Гар аргаар нүүрс, алт олборлож байгаа иргэд амиа алдах явдал буурахгүй байна. Өчигдрийн байдлаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт гэдэг газар гар аргаар алт олборлож байсан гурван хүн 25 метрийн гүнд угаартсан тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ. Аврагчид тухайн газарт ажиллаж 22 настай О-г гүнээс гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бол 26, 18 настай иргэн А, З нар амиа алдсан байжээ.Д.Ундрах 24tsag.mn




















































