Ромын Бухарест хотод өчигдөр "Өндөр өсгийт" нэртэй сонирхолтой гүйлтийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалыг багасгах, хүйсийн тэгш байдлыг сурталчилах зорилготой аж. Тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчид төдийгүй хөгжөөн дэмжиг эрчүүд ч өндөр өсгийтэй гутал өмссөн байжээ. Харин сүүлийн хэдэн жил тасрахгүй зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээний ялагчид улаан туфль хэлбэртэй цом гардуулдаг байна.










Б.Баяр




















































