Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 30 дугаар сургуулийн ар талд Орос цэргийн хашаанд мансуурсан иргэд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад насанд хүрээгүй таван хүүхэд мансуурсан байдалтай байсан аж. Хэргийг шалгахад 15 настай М, 13 настай А,Б,В, Е нар нь мөнгөө нийлүүлэн таван ширхэг газ худалдан авч гялгар уутанд хийж түүнийгээ үнэртэн мансуурсан байна. Тус хүүхдүүдийн ихэнх нь орос хүүхдүүд байсан ба Орос Монголын хамтарсан сургуулийн сурагчид байж магадгүй аж. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Б.Чимэг




















































