Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ургамалцэцэг: Боловсрол гэгээлэг, бас хариуцлагатай салбар

2016-5-26
0
ЖИРГЭХ

Б.Ургамалцэцэг: Ээж маань “Үг хэлэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм, бодож ярьж бай” гэж сургадаг байсан

 

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийг “Хүмүүс” буландаа урилаа.

 

“ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ АРД ИРГЭДИЙН САНАЛ, БОДОЛД ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛСАН


 

-Танаас ярилцлага авах гээд цаг болзохоор орж ирэхэд ширээн дээр тань “Гачигдалтай амьдралын давуу тал” гэдэг ном байсан. Одоо бас түү­нийг аваад явж байгаа ха­рагдлаа. Юуны тухай ном бэ?

 

-Боловсролын философийн тухай ном. Номын нүүрний зураг болон нэрнээс нь боловсролын гүн ухаан гэж шууд харагдахгүй байгаа биз. Энэ номонд орчин цагийн боловсрол, суралцахуйн оно­луудыг тодорхой тайлбар­лаж эдгээр онол, арга зүйд тулгуурлан дэлхийн улс орнууд боловсролоо хэрхэн хөг­жүүлж байгаа талаар маш сонир­холтой өгүүлжээ. Энэ номын зохиогч нь боловсрол судлаач А.Заяадэлгэр хэмээх бүсгүй бий. Өмнө нь би түүний бичсэн “Боловсролын эдийн засаг” гэдэг номыг уншсан. Маш сонирхолтой ном байсан шүү. Саяхан номын дэлгүүрээр ортол А.Заяадэлгэр маань боловс­ролын гүн ухааны шинэ ном гаргасан байхаар нь авчихлаа.

 

-Улс төр халсан үед их сонин сонголт байна шүү. Уг нь энэ үед “Сонгуулийн менежмент”-ийн номууд л эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж бодсон юм?

 

-Миний хувьд мэргэж­лийнхээ дагуу боловсролын хөгж­лийн олон улсын чиг хандлага, боловсрол судлалын чиглэлээр гарч байгаа ном, гарын авлага гэх мэт шинэлэг бүхнийг тогтмол уншиж судлахыг хичээдэг. Ер нь уншиж л байхгүй бол хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хоцрогдчих гээд байна.

 

-Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн үр бүтээлтэй ажил­ласан, шинэчлэл хийсэн салбарын нэгээр боловс­ролын салбарыг иргэд нэрлэ­сэн байна билээ. Шинэч­лэлийн Засгийн газарт дэд сайдын албан тушаалд ажил­лах саналыг Танд хэн тавьсан бэ. Та яагаад Боловсролын дэд сайдын албан тушаалыг сонгов?

 

-Манай нам аливаа улс тө­рийн томилгоог Гүйцэтгэх зөв­лөлөөрөө хэлэлцүүлдэг зарчимтай.

 

Намын бүх шатны төлөөллийн байгууллагад ажиллаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал ирсэн байх. Би 20 жил улс төрийн гал тогоонд намын нөхдийн хамт явж байна. Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөр боловсруулахад би намын нөхдийн хамт идэвхийлэн оролцсон. Тэр дундаас “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрийг боловсруулахад гардан оролцсон. Энэ хөтөлбөр зөвхөн намын хэдэн дарга, гишүүдийн хөтөлбөр байгаагүй. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, ард иргэдээсээ санал авч боловсруулсан бодлого.

 

Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд л очно гэж хэлээд шууд томилогдохгүй шүү дээ. Өндөр мэдлэг боловсрол, туршлагатай олон залуус манай намд байгаа. Мэдээж миний хувьд эзэмшсэн үндсэн мэргэжил, энэ чиглэлээр сурч, ажилласан туршлага маань Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд томилогдоход нөлөөлсөн байх.

 

Боловсролын салбар бол гэгээлэг, бас хариуцлагатай салбарын нэг. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг эрдэм боловсролтой дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгох их хувь заяаны асуудлыг шийддэг салбар. Би маш сайн баг, сайхан хамт олон, боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тийм хүмүүстэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллах хугацаандаа хамтран ажилласандаа бахархдаг. Най-зууд маань хүртэл “манай нам” гэж ярьдаг байсан хүн үгсийнхээ санд “манай яам-ныхан” гээд нэмчихсэн байна гэж цаашлуулдаг юм.

 

-Бодлого боловсруулсан хүмүүс олон байж таарна. Гэхдээ тэр бүгдэд хэрэгжүүлэх боломж олддоггүй байх. Харин таны хувьд бодлого боловсрууллаа бас ч хэрэг-жүүллээ?

 

-УИХ-ын 2012 оны сонгуу-лийн үр дүнд нам маань ялж, боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх завшаан надад тохиосон. Хичээж ажилласан шүү.

 

НЭГЭНТ СОНГОСОН БОЛ ХАТУУ ХӨТҮҮ ГЭЖ НЯЛЦАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ


 

-Та Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бил үү?

 

-Тийм ээ, 2006 оноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байна. Манай нам 2012 онд бүх шатны сонгуульд сайн бодлоготой оролцсон. Ард түмнээсээ асуусан бодлого байсан учраас ард түмэн ч итгэл хүлээлгэсэн, бид ч олуулаа болсон. Итгэлийг нь алдаагүй, бодлогоо ч бас сайн хэрэгжүүллээ.

 

-Та 20 жил улс төрд явж байна гэхээр намд эрт элсчээ?

 

-Би намдаа бол хуучин хүн шүү дээ. Намд элсээд, мөн намын ажил хийгээд 20 жил болж байна. Намын арын албанд ажиллаж байсан ч бодлого боловсруулах, намын ялалт, ялагдал гээд бүх л цаг хугацаанд намын журмын нөхдийн хамт явж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар намын нэрсийн жагсаалтын 13 дугаарт эрэмблэгдсэн ч яг хамраараа тасдуулна гэдэг шиг л юм болсон доо. /инээв/ Дэд сайдаар томилогдохоос өмнө бол намынхаа гал тогоонд л ажилласан.

 

-Хэдэн онд намд элссэнээ тодруулан хэлж болох уу?

 

-Намд 1996 онд элсэж байлаа. Тэр үед Монголын социал демократ нам байсан. Сурагч байхдаа пионерийн ажилд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан учир Улсын Багшийн их сургуульд Түүх, пионерийн удирдагчийн ангид элсэн орсон юм. Гэвч нийгэм өөрчлөгдөөд тэр анги ч өөрчлөгдсөнөөр сурган, сэтгэл судлалын ангийг дүүргэсэн. Хүний багадаа сурсан дадал ерөөсөө арилдаггүй юм билээ. Нийгмийн идэвх сайтай байсан, тэр маань одоо ч хэвээр үргэлжилсээр л байна (инээв). Намд элсэхэд тэр зан чанар их нөлөөлсөн байх. МСДН-ын нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан хийдэг байв.

 

-Улс төр их хатуу тоглоом. Ялангуяа эмэгтэй хүнд. Багшлаад л, сурсан мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцаад явах сонголт танд байж шүү дээ?

 

-Нэгэнт л улс төрийг сонгочихсон юм чинь хатуу хөтүү гэж нялцаганаад байх хэрэггүй гэж боддог. Хэн нэгэн намайг чирээд энэ хатуу тоглоом руу авчраагүй. Өөрийн минь л хийсэн сонголт шүү дээ.

 

-Яагаад МСДН-ыг сонгож байсан юм бэ?

 

-Тэр үед оюутнууд ардчилсан хүчний лидерүүдийн лекцийг их сонсож, номуудыг нь уншдаг байсан. Үзэл бодол нь ч их таалагдана. Тухайн үед би УБИС-ийг төгссөн байсан. Намууд байгуулагдаад л, хараад байх нь ээ багш нар голдуу хүмүүс МСДН-ыг байгуулж байв. Ер нь багш, эмч нар Социал демократ намыг их сонгож байсан. 1996 оны сонгуулийн дараахан долоодугаар сард намд элссэн. Тухайн үед МСДН-ын нийслэлийн зөвлөлийн дарга Төмөртогоо агсан намайг ажилд авч байсан юм. Ер нь намайг намд оруулсан хүн гэвэл Төмөртогоо гишүүн дээ. Одоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Нармандах эгч бид хоёр юм. Дүүргийн улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад нэг жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сараас 2000 он хүртэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бие төлөөлөгчөөр ажилласан.

 

-Бие төлөөлөгчөөрөө ажиллуулах хүнээ тухайн гишүүн өөрөө сонгоно биз дээ?

 

-Манай нам тэр үед их дэг журамтай, зарчимтай байсан. “Ардчилсан холбоо” эвсэл тэр үед ялалт байгуулж, манай намаас УИХ-д 15 гишүүн сонгогдсон юм. Тэгээд намд хэзээ элссэн, намын байгууллагад хэрхэн ажилласан зэрэг шалгуураар УИХ-ын 15 гишүүнийхээ туслахуудыг эхлээд сонгосон. Тэр үед би намд дөнгөж элсээд жил л болж байсан цаг. Туслахуудын дараагаар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг сонгосон. Тэгээд л Н.Алтанхуяг гишүүний бие төлөөлөгч болсон доо.

 

Арын дэнж дээр ганц нэгхэн айлтай байх үеэс л сонгинохайрхан дүүрэгтэй амьдралаа холбосон


 

-Н.Алтанхуяг гишүүн тэгэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон байх аа?

 

-Тэгсэн. Гишүүн маань тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойргоос сонгогдож байсан.

 

-Та тэгвэл ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн байх нь ээ?

 

-Нэгдүгээр хорооллын XIV хорооны номын сангийн жижигхэн өрөөнд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гээд суудаг байлаа. Эмээ, өвөө нарыг хүлээж авдаг ажил хийдэг. Залуус бол улс төр нэг их сонирхдоггүй байж дээ. Би Сонгинохайрхан дүүргээ сайн мэднэ. Ажлын гараагаа эхэлсэн сайхан дүүрэг шүү дээ. Тухайн үед УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны сонгогчидтой ажилладаг байсан даа.

 

-Бие төлөөлөгч гэдэг бол яг тойрог дээр ажилладаг, сонгогч, УИХ-ын гишүүн хоё-рыг холбодог гол хүн шүү дээ.

 

-Тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойрог, одоогийн Өнөр хорооллын хаана, ямар байгууллага байдаг, хаана нь ямар хүн амьдардаг гээд бүгдийг нь мэддэг байлаа. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр ганц хоёрхон айл буучихсан байхад нь ингэж төлөвлөлтгүйгээр айл буулгаж болохгүй гээд ухуулга сурталчилгаа хүртэл хийгээд явж байсан. Гэтэл одоо тэр дэнж хоёр хороотой, хориод мянган оршин суугчтай гэр хороолол болсон байна лээ. Би УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нэгдүгээр хорооллын иргэдийн төлөөлөл болж гишүүндээ тэдний үгийг нь хүргэдэг, хууль тогтоомжтой холбоотой гарсан санал, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар юу хийж болохоор байна гэх мэт бодит мэдээллээр гишүүнээ хангадаг ажил хийдэг байсан. УИХ-ын гишүүн сон-гогчидтойгоо том танхимд уул-захаасаа илүү тэдэнтэй биечлэн уулзвал үр дүнтэй болохыг хараад уулзалтын хэлбэрийг нь өөрчлөх саналыг гишүүндээ тавьж байсан. УИХ-ын гишүүн аль болох сонгогчдоо сонсож тэдэнтэй ойр ажилладаг байх хэрэгтэй л дээ.

 

-Сонгогчидтой хийх уулзалтын хэлбэрийг өөрчлөхийг тухайн үед УИХ-ын гишүүн чинь зөвшөөрсөн биз дээ?

 

-Зөвшөөрөлгүй яахав. Бид ч хэрэгжүүлж чадсан. Уулзалтын хуваарь гаргаж хороо бүр дээр очиж иргэдтэй нэг бүрчлэн уулздаг болсон. Сүүлдээ ч өвөө, эмээ нартайгаа найз болж, олны дунд хүмүүс тэр бүр ярихгүй зүйлсийг гэрээр нь орж биечлэн сонсдог болж билээ. Жижиг гэлтгүй иргэдийнхээ үгийг сонсохоор талархал ч ирнэ шүү дээ. Одоо бодоход жижигхэн юм шиг санагддаг ч санаанаас гардаггүй нэг асуудал бий. Тэр үед сонгогчид талархан хүлээн авч байсан юм. 1998 онд л доо. 16 дугаар хорооны ахмад Банзрагч гуай “Их тэнгэр”-т орж үзэх юмсан. Ямар газар байдаг юм бэ, жирийн иргэн орж үзэж болдог юм болов уу” гэж асууж байсныг нь гишүүндээ хэлтэл болно гээд одоогийнхоор түр маягийн уулзалт зохиодог байв. Ингээд хорооныхоо хүмүүсийг “Их тэнгэр” цогцолбортой танилцуулах ажлыг хийдэг байсан. Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байр, тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайханы амьдарч байгаа байр гээд тайлбарлаад явахаар манай сонгогчид маш сонирхоно. Төрийн минь сүлд өршөө гэж залбираад, настай хүмүүс их баярласан. Төрөө дээдэлдэг, төрөө хүндэлдэг сайхан үе байсан л даа.

 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.121.63)
    Энэ балай авгай санал авч чадах уу. Ийм л юмнууд улс төр лүү зүтгэх юм. Угаасаа унана
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    Боловсрол нээрээ л хамгийн чухал салбар даанч танай АН сүйтгээд хаялаа даа, мангар авгай минь
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    12 цаг 36 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    14 цаг 59 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    16 цаг 18 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    16 цаг 28 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    16 цаг 36 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    17 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК