Дэлхийн оюутны байт харвааны есдүгээр тэмцээн Испани улсын Кордова хотноо Монте Кронос их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд энэ оны 7 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тиймээс тус тэмцээнд оролцох оюутны шигшээ багийн тамирчид маань Сонгины амралтанд бэлтгэх сургуулилтаа хангаж байна. Улмаар тэд ирэх сарын 1-нд Кордова хотыг зорих ажээ. Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар МБХХ-ны нарийн бичиг Б.Цэцгээ, МБХХ-ны дасгалжуулагч ОУХМ Ж.Нарантуяа, МБХХ-ны дасгалжуулагч Спортын мастер /СМ/ Т.Цогтбаяр, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан СМ Б.Аззаяа, ҮБТДС-ийн оюутан СМ А.Энхтуяа, ҮБТДС-ийн оюутан СДМ Г.Одмаа, эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн оюутан СДМ Б.Мөнхтогтох, Газарчин ДС-ийн оюутан СМ Ж.Мөнхтулга, ШУТИС-ийн оюутан СДМ Б.Нармандах нар шалгарчээ. Сонирхуулахад, Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 10 дугаар тэмцээн 2014 онд Бельги улсын Лувайн хотноо, харин 11 дугаар тэмцээн 2016 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Д.Ундрах 24tsag.mn




















































