Өнгөрсөн амралтын өдрөөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд “Портер” маркийн автомашин осолдож, 36 настай залуу амиа алдаж, 70 гаруй насны эрэгтэй сураггүй болжээ. Мөн Төв аймгийн нутагт 50 гаруй насны эрэгтэй айлаас харих замдаа төөрч сураггүй болжээ. Сураггүй болсон хүмүүсийг Онцгой байдын аврагчид хайж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо үргэлжлэн орох учраас аянга цахилгаан буух, уруйн үер, түр зуурын хүчтэй салхи шуурга үүсэх, голын усны түвшин огцом нэмэгдэх нөхцөл бүрдсэн учир иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагыг болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Б.Чимэг




















































