Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 70 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд нийслэлд хүнийг санаатай алах нэг, хулгайлах 12, танхайрах 15, бусдын биед гэмтэл учруулах нэг, булаах гурав, дээрэмдэх нэг, хүчингийн хоёр хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 58 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтэн, нэг хүн нас барсан байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 377 хүнийг эрүүлжүүлжээ. Б.Чимэг




















































