Их Британийн дунд сургуулийн сурагч 15 настай охин Стейси Комерфорд хоёр сарын турш огт сэрэлгүй унтжээ. Үүнийг нь эмч нар өвчин гэж оншилсон бөгөөд “Нойрсож буй гоо бүсгүйн синдром” гэж нэрлэдэг гэнэ. Маш ховор тохиолдох энэхүү өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь эрчүүд байдаг аж. Стейси хоёр сар унтчихаад сэрснийхээ дараагаар болсон явдалд итгэж чадахгүй байснаас гадна “Би есөн шалгалт бас төрсөн өдрөө унтаад өнгөрүүлчихэж” хэмээн харамссан гэнэ. Эмчээс магадлагаа авч багшдаа өгсний дараа тэрбээр хичээл таслагч гэдэг хочноосоо салжээ.Ц.Болор




















































