Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр 12 цагаас Төрийн ордны "Их танхим"-д гардуулна.
Энэ удаагийн сонгуульд Сонгуулийн ерөнхий хорооноос 11 нам, эвсэл болоод 69 бие даан нэр дэвшигч оролцох эрхээ аваад байгаа юм.