зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оффшорт компанитай Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү?

2016-5-26
0
ЖИРГЭХ

Х.Баттулгын эзэмшдэг оффшор компаний нэрс бүхий уртаас урт жагсаалт ил гарлаа. Энэ дундаас монголын томоохон компаниудын нэг, эх оронч, хятадуудыг үзэн ядагч энэ эрхмийн толгой компани болох “Женко”хятад гаралтай оффшор компани гэдгийг батлах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татав.

 

Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг "Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн "Женко Холдинг" ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж..

Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд "Баянгол зочид буудал" ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, "Женко"-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр. 

 

 Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол"-ын том хувьцаа эзэмшигч энэ “хятад” өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн"АПУ" компанийг хувьчлахад "Женко" оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд "Женко" гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.

 

Олон жилийн өмнө "Женко"-гийн мэдлийн "Сити шоп" хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг "Женко"-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд "Женко тур бюро" ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг "Капитрон" банкинд ажилладаг" гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр "Женко"-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.

"Женко"-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. "Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч "Женко" компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, "Женко"... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.

"Женко Холдинг"-ийн вэбсайтад "Mining" буюу "Уул уурхай" гэсэн хэсэг байна. "Баянгол" зочид буудал, "Мах импекс", Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц "Женко"-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг "Женко"-гийн "хүүхэд" гэдгийг даанч мэдсэнгүй.

2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх "Камекс" ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга "Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна" хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.

 

Нэгэн цагт "Женко"-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг "Баянгол" зочид буудал, II давхар" гэсэн бол "Bloomberg”-ийн бүртгэл дээр "Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) "Камекс" хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур "Камекс" компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ "Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.


Хонгконгчууд харин "Женко"-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл "Камекс"-ийн өмнөх эзэн нь мөн л “оффшор” "Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг "Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. "Камекс" ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.

Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, "Камекс" XXК нь "Төгрөг нуурын энержи" хэмээх компанийг 100 хувь, "Корес Монголиа" компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. "Женко"-гийн сайт дээр "Камекс" компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг "Корес Монголиа" ХХК авсан.

"Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь "Камекс"-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. "Төгрөг нуурын энержи" компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

Тэглээ гээд нийтлэлийн "гол баатар" энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан "Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт" уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд "Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх" гэж байна.

Тэгвэл "Женко34" бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг "Камекс" ХХК-ийн захирал" гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн "Ааstocks" компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол "Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь "Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь" гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. "Бүх зам Ром руу очдог" гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй "Женко" руу хөтлөх аж.

МоАХолбооныхоо хурлын индэр дээрээс, энгийн иргэдээс 250 дахин их орлоготой уул уурхайн эздийг занах УИХ-ын гишүүнийг энд тэндхийн хятадууд, тэрбум тэрбумын орлоготой уул уурхайн бизнес, энэ хоёрыг холбож байж болох элдэв будлиан, нууц хоронд огт хамаагүй хэмээн итгэхийг хүсэх тусам захын баримт л хүссэнээс шал эсрэг зүйлийг нотлох ажээ. Хонгконгийн өнөө компанид том хувь эзэмшдэг хоёр монголын нэгийг танилцуулахаа мартах шахлаа. "Машбатын Бөхбат болон түүний эхнэр Балболдын Оргилсүрэн нар тус бүр 17.21 буюу нийт 34.42 хувийг эзэмшиж байна. Гурван монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 40.16 хувь буюу Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн “Wong Ching Ping Alex”-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дээр дурьдсан Х.Баттулгын эртний анд Билли Лим Син Паугийн охин Селистина 5.74 хувийг эзэмшиж байгаагаас Х.Баттулга нь энэхүү оффшор компаний далд эзэн гэдэг нь тодорхой харагдана.

 

Цуутнуудтай зиндаа ойртсон хоёр дахь монгол манай Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат юм. Эндээс Лим, жүдо, "Женко" гэсэнтэй адилаар Хонгконг, мөнгө, нэг монгол, жүдо, "Женко" гэсэн яг адилхан төгсгөлтэй бас нэг дараалал үүсэх нь. Лим гэснээс дээр манай жүдочдыг мөнгөөр шагнасан хэмээн нэр гарсан өнөө Деннис Лим "Mongolian Investment Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 2010 оны 10 дугаар сард алдарт жүжигчин Жэки Чаны Монголд хийсэн гурав хоногийн буяны айлчлалыг Хонгконгийн "Mongolian Investment Group” компани санаачлан зохион байгуулсан гэдгээ өөрийн вэбсайтад албан ёсоор мэдээлсэн байна.

 

Жэки Чан "Баянгол" зочид буудалд бууж, Цонжин болдог дахь Чингисийн хөшөө цогцолбор зэрэгт очсон бөгөөд монголчуудаас түүнтэй хамгийн ойр дотно байсан хүний нэрийг манай хэвлэлүүд "Женко" Х.Баттулга гэж бичжээ.

 

Энэ мэтээр Х.Баттулга гишүүний АНУ-д бүгж буй зөвлөх, шалгагдаж буй хамгаалагч зэрэг хүмүүстэй холбоотой “оффшор” компаниудын уртаас урт цуваа хөвөрсөөр байна.

С. Батаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (67)

  • Зочин (202.179.27.173)
    Хоточ нохой чонотой нийлэхээрээ хоттой хонио харин ч чононоос хамаагүй илүү сүйтгэдэг гэдэг. Монгол төрийн хоточ нохой байх ёстой дивтаат нь хулгайч нартайгаа нийлээд нэгэн бүлэглэл болчихсон одоогийн нөхцөлд эх орноо харьд худалдсан ч чадах нь байна шүү дээ!!! Нэг сүрэгт яваа нохой хамт яваа чоно руугаа дайрахгүй биз дээ???
    2016 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Uls turuusuus zailuulah songoh erhiig Ni haah offshore company iig uls huraaj littsenziig huraa
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ-ийн нэг биз дээ. Одоо яаная
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Чонотой нийлсэн нохой хэцүү гэж монголчууд ярьдаг. Хонины арьс нөмөрсөн чоно ч гэдэг. Нүүрээ нуусан улс төрчид хэцүү юм аа. Бидэнд ийм хүмүүсийг таних ухаан бий шүү ард түмээн.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.112.235)
    Х.Баттулга гишүүнийг их дэмжиж дотроо өмөөрдөг байлаа. Гэтэл их муухай хүн юм. Юу нь муухай байна гэхээр нүүрээ нуусан худал хуурмаг байдал нь. Худал хуурмаг бүхэн нь ил болохоор үгүй би тэгээгүй ингээгүй гээд биеэ өмөөрөх юм. Ард түмний нэр барина. Шударга гоё юм их ярина. Гэвч баримт бол баримт. Үнэн бол үнэн. Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ шүү дээ. Төмөр замын төслийн мөнгийг завшчихсан нь гараад л ирлээ шүү дээ. Х.Баттулга л ийм байхаар бид хэнд итгэхэв ээ.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.238)
    Энэ Баттулга гэдэг хогийн шаар бол Монгол ороныг суйруулсэн адгийн урвагч шаар энэ луйварчиний бух хоронгийг хурааж шоронд хэд хоног тарчилааж байгаад олоны омно цаазлах хэрэгтэй.Цаазлахдаа тов стадионд дуужлэх хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (43.242.243.156)
    Баттулга Монголын ард тумний херенгенеес 255 САЯ ДОЛЛАРыг хулгай хийж Сингапурт нуусан байна ш дээ. Аюултай жужигчин байсан байна. Баянхонгорчууд энэ хулгайчийг сонголгуй хууль шуухэд шилжуулэх хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • монгол (202.179.31.65)
    Женког хүн алчихсан байсан ч дэмжинэ .......яагаад гэвэл тэр монгол хүнийг алахгүй .......монголчуудаа санах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.24.189)
    новшын женко мөнхбаясгалангаа аваад монголын төрөөс холдоосой
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.24.189)
    новшын женко мөнхбаясгалангаа аваад монголын төрөөс холдоосой
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • АН-ын гишүүн (150.129.142.51)
    Би энэ Х.Баттулга, Батүүл, Баярцогт гэсэн луйварчдыг нэр дэвшүүлбэл энэ намаас гарна аа, манай нам луйварчдыг орогнуулдаг газар биш шүү дээ
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Зөв таныг дэмжиж байна. Хэдхэн бохир хүний үйл ажиллагаанаас болоод бүхэл бүтэн намын нэр хүнд унах ёсгүй. Нам гэдгийн ард олон мянган эх оронч жирийн гишүүд бий шүү дээ. Ганцхан АН ч биш бүх намд хамаатай асуудал. Нам гэдэг хэдхэн нөлөө бүхий гишүүдийн өмч биш шүү дээ. Харин намаасаа гарахын оронд тэмцэж, энэ болохгүй нөхдүүдээс салах хэрэгтэй биш үү. Намын их хурал болдог биз дээ.
      2016 оны 05 сарын 26
  • Зочин (203.91.115.45)
    батүүл ичих ёсгүй у?
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.39)
    Genko ichdeggui hog yumaa..zail zail zail
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.3.152)
    Бөхбатын машбат гэгч өвөр монгол эр байна
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Баянхонгр (202.9.41.6)
    Дэвшээд үз.......
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Анхаар! (166.137.139.125)
    Оффшор данстай МАНАН монгол улсын байгалийн баялагийг эзэмшин захиран зарцуулах эрхтэй Сүүлийн 25 жил хулгайлсан мөнгө, эрх мэдэлтэйгээ олигархууд ангийн үр хүүхдэд албан тушаал эрх мэдэл, эд баялаг аа өвлүүлж үлдээхэд одоогийн байгаа үндсэн хууль саад болж байна. Тиймээс газар, газрын хэвлий доорхи баялагийг монголын ард түмэн биш лиценз эзэмшигч олигархи анги, монголын төрийг ард түмний төр байхийг болиулж. Зөвхөн мөнгөтөй олигархи ангийг сонгож, тэдний үр хүүхэд хуулийн нэрээр засаглан суухад таатай олигархи ангийн үндсэн хууль батлахын төлөө МАНАН үхлийн сонгуулийн тулаан эхэлж байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш заавал МАНАН гаас сонгоё эсвэл ерөөсөө УИХ ын сонгогдсон хэдэн оффшортой данстай олигархууд дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихое. Ард түмний үндсэн хуулийг МАНАН-гийн олигархих ангийн үндсэн хууль Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгм
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.160.185)
    Энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс яг галзуугийн эмнэлгиинхэн байх гэлтэй. Ккккк
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • asdfasf (202.131.252.217)
    женко компаниуд топ татвар төлөгчид дотор байдаггүйг нь гайхад байсан чинь бүх орлого гадагшаа зувчуулж татвараас зайлсхийдэг байж таарла, нэг үгээр монголчуудаас олсон орлогоороо хужаа нарыг баяжуулдаг
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • cvbn (202.9.41.112)
    bayar bagabandi, cv batbold,baabar,elbege,saihanbileg,ochirbat,enhboldyyd,fortyna,ganxyag,geh met oyu tolgoig zaragsad
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • anxaar (104.51.227.61)
    shoron zantai dotoroo shoron sanaatai mongold setgelgvi xvn shvv
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    цаг хугацаа бүгдийг илчилнээ гэж үнэн нэг л нүүртэй дээ.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • zzz
      Bas gadagshaa gargaj amjaagui Mongoldoo ch bas idsen , luivardsan um ih baigaa baih,,,!!!!!
      2016 оны 05 сарын 24
    • zzz
      yag ynen ed nar hezeech ilrehgui gej bodoj baisan,,, Eroosoo 76-aas negch hin dahin songoj bolohgui.
      2016 оны 05 сарын 24
  • Зочин (182.160.0.83)
    Жэнког эх орон ч гэдэгт итгэдэг гэнэхэн Монголчууд одоо ойлгоо байлгүй.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.31.78)
    Монголын боловсруулах аж үйлдвэрийг1996-оноос бодлогоор устгасан з .энхболдоос ял асуух цаг болсон тэр сайхан үйлдвэрийг устгасанд нь одооч хармасч бна ан.ыхан даанч шүү мөнч олон мянган ажилчин гудманд гарч олон хүүхэд өлссөндөө тэр идээчдийн золиос болж өлссөн хүүхэдүүд мартаагүй байхаа
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.117.42)
    АН хан З.Энхболдын үед Монголын хамгийн том үйлдвэрүүдийг авч үрэн таран хийсний хариуцлагыг Энхболдоос асуух цаг болон. Өөрөө болохоор одоогийн бизнесменүүдийн бөгсийг ухаж шоронд хийж шонд өлгөөд байдаг. Энхболд ямар ч хиргүй тунгалаг мэт аашилдаг энэ ариун явдал уу
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.31.78)
    Баттулга 1996оноос зандаахүүгийн энхболдыг төрийн өмчийн хороон даргаар ажиллаж байхад соц нийгмийн үед бүтээн байгуулсан олон том үйлдвэр зочид буудал ыг гаднын мөнгөөр хувчилж авсан ганц женко ч биш гаваагийн батхүү тэргүүтэй ардчилсан намын нөхдүүд монголыг юуч үгүй цөлмөсөн энийг гардан зохион байгуулсан хүн нь з.энхболд мөн одоо зэс нь цухуйхаар ард ньялгүй хоцрох гэж гэмгүй царайлж байнаүйлдвэрээ хувчилалнэрээр хулгайчид алдаад гудманд гарцгаасан ажилчид тэдний үр хүүхэд мартаагүй ардчилсан намынханаас амаржаргалаас өөр нэгч хүнд санал өгч болохгүй юм байна гэдгийг яс маханндаа тултал ойлголоо
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.124)
    Vnen gej vv?
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.40.173)
    бугд мэдэж л байсан шдээ одоо л гэнэт мэдсэн болж гэнэ гэнэтхэн баахан монготой хамаг юм хувьчилж аваад л ууний цаана мэдээж гадны гар хол л байгааш дээ Баямбасурэн гуйг харин Монгол нохой гэхэд л харин гайхсан бас хахууль авчихсан юм байхдаа гэж хэрэг хуучрах биш нэг сайхан одор л бугд илэрдэг биздээ
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • ах (202.179.29.210)
    Хуулийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад хийрхээд яах вэ.харж л байя
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      АН ханыг З.Энхболдыг хуулийн байгууллага яагаад шалгадаггүй юм бэ
      2016 оны 05 сарын 24
  • Zochin (139.5.218.56)
    Ene bol surhii sudalgaatai unen barimt shig haragdaj baina daa. Unen bol turuus mash hurdan zailuulj shalgaj Mongoliinhoo mungiig olj avah heregtei
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (49.0.186.45)
    идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэж өвөг дээдэс минь яасан айхтар ононж хэлээ вэ,
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • zochin
      Hamgiin onovchtoi Mongol ardiin yg…Idsen bygded tusah bolno.
      2016 оны 05 сарын 24
  • зочин (49.0.186.45)
    идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэж өвөг дээдэс минь яасан айхтар ононж хэлээ вэ,
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • irgen (139.5.218.208)
    er ni yu ch oilgohoo bilaa.tiim l danstaigiin ni medej bsan ym bol erthen il gargaj irehgui yasan ym be.zaaval songuuli bolohoor iim baih ym.bugd l adilhan ym bish uu.er ni ene huuchin garuudiig songohoo bolchihvol boloh ym bish uu.odoo tsaddaggui ym baihdaa.yamar augaa ikh shunal ve.zalhmaar ym
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • бйыбөы
      chamshig hulduu tolgoi yaj oilgohov de, olon ulsyn setguulchdiin achaar offshort burtgeltei humuusiig sayahan zarlasan yum
      2016 оны 05 сарын 24
  • зочин (150.129.142.161)
    Хүмүүсээ. Баттулга ямарч бай Баярцогтоос дээр шүү. Цус нь цэвэр.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • asdfasf
      oros avgaitai
      2016 оны 05 сарын 24
    • оогий
      цус нь цэвэр санаа сэтгэл нь хужаа юу
      2016 оны 05 сарын 24
  • Зочин (202.70.46.238)
    Монголчууд бид мөнгөтэй юм байна. Тэр нь офшор гэдэг юманд нуугдчихсан юм байна. Баттулга гишүүний бзх яриа худал боллоо. Одоо зугтаана даа наадуул чинь
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Бүх баялаг чинь офшорт байгаа юм байна. Биднийг ядуу зүдүү амьдруулах нь эдэнд ашигтай
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Баримтыг илүү дэлгэрүүлж, маш сайн судалж шалгах хэрэгтэй. Асар их булхай, луйвар гарах нь дээ. Эбигийн зөв байх нь дээ. Хэнд итгэх болж байнаа.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.119.184)
    za end hun aigaad bh yum alga.uhaa hudag shig uhaj uhaj urund orson gesen yum alga l bn.heden terbum dollariin ord yahaaraa heden zuun say dollariin urund ordog yum teriig l bichmeer yum.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • sdasdfas
      urund orson shaltgan 1 tumur zam bariulaagui olon jil haaj booson 2 nuursnii une delhiin zah zeel deer unasan, oilgov uu
      2016 оны 05 сарын 24
  • Бүгд адилхан (202.179.31.105)
    Илэрдэггүй болохоор хулгай биш гэж бодоод бүгд л ийм болчихсым байна .Эд нар ахиад өчнөөн офшор зоон, банк руу монголын мөнгийг гарсан даа. Шинэ хүмүүс сонгож, эднийг бүгдийг нь хуулийн байгууллагад шалгуулж, монголчууд мөнгөө авч өрөө төлөх хэрэгтэй болж дээ
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.41.39)
    bitgii hudalaa hun gutgeerei battulga genko offshior dans baihgui baina shuu!!
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • хонгордов (182.160.39.240)
    сая доллар төгрөгөөр бодвол асар их мөнгө Энэ их мөнгийг юман чинээ бодохгүй мартаж байгаа юм чинь үүний цаана асар их хөрөнгө нуугдаж байгаа бусуу Асар их газар нутаг байгалийн баялаг мал сүрэг дээр нь татвар төлөгчдийн мөнгө бас болоогүй асар их зээл аваад 3 сая хүнийг ядуу амьдруулж байгаагийн цаад учир нь эрхэм дээдцүүлийн идэж уух тансаглах нь хирээс хэтэрсэний бодит жишээ энэ биш гэжүү Сонгуульд нэр дэвшихийн тулд худал амлаж хоосон цэцэрхэгчдийн үнэн нүүр царай энэ Энэ оны сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн хоосон амлацгааж л байна Хууль эдийн засгийн болоод ядаж амьдралын наад захыг ч мэдэхгүй байж бүхнийг мэдэгч болж цээжээ дэлдэхээ болиосой Эцсийн дүндээ идэж уух албан тушаалд горилогсод болсон байна Үрэн таран хийж салхинд хийсгэсэн мөнгийг эргүүлэн төлүүлэх буруутанд хариуцлага тооцох алдааг яаж засч залруулах талаар сэтгэж бодож байгаа юм шинээр нэр дэвшигсдэд даанч алга байгаа нь дэндүү харамсалтай байна
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (173.3.98.240)
    Хужаа орж ирнэ гэж айлгадаг Жэнко Баттулгийн хужаа түнш нь дээ. Хэзээнээсээ л мэддэг хүмүүс нь мэддэг л байсаншдээ.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.4)
    Наадах чинь фотошоп шдээ
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.4)
    Наадах чинь Баярцогтын 1сая-н офшорын хажууд юу ч биш ш дээ. Баярцогтыгоо л ярья л даа
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • төрөө цэвэрлэе (103.229.123.11)
    УИХ ын сонгуулд АН, МАН ын эсрэг санал өгч, шударга хүмүүсийг УИХ д сонгож чадвал төр бараадсан луйварчдыг шинэхэн шоронд илгээх боломж бүрдэнэ. УИХ аа шударга хүмүүсээр бүрдүүлж чадвал шударга хуульчдыг хуулийн байгууллагуудын удирдлагад гаргах боломжтой болно
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.39.58)
    элбэгдоржийн авгай бас рио тинтогоос 2.5 сая доллар авсан гэж шуугиад байсан яасан бэ?
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • оогий
      авгай нь уу ккк
      2016 оны 05 сарын 24
  • ehoron (124.158.95.139)
    ee ene bichseniig ni . odoo nuguu ofshorluu oruulah hamgiin suulchiinh ni arga bololtoi. bid eh oron ch huugee hezee ch hamgaalah bolno. buu sanaa zovoo Battulga gishuun bol bidnii heden Mongolchuudad uldsen suulin gants HEREM
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • irgen (202.179.27.172)
    elbegeegiin zov baijee
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (27.123.214.103)
    Ер нь хулгайч нар л хулгайч нарыг бариарай гээд бүхнээс чанга хашгирдаг юмдаа. АН-ынхнаас ухвал маш их юм гарнаа. Даанч тэдэнд хууль үйлчлэхгүй байхдаа. Энгийнээр харвал энэ чинь ч нэг их сүйд болох асуудал бишшүүдээ! сонгууль гэдэг улс төрчдийн хэт улс трч болж эх орондоо хайртай болж жүжиглүүлдэг үе боллоо. Юу ч хийгээгүй байж улс төржихөөрөө нүд нь сэргэд ирэх юмдаа. Шууд хэлэхэд тэнэг улс юмдаа?
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Марлборо
      Женко Баттулга оффшортой холбогдоход сүйд болох асуудал биш бусад нь холбогдоход сүйдтэй болж байна уу. Жаахан ч гэсэн шударга царай гарга л даа.
      2016 оны 05 сарын 24
  • Зочин (103.10.197.154)
    ХҮНИЙ ИТГЭЛ РҮҮ ХАР БУДАГ ЦАЦСАН ЖЕНКО Ч НОВШ ЮМ ДАА
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • asdfasf
      itgel ruu chin us tsatsah yah ve araar chin olon jil tavilada malaa
      2016 оны 05 сарын 24
  • Zochin (202.9.42.2)
    MANAN aas Bayr m.enhbold badamjunai su.batbold elbegdorj bayrtsogt z.enbold battulga bat uul batbayr lundeejantsan bold tsogtbaatar ulaan terbishdagva gonchigdorj mun enhsaihan geed bs bus ulsuud odoo uhsaraaraa uls turuus zailah heregtei shdee ene ulsuud bgaa tsagt nam tsaashlaad uls tur ardchilal eh oron luivarchidaas tsevershihgui !!!!!!!!!!!
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    Женко ийм гэхээр үнэн юм энэ хорвоод даанч нэг алга даа.Харамсаж байна их итгэж сонгосондоо.Одоо нэгэнт илэрсэнээс хойш шүүх ,цагдаад өгөхөөс,сонгуульд ч битгий оролцуул
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Луйварчдаа юманд хэмжээ байгаа шүү (202.126.91.96)
    Ирээдүйтэй залуу хүмүүс болон сэтгүүлч гэх мэт бүх зүйлийг худалдаад авч чаддаг овоо муу луйварчин юм аа. Иимэрхүү хүмүүс л монголын баялгийг гадагш нь зөөж - Валютынх хомдсол бий болсноор ард иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар маш муу зүйлийг үйлдэж байна л даа. Хэрэв хойд нас гэж байдаг бол үр хүүхдүүд нь яаж зовох бол доо
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • 001 (103.229.122.14)
    Халтмаагийн Баттулга энэ хүн угаасаа хулгайч, бас худалч, шүүхийн шийдвэр нь гарсан олон тэрбумын өрөө ч төлдөггүй
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.233.190)
    Энэ материал Женкогийн эх оронч-ийн баталгаа нь уу?
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.9.42.2)
    Ard tumen martaagui bhoo hytad ajilchdiig heden zuugaar ni oruulj irdeg l hunii neg shuu dee tv geer mongolchuud ajil hiih chaddaggui archaagui bdg bolohoor hujaa oruulj irdeg geed l heev neg yrij suusan daa idsen uussanaa darah gj l suuliin uyd eh oron ch bolj jujugleed yvaa biz dee. Taag deeree turuus tursun luivarchidiin l neg shdeee
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.90)
    ЭНЭ ТУЛГА АХЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГУЙ БАЙХ ЯДАРСАН ТАНИЛ ТЕХНОЛОГИ БАЙНА ДОО
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Марлборо
      Одоо тэгээд ахыг чинь сонгуульд оруулах хэрэг үү.
      2016 оны 05 сарын 24
  • Балт (103.57.93.110)
    Иим юм болно гэдгииг мэдээд бсан юмааа....тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж ..ЮМ БОДДОГ ХАРЬЦУУЛДАГ ХҮНД ЭНЭ БОЛ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ...ЭХЛЭЭД ГАНЗАГА ..ТЭГЭЭД ХУВЬЧЛАЛ .ОБЬЁКТУУД .СПИРТ .гэх мэтээр задлан ялгаад нэгтгэн дүгнэ .дээр нь хувь хүн хэн билээ юү билээ гээд бодоод үз
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.95)
    Хүний эрхэнд орчихсон хүнийг төрийн албанд ажиллуулж болдог юм болов уу
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • unshigch (27.123.214.116)
    Yanaa..singa hongkong odoo offshore zone uu, maluud aa? ....singa hongkong d company burtguulj business hiih horvoogiin bukh businessmanuud,companuidiin hiideg l ajil,yagaaf gevel asia nomhon dalain sanhuu businessiin tuv,mun hatuu chand huulitai...a geheer b gene gegcheer offshore geheer gadaadad company burtguulsen mun gadaad huntei hamtarch business hiideg hun blgoniig hardana gevel businesstei hun blgoniig shalga narantuuliin naimaachdaa ch hardah heregtei sh de..ereenii yamar hyatadtai hamtarch bba geed....
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Кайман (103.10.199.34)
    402 гэсэн хөрөнгийн биржийн хаягаар нь ороод үз. Баримттай, эх сурвалжтай, хөдлөшгүй материал байна. Кайманы оффшор бүсэд байдаг компани байна.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.38.18)
    oo ene Jenco Battulga yasan ichdeggui shaar ve? estoi ichij amidraach gej helmeer hun bna daa. iim muuhai hun shaal hudlaa eh oronch tsarai gargaad uls turd yavj bdag. AN ni uuruu gargasan iim luivarchinaa uls turuus zailuulaasai.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.1)
    Saixan shaaj baina daa ner zaasan yum er alga xaragdaxgiu baina
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.10.199.34)
    Ene buhniig huuliin baiguullaga shalgaj baigaa bolov uu
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Женко сдааг одоо сонгохгүй байж байгаад сайн байцаах хэрэгтэй. Үхсэн ацных нь эх оронч байхав дээ. Хулгайч хүн бол хулгайч л байдаг юм байна. 17 чингэлэг спиртний хэрэг, Мах импексийн хууль бус хувьчлал. Одоо төмөр зам барина гээд 771,5 сая ам доллар гээд. Ийм хулгайчууд байх ёстой газар луугаа л явсан нь дээр
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Uu hurhii (59.153.114.226)
    Iim l dur esgesen hyjaagiin zarts bn daa naadakh chin
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • asdfasf
      bas orosuudad uilchildeg gej baigaa
      2016 оны 05 сарын 24
  • Зочин (103.10.23.117)
    МАНАН бол цөм адил хулгайч нар С Баяр С Баярцогт М Энхболд Т БАДАЖУНАЙ нараас үүнээсч их булай хулгай луйвар гарна Бидний сайн хүн гэдэг ЦНямдорж Элбэгдорож нараас бас багүй зүүл гарна сайн шалгах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      хэн шалгах вэ Хииииииииииии
      2016 оны 05 сарын 24
  • Зочин (122.201.28.4)
    Eee huuree. Odoo budaa
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    Ийм л хулгайч шүү дээ, яг үнэн нүүр царай нь энэ, АН бол тэр аяараа хулгайчуудын үүр юм аа
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ноцтой (103.10.197.218)
    Ноцтой мэдээлэл байна. Манай сэтгүүлчид хөрөнгийн биржийн энэ хаягаар нь эрэн сурвалжилж дэлгэрүүлж бичих хэрэгтэй.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.141.92)
    Eniiig tegeed songuuld oroltsoh erhiig ni haagaachee
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    41 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    1 цаг 4 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    1 цаг 18 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    1 цаг 29 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    2 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    4 цаг 3 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    16 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    22 цаг 58 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    23 цаг 47 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК