УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгчээ.
Харин сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчид бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу ирэх зургаадугаар сарын 01-ний дотор багтаан баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой юм.
Ингээд тус газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа тэдгээрийг нягтлан шалгана. Үүний дараа буюу ирэх зургаадугаар сарын 6-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.