Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу маргааш Төрийн ордны "Их танхим"-д гардуулахаар болжээ.
Нэр дэвшигчдийг 11:30 цагт бэлэн байхыг мэдэгджээ.
Жич: Төрийн ордны хойд талын гол хаалгаар орно. Нэр дэвшигчид иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.
Т.Энхэлээ