Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусчээ. УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгсөн байна. Одоо Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь нягтлан шалгах юм. Үүний дараа буюу энэ сарын 6-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргаж УИХ-д нэр дэвшичгдийг эцсийн байдлаар зарлана.