
байгаа талаар мэдэгдлээ. Энэ нь Саудын баг тамирчид оролцохгүй байх гэсэн эргэлзээг алга болгосон юм. Саудын албаныхны мэдэгдсэнээр шаардлага хангах ганцхан эмэгтэй тамирчин байгаа гэлээ. Энэ нь морин спортын тамирчин Далма Рушди Малхас аж. Өөр оролцох эмэгтэй тамирчин тодорвол тэднийг “нэр хүндээ хамгаалах” байдлаар хувцаслана гэлээ. Тодруулбал даруу, сул хувцас өмсгөж, үсийг нь далдалсан алчуур зүүлгэх аж. Эмэгтэй хүний нийгэм дэх ямар ч оролцоог эсэргүүцдэгтэй нь харьцуулахад энэ үйлдэл нь Саудын Арабын хувьд том алхам болсон гэж үзэж байна. Ц.Болор




















































