Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэн, юу хэлэв: Чуулган завсарласан нь зөв, буруу

2016-5-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан талаар УИХ-ын гишүүд ямар, байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

С.Бямбацогт: Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан

 


 

- УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг сарын хугацаатай түр завсарлуулсан нь хуулийн хугацаанд батлагдах ёстой, хэлэлцүүлгийн шатанд яваа олон хуулийн төслийг тодорхойгүй байдалд орууллаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хаврын ээлжит чуулганыг энэ сарын 31 хүртэл хуралдуулаад завсарлуулахаар төлөвлөсөн. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд, гишүүдтэй зөвшилцөж ярилцалгүйгээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжилгүй завсарласан нь туйлын эмгэнэлтэй байна. Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан. Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа. Ам ажил нь зөрлөө. Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан.  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарыг чөлөөлөх асуудлыг АН-ын бүлэгт танилцуулж, бүлэг нь чөлөөлөхийг дэмжсэн гэсэн. Ерөнхий сайд нь энэ сайд нартай хамтарч ажиллахгүй чөлөөлнө гэтэл УИХ-ын дарга нь зориуд завсарлуулчихлаа. Давхар дээлийн тухайд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрвөн сайд л УИХ-ын гишүүний ажлыг давхар хашиж болно, бусад нь УИХ-ын гишүүний албыг хашиж болохгүй гэж ярьчихаад хэлэлцье гэхээр зориуд завсарлуулж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Чуулган завсарласан нь зөв гэж бодож байна


 

- Хуульд заасан хүрээнд сонгуулийн өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулиудыг хэлэлцэж дууссан. 2015 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасан улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар Засгийн газар Их хуралд мэдээлэл хийх учиртай байдаг. Энэ асуудлуудаа шийдчихсэн. Хувь гишүүний хувьд чуулган завсарласан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. УИХ-аас гарч буй хууль нь нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулдаг. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчийн аль аль нь сонгуульд бэлдээд юун чуулганы хуралдаан манатай болчихоод байна. Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд улам л сөрөг нөлөөтэй тусдаг. Тэр утгаараа цөөнхийн зүгээс ч гэсэн чуулганаа завсарлуулаач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы отгон хуралдааныг завсарлууллаа. Ардчилсан сонгууль болоод дараагийн Их хурал нь томилогдоод ажлаа үргэлжлүүлээд л явна. Тавдугаар сарын 23-27-ны хооронд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж, зарлана. Намуудын зүгээс сонгуулийн хороо, хуулийн байгууллагадаа олон баримт бүрдүүлж өгөх ёстой байдаг. Парламентад суудалтай болон суудалгүй намууд орон нутагтаа нэр дэвшигчдээ тодруулж байна. Тэр утгаараа нэр дэвшиж байгаа хүмүүс орон нутагт ажиллаж байгаа л даа. Тиймээс энэ хугацаанд чуулган ямар ч үр дүнгүй байхаар байсан.

 

Н.Энхболд: Чуулганыг улс төрийн зорилгоор завсарлуулсан


 

- УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцүүлгийн шатанд явж байсан, батлагдах боломжтой байсан олон хуулийн төслүүдийг нэрлэсэн юм. Тэрээр "Есдүгээр сарын 1-нээс үйлчлэх ёстой Эрүүгийн хуулийг дагалдаж гарах нэлээд хуулийн төслүүд хүлээгдэж байсан. Чуулганыг завсарлуулсны улмаас энэ бүх хуулийн төсөл хойшилж байна. Хууль хамаагүй, эрх баригч намын удирдлагын эрх мэдэл хуулиас дээгүүр үйлчилдэг хууль бус үйлдэл үргэлжилсээр байгаагийн нэг жишээ энэ болж байна. Тодорхой бус шалтгаанаар АТГ-ын удирдлагыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Сонгуулийн хуульд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон чухал заалт бий. Энэ нь цаанаа сэжиг хардлага дагуулж байна. Ингэснээрээ сонгуулийн өмнө маш том асуултын тэмдэг үлдээж байна. Үндсэндээ хэлэлцээд дуусч байсан хэд хэдэн хууль бий. Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж батлах боломж байсан. Нэгэнт бодлого нь батлагдсан бол дагалдах хуулиуд цаг алдахгүй гарах ёстой. Хугацаа алдах тусам төрийн ажил гацах, эргээд улс орны амьдралд хохирол учруулдаг жишээ олон удаа гарч байгаа. ГХЯ-наас оруулж ирсэн Олон улсын гэрээний тухай, Дипломат албаны тухай, Гадаад харилцааны тухай зэрэг хуулийн төслийг АСЕМ-ын өмнө батлаад авсан бол бидний ажлыг илүү хөнгөвчлөх, гадаад харилцааг илүү оновчтой хөгжүүлэх ийм боломжийн суурийг тавих байв. Дараагийн Их хурал бүрэлдэж байж энэ олон хууль батлагдаж гарах нь. Ер нь чуулганыг гэнэт завсарлуулсан нь зүй бус завсарлага боллоо. УИХ хуралдаж байх хугацаанд хэлэлцэгдэх асуудлууд АН-ын нэр хүндэд сөрөг үр дагавар авчирч болзошгүй байгаа. Тиймээс улс төрийн зорилгоор чуулганыг хойшлуулсан гэж харж байгаа.

 

 

Ч.Улаан: Ирэх оны төсөв боловсруулах асуудлыг тодорхойгүй байдалд орууллаа


 

Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй хэлэлцэгддэг асуудал бол төсвийн асуудал байдаг. Тухайлбал, хаврын чуулганаар 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах хуультай. Ингэснээр ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг. Долдугаар сарын 1-нээс анхан шатны нэгжүүд, төсөвт байгууллагууд 2017 оны төсвөө боловсруулж эхэлдэг. Гэтэл чуулган энэ асуудлаа хэлэлцэхгүй завсарласан нь ирэх оны төсөв боловсруулах асуудлыг тодорхойгүй байдалд орууллаа. Ялангуяа 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг УИХ хэлэлцэх ёстой. Сонгуулийн өмнөх бүтэн жилийн тайлан гэдэг утгаараа энэ асуудлыг ул суурьтай хэлэлцэж, дутагдал зөрчлийг арилгахын зэрэгцээ ирэх оны төсөв анхаарах, бататгах ололт амжилт, сургамжийг олж авдаг. Засгийн газраас өргөн барихгүй байсаар хугацаа их алдлаа. 2017 оны төсвийн чанар чансаа үүнээс их хамаардаг. Иж бүрэн байдлаар явагдах ёстой 2017 оны төсөв боловсруулах ажилд технологийн саатал, тасалдал гарлаа. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын хувьд байж болшгүй зүйл. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-нд батлах ёстой ч амжихгүй боллоо. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, бодлогоо тодорхойлж байж төсвөө боловсруулах учиртай. Гэтэл уялдаа зохицуулалт хангагдахгүй, хууль зөрчигдөж байна. Чуулганыг яаран завсарлуулсан нь хуулийн хугацаатай олон ажлыг тасалдууллаа.

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Би гайхаж байна.


 

-Яарч сандран завсарлуулах шаардлага байсан уу гэдэгт би гайхаж байна.  

 

Б.Цэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • иргэн (122.201.31.250)
    МАНын болон бүлгийн дарга нар нь чуулган завсарлуулах санал гаргаж л байсан шүү дээ тэгээд одоо болохоор өөрсдөө их цэвэрхэн амьтад болж жүжиглэх юм
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.24.97)
    Зөв алхам хийсан. МАН-ынханы Элбэндоржтой нийлж байгаад МАХН-ханыг засгийн газраас гаргах гэсэн төлөвлөгөө нурлаа, болж. Дандаа тийм юм байдаггүй юм. МАНГАРУУДАА
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (39.7.46.55)
    Ан намаас гарч буй хүнд нь өгөөрөө дараагийн 4 жил бүр сайхйн болгон оо ки ки ки
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (39.7.46.55)
    Ард түмэн хүн биш биздээ уучилаарай одоо сонгуульд жоохон хэрэгтэй
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (39.7.46.55)
    Ан намд хэрэгтэй зүйлээ хийгээд дууссан бол боллоо ард түмэн гай л бна
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.214.81)
    АН ямар нам гэдгээ харууллаа
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    АН улс орноор тоглож өгч байна даа, хуулийг гууль болгож, ард түмнийг бүүр хүн гэж үзэхээ байжээ, лалар АН-ынхаан, та нарын энэ улс орон, ард түмэнд тарьсан гайг арилгах гэж ямар олон жил болохыг мэдэхгүй дээ, эргүүнүүд, бүгдийг нь УИХ-аас зайлуулах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.12.31)
    Man Nam jinhene lalaryyd ats
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Сонгогч (202.9.41.6)
    2017 оны төсвөө яах вэ.Улаан урвагчаа
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    ene ih hural mordohiin hazgai baisan daa, anhnaasaa l huuli zorcnij ih hurliin dargaa songoj baisan, bas odoo haaltaa cn hiij cnadahgui tarah bii dee,
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
    • Зочин
      АН гэж ердөө л хуульгүй луйварчдын цугларал гэдгээ дахин харууллаа ш дээ
      2016 оны 05 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    12 цаг 34 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    14 цаг 57 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    16 цаг 16 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    16 цаг 26 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    16 цаг 34 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    16 цаг 58 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК