Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хадны зургуудыг хадгалж хамгаалах нь өнөөгийн бидний үүрэг юм”

2016-5-30
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, экспертүүдийн уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд үйл ажиллагаагаа эхэллээ. Уг хуралд ЮНЕСКО болон Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, Турк, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улс, БНСУ, Япон, Турк, Франц, Австрали, Азербайжан, Испани зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын хурлын нээлтэд оролцов.

 

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Балар болон өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

 

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор Монгол Улсад зохион байгуулж буй “ХАДАНД МӨНХӨЛСӨН УРЛАГ: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын хурал, экспертүүдийн уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.

 

Хурлын танхимд Монголын  Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ЮНЕСКО-ийн Нийгмийн болон Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны хэлтсийн захирал Д.Бадарч болон түүх, археологи, урлаг, соёл, төр, хүмүүнлэгийн зүтгэлтэн, түүх соёлоо хүндэлдэг, судалдаг хүмүүс, гадаадын 10 гаруй улс орны эрдтэмтэн, Монгол Улсаас долоон  эрдэмтэн илтгэгчээр оролцож байгаа бөгөөд хурлыг үзэж сонсохоор нийтдээ 100 гаруй хүмүүс, хүндэт зочид морилон ирснийг сонордуулья.

 

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлж байна. Хуралд оролцож байгаа эрдэмтэд, тэдний хэлэлцүүлэх сэдвийг танилцуулахыг зөвшөөрнө үү.

 

АНУ-аас 3 эрдэмтэн ирсэн байна.

 

Вашингтон дахь Смитсоны хүрээлэнгийн Хойд туйл судлалын төвийн захирал, доктор Вильям В. Фицхью “Хадны зураг ба Археологи: Уялдаа холбоо, сэдэв болон он цагийн хэлхээсийг нээн илрүүлэх нь”

 

Орегоны их сургуулийн Урлаг, уран барилгын тэнхимийн хүндэт профессор, доктор Эстер Якобсон“ Монголын Алтай нурууны хадны зураг: Чулуун дээр үлдсэн эрт галавын байгаль орчны ул мөр”

 

Дорнод Теннесси мужийн их сургуулийн Философи, Хүмүүнлэгийн тэнхимийн хүндэт профессор, доктор Ричард Кортум “Билүүтийн хадны зургийн цогцолбор:  Монголын Алтайн нуруун дахь Эрт галавын шүтээн газар”

 

Австралиас ирсэн хүндэт зочин, Хадны зургийн талаарх судалгааны байгууллагуудын олон улсын холбооны гүйцэтгэх захирал, доктор Роберт Г.Беднарик “Хадны зураг судлалд шинжлэх ухааны үүднээс хандах нь”

 

Францын Парисын Вест Нантерре Ла Дефенсе их сургуулийн Хүн судлалын тэнхимийн профессор, доктор Августин Ф.C. Холл “Сүйт бүсгүйчүүл: Уэн Дербуаны хадны зургийг унших нь”

 

Испани Улсын Экстремадур тойргийн Засгийн газрын Соёлын яамны Археологийн газрын дарга, доктор Иполито Колладо Гиралдо “Дэлхийн хамгийн эртний хадны зураг”

 

Оросын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эрт галавын урлаг судлалын төвийн эрхлэгч, доктор Екатерина Девлет “ЮНЕСКО–гийн Соёлын өвийн урдчилсан жагсаалтад орсон хадны зураг бүхий газрууд”-ын тухай илтгэл тавина. Екатерина Девлетийн ээж нь мундаг судлаач байсан тухай Та бүхэн мэдэх байх.

 

Английн Бристолийн их сургуулийн Археологи болон Хүн судлалын тэнхимийн профессор, доктор Жеорж Нашь “Хуучны үлгэр домгийг шинээр зураглан үзүүлэх нь: Төв Чилийн Валпаразо хотын эртний дүүрэг дэх графитийн цогцолбор”

 

Хятадын хадны зургийн урлагийг судлах холбооны захирал, доктор Яаша Жан “Өвөр Монгол дахь Еншаан уулын хадны зураг дахь нүүрний багуудын дүрсний уг гарлыг судлах нь”

 

БНСУ-аас хүрэлцэн ирсэн Күнхии Их сургуулийн доктор, профессор Ёон, Сун –Ок, Кунгпук үндэсний их сургуулийн доктор, профессор Хван, Санг-Иль нар “Голоцены үеийн Улсан хотын Таэва мөрний дунд болон адаг хавийн хүмүүний амьдрал, байгаль орчны өөрчлөлтийг – Бангудэн чулуун дээр сийлсэн зургийг үндэслэн судалсан нь”

 

Японы Тохоку их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын төвийн захирал, доктор Хироки Ока “Эрт галавын үе хэрхэн түүхийн нэг хэсэг болох вэ? Монголын түүх судлалд эрт үеийг тусгасан байдал”

 

Азербайжаны Гобустаны түүх уран сайхны үндэсний музейн эрдэмтэн нарийн бичгийн дарга Рахман Абдуллаев “Гобустаны Хүрэл зэвсгийн үеийн хадны зураг ба тэдгээрийг тайлбарласан зарим арга” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж сонсгоно.

 

Эдгээр эрдэмтэд бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, түүх, археологи, хүмүүнлэг, соёлын чиглэлээр олон жил ажилласан хүмүүс төдийгүй зарим нь Монгол Улсад өөрийн судалгаа, шинжилгээний ажлынхаа олон сар, жилийг зарцуулж хөдөлмөрлөсөн хүмүүс гэдгийг онцлон хэлье. 

 

Өнөөдрийн хуралд Монгол Улсаас хадны зураг судлаач, сонирхогчдоо төлөөлж манай 7 эрдэмтэн оролцож байна.

 

Археологийн амьд архив- Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Цэвээндорж “Монгол Алтайн нурууны хадны зурганд мөнхөрсөн эвэрт амьтад”

 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Соёл Урлагийн их сургуулийн профессор, доктор С.Дулам “Рашаан хадан дээрх “Тамгат бүжигчин” зургийн нууцыг тайлан унших нь”

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Го.Аким “Маген Дэвид үнэхээр Монголоос олдсон”

 

Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн доктор, дэд профессор Ю.Болдбаатар “Монголын зарим хийсвэр хадны зургийг тайлбарлах нь”

 

Урлаг судлалын дэд профессор, зураач, барималч, доктор С.Бадрал “Хадны зураг дахь хүний нүүр царайг ажиглах нь”

 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Батболд “Говь-Алтайн нуруун дахь хадны зургийн цогцолбор”

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян–Өлгий аймаг дахь судалгааны төвийн судлаач, доктор Б.Өмирбек “Монгол Алтайн Хэмцэгийн хадны зураг” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

 

-ХАДНЫ ЗУРАГ СУДЛАХ АРГА ЗҮЙ, УХАГДАХУУН

-МОНГОЛ НУТАГ ДАХЬ ХАДНЫ ЗУРГУУД

-ХАДНЫ ЗУРГИЙГ ТАЙЛАХ НЬ гэсэн гурван хэсэг хуралдааны хүрээнд сонсгоно. Оролцогчид илтгэгчдээс төгсгөлд нь асуулж асууж болно.

 

Хурлаас гадна

 

  1. Бидний өвөг дээдсийн үлдээсэн Хадны зургаас сэдэвлэж, Зураач Ш.Тэнгисболдын зурсан Хадны уран зургийн хэсэгчилсэн үзэсгэлэн
  2. Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгаан гуайн эмхэтгэн боловсруулснаар “Алтайн Хадны Чулуун Шастир”-ын тухай гэрэл зургийн цомог
  3. Орой 18:30 цагт Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрт С.Дулам докторын цомнол, тайлалаар бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжиг
  4. Үндэсний түүхийн музейд 5 дугаар сарын 31-ний орой хүртэл “Дэл уулын хадны зураг” сэдэвт үзэсгэлэн тус тус зохион байгуулагдаж байгааг сонордуулья.
  5. Манай хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл болгоход Хурлын үйл ажиллагааг Монголын Үндэсний Олон Нийтийн ТВ, Малчин ТВ-ээр орон даяар шууд дамжуулж байгаа учраас ард иргэд Та бүхэн цэнхэр дэлгэцээрээ бас тухлан үзэх боломжтойг хэлье.

 

Хатагтай, ноёд оо,

 

Эх орны маань өргөн уудам газар нутаг- хөрсөн доороо ч, хөрсөн дээрээ ч асар их баялагтай гэдэг. Гэтэл тэрхүү баялгуудын нэг нь бидний өвөг дээдсийн хаданд мөнхлөн үлдээсэн урлаг, уран зургууд байсан гэдгийг бид тэр бүр сайн мэддэггүй байсан. Энэхүү түүх соёлын дурсгалын талаар манай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж нар болон орчин цагийн нэвтэрхий толь болсон Д.Цэвээндорж, түүний шавь, түүх, археологийн эрдэмтэн судлаачид судалснаас гадна олон улсын эрдэмтэд судалж, хадны зургийг дэлхий нийтийн анхааралд хандуулж байгаад их баяртай байна.

 

Өвөг дээдсээс үлдээсэн түүхийн энэхүү гайхамшигт дурсгалуудыг олж нээх, танин мэдэх, цаашлаад тайлж унших, хадгалж хамгаалах нь өнөөгийн Та бидний үүрэг гэж бодож байна. Хадны зургийг сонирхож судлах нь түүх, соёл, хөгжлийн олон талт ач холбогдолтой гэдгийг бид ойлгох цаг болсон. Өнөөдрийг хурлаар бид шинэ ажил эхлүүлж байна.

 

Монгол орон бол Хаданд мөнхөлсөн урлагаараа дэлхийд гайхагдах олон гайхамшигтай дурсгалуудтай газар нутаг гэдгийг Та бүхэнд Монгол орныхоо дөрвөн зүгийн дөрөвхөн жишээгээр хэлье.

 

1. Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн Уушгийн өврийн исгэрч буй эмэгтэйн хөрөг бүхий гайхамшигт буган хөшөө

2. Баруун Алтайн, ЮНЕСКО-ийн биет өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Алтайн хадны зургийн цогцолбор”

3. Өмнө зүг, Монголын их говийн элсэн дундах хадан дунд мөнхрөн үлдсэн Дэл уулын хэдэн мянгаар тоологдох ер бусын зургууд

4. Зүүн зүгт Хэнтийн нуруу Рашаан хаданд эртний төрт улсуудын түүхэнд хамаарах тамга бүхий маш ховор, дахин давтагдашгүй дурсгалууд бий. Эх орны маань дөрвөн зүг, найман зовхис-газар бүрт хаданд мөнхөлсөн олон олон дурсгал байна.

 

Энэхүү хурлын талаар анх санаачилга гаргасан Алтайн нурууны Алдарт Гурван Цэнхэрийн агуй, Ямаан усны хадны зургийн ойролцоо төрж, тэдгээрийг үзэж өссөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Таныг Олон улсын бага хурлыг нээж үг хэлнэ үү хэмээн индэрт урьж байна” гэлээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    11 цаг 28 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    13 цаг 51 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    15 цаг 10 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    15 цаг 20 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    15 цаг 28 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    15 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК