Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 27 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 27 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх зургаа, хулгайлах нэг, булаах хоёр, танхайрах найман хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 43 осол бүртгэгдэж, есөн хүн гэмтэн, нэг хүн нас барсан байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 217 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг