Жил бүрийн зургадугаар сарын сүүлээр Нью-Йорк хотын Кони арал дээр зун цаг ирж буйг тохиолдуулан нэгэн сонирхолтой баярын жагсаал болдог байна. Энэ удаагийн энэхүү арга хэмжээ энэ сарын 23-нд болсон юм. Үүнд оролцогчид нь далайн сэдвээр өмссөн хувцаслалт болон биеийн зарим хэсгээрээ нүцгэн байдаг байна. Ер нь Нью-Йорк хотод ажил хэргийн уулзалт л биш бол эмэгтэй хүн цээжин хэсгээрээ нүцгэн явахыг хуулиар зөвшөөрдөг аж. Гэхдээ тус наадам нь гэр бүлийн уур амьсгалтай болдог ба төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдүүд ч ихээр оролцдог гэнэ. Түүнчлэн наадмынхаа лусын хаан, хатан, дагиныг шалгаруулдаг онцлогтой.Д.Ундрах 24tsag.mn




















































