Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын V бага хурал болж байна. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж байна. Сонгуулийн хуулиар бол өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр. Тиймээс сонгуулийн хуулийн дагуу МАН өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж байгаа юм.
Өнөөдөр 17.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, албан ёсоор УИХ-ын 2016 онд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталсан бөгөөд V бага хурал дээр 76 хүнийхээ нэрийг танилцуулсан юм. Хуралдаанаас гарах шийдвэрийг 23:30 цагт МАН-ын байранд мэдээлэл хийхээр боллоо. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.