Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Архангайн тойрог улаах уу, цэнхэртэх үү?

2016-6-09
0
ЖИРГЭХ

Сонгуулийн санал хураалт болж ирэх дөрвөн жилд улс төрийн ямар нам, хүчин төрийн эрхийг барих нь хорь гаруй хоногийн дараа тодорхой болох гэж байна. Ингээд УИХ-ын сонгуулийн 1. 2. 3 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё. Тус тойрог нь гурван мандаттай. Мэдээж гол тулаан Ардчилсан нам, Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн хооронд болно. Ардчилсан нам тус тойрогт туршлагатай улс төрчдөө илгээж буй бол Монгол Ардын нам залуусаа явуулжээ.

Архангай аймагт эрх баригч Ардчилсан намаас


 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар нэр дэвшиж байгаа бол тэдний эсрэг

 

Монгол Ардын намаас


 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат

Уул, уурхайн дэд сайд асан Г.Тэмүүлэн

Архангай аймгийн засаг дарга асан Ё.Баатарбилэг нар өрсөлдөхөөр болжээ. 

 

Тус тойрогт өнгөрсөн дөрвөн сонгууль дараалан Ардчилсан нам ялалт байгуулсан түүхтэй. Харин энэ жил архангайчууд ямар сонголт хийх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Нэгдүгээр тойрогт өрсөлдөгч шинэ хүмүүс УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймгийн Булган Их тамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант сумдад Ардчилсан намаас Уул уурхайн сайд асан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нэр дэвшиж байгаа бол түүний өрсөлдөгчөөр МАН-аас Уул уурхайн дэд сайд асан Г.Тэмүүлэн өрсөлдөх гэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хувьд Баянзүрх дүүргээс хоёр дараалан УИХ-д сонгогдож байсан. Харин энэ удаагийн сонгуулиар Архангай аймаг руу явжээ. Тэрбээр энэ жил намын жагсалтаар УИХ-д сууна хэмээн ихэд итгэлтэй байсан гэдэг. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жил тойргоо услалгүй хаяж дүүрэгтээ дорвитой ажлыг хийгээгүй байна. Баянзүрх дүүрэгт ажил хийгээгүй учраас хуучин тойрогтоо эргэж очих нүүргүй болж. Архангай руу явж байгаа нь энэ. Харин түүний өрсөлдөгч Г.Тэмүүлэнгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн хүү. Ч.Ганзориг нь Архангай аймгийн улирдлагаар ажиллаж байсан тус нутгийн хүн юм. Тэгэхээр Г.Тэмүүлэн аавынхаа ажиллаж амьдарч байсан нутагт өрсөлдөх гэж байна. Г.Тэмүүлэнг МАН-ын залуу, чадалтай боловсон хүчнүүдийн нэг гэгддэг билээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Тэмүүлэн нарын хэн, хэн нь Архангай аймгийн угшилтай ч гэсэн архангайчууд тэднийг УИХ-ын гишүүн Н Батбаяр, Р.Гончигдорж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийи дарга Ж.Мөнхбат нар шиг сайн мэдэхгүй. Тэгэхээр хоёулаа Архангайд “шинэ” хүмүүс гэсэн үг юм.

 

Н.БАТБАЯР АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДАХ УУ

 

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу аймгийн товийг 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Ардын намаас тус аймгийн засаг дарга асан Ё.Баатарбилэг нар өрсөлдөх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд Архангай аймагт дараалан ялалт байгуулсан түүхтэй. Харин энэ удаа ялалтаа бататгаж чадах уу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Түүнийг Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн гол буруутнуудын нэг гэгддэг. Чингис бондыг гаднаас зээлж түүнийгээ үрэн таран хийсэн нь түүний нэр хүндийг өнгөрсөн дөрвөн жилд хангалттай унагасан Чингнс бондын мөнгөөр Архангайд "Гудамж төслийг явуулсан гэдгээрээ нүүр тахалж мэдэх юм. Сүүлийн үед бөөгийн шашны үүднээс бүх зүйлийг тайлбарлаж иргэдийн инээдийг барж яваа. Хамгийн сүүлд гэхэд л "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэрээ сольж болсон юм чинь өр гэдэг нэрийг өглөг болгон өөрчилж УИХ-ын бүх бичиг баримтад энэ нэрээр нь ярьж, бичиж хэвшүүлье” гэх уриалга гаргаж гишүүдийн уурыг хүргэж амжсан. Түүний өрсөлдөгч Ё.Баатарбилэг мөн Архангайн унаган хүүхэд. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан 2012 оны сонгуулиар Архангайд өрсөлдөж одоогийн Сангийн сайд Б.Болорт ялагдаж байжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан түүннйг Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дорвитой хийсэн ажилгүй гэж нутгийнхан нь шүүмжилдэг. Түүний хувъд Н.Батбаярыг ялж гарна гэдэг хэцүүхэн даваа. Учир нь Н.Батбаяр Архангайдаа л дархлагдсан хүн.

 

Р.ГОНЧИГДОРЖ, Ж.МӨНХБАТ НАРЫН ХЭН НЬ ГОЛОГДОХ ВЭ?

 

УИХ-д дархлагдсан хүмүүсийн нэг болох УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ удаа нутагтаа өрсөлдөхөөр очиж байна. Монголын төрд түүний хашиж үзээгүй албан тушаал гэж бараг үгүй. Ер нь бол УИХ дахь хөгшчүүдийн нэг. Тиймээс ч улс төрийг орхиж тэтгэвэртээ гарах цаг нь болсон гэж иргэд шүүмжилдэг. Харин тэрбээр гандан буурахгүй залуустай өрсөлдөж дахин дөрвөн жил төр түшилцэхээр ажиллаж байна. Түүний өрсөлдөгч Монгол Ардын намын Epөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат. Ж.Мөнхбатын хувьд өнгөрсөн сонгуулиар Архангайд өрсөлдөж ялагдсан юм. Намынхаа их хурлын үеэр заалнаас нэрээ дэвшүүлэн олонхын саналыг авч Ерөнхий нарийн бичгийн дарга болж чадсан түүнийг дайчин залуу гэж тодотгож болно. Түүний хувьд Архангай аймагт төрж өссөн. Тус аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн тэндээ танил ч сайтай, нэр хүнд нь өндөр. Архангайчууд түүнд Н.Батбаяраас дутахгүй “хайртай”.

 

Тэгэхээр энэ удаа түүнд итгэл хүлээлгэх өндөр магадлал ажиглагдаж байгаа юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сумдад өрсөлдөх гэж байна.

 

Ийнхүү Архангай аймагт туршлагатай, дархлагдсан улс төрчдийн эсрэг залуучуул хүч үзэх гэж байна. Өнгөрсөн гурван сонгууль дараалан цэнхэртсэн Архангайгаас энэ удаа улаан, цэнхэр холилдсон төлөөлөл УИХ-д сууж магадгүй гэх таамаглалыг ажиглагчид хэлж байна.

 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.70.41.102)
    МАН-н 3 гарах нь тодорхой
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.21.70)
    Хор найруулагч Гончигдорж Батбаяр Ганхуяг нар олон жил их хуралд суулаа, ард түмний амьдрал сайжирдаг бол сайжирхаар хугацааг өнгөрүүллээ. Одоо эднийг хэн сонгодгийн бэ. АН угаасаа олон фракцуудтай хулхи ш дэ, Ганхуяг нь юу хийсэн гэж Чингэсийн одонгоор шагнуулдаг юм бэ, Чингэс хаан шударга бус хүндээ хатуу ханддаг байсан гэж түүхэнд байдаг тийм болхоор Чингэс хаан шударга бус улсыг тэнгэрээс харж байгаа байлгүй дэ
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.217.15)
    ali ali ni shalgarsan hulgaich nar
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.203)
    АН-ын гурав тэнгэрийн таалалд нийцэхгүй байгаа шүү дээ хөөрхийс
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.121.203)
    Улаан цагаанаар нь дуудаад дуудаад хэрэггүй дээ наад үг чинь архивт байгаа,идсэн эрүү хувхайр ч идүүлсэн ургадаг юм.МАН ялна АН-ын нөхөд ялагдлаа соёлтой хүлээхэд л бэлтгэж байхыг хүсэе
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.46.214)
    Ed naraas uur humuus ner devsheegui yumuu.Dandaa MANANGIIN humuus baina.Odoo Arhangaichuud ENKHBAYARIIGAA demjsen deer baihaa
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (45.117.34.13)
    ГАНХУЯГ БАТБАЯР ГОНЧИГДОРЖ 3 ЧИГЭЭРЭЭ ГАРНА. ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН ТЭМҮҮЛЭН БААТАРБИЛЭГ КАЗИНОЧИН МӨНХБАТ ТЭНЭГ БОРВИНЫ БААС НЬ АРИЛААГҮЙ ШИЗО МӨНХБАТЫГ СОНГОХГҮЙ БАЙХАА...
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.121.184)
    1-р тойргоос Ганхуяг гарна. 2-р тойргоос Батбаяр, 3-р тойргоос хэн нь ч магадгүй.
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • За даа танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр (59.153.87.3)
    зочин
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • НУТГИЙН АРД (59.153.115.47)
    ГОНЧИГДОРЖ ГЭЖ АД ЧӨТГӨРИЙГ Л ГАРГАЖ БОЛОХГҮЙ.АН-ТАРХИЙГ АТГАЖ УЛС ОРНОО 25 ЖИЛ ЯНАГЛАН ХОРОЛЛОО.
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • зоригт (103.10.22.60)
    Мөнхбат Баатарбилэг Тэмүүлэн гэсэн 3 сайхан залууг сонгох нь зөв дээ Ялангуяа Гончигдорж Н.Бадбаяр нар бол огтоос хэрэггүй дээ
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.166)
    MAXN ene namaa songo arhangaichuudaaurnoos garya
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.166)
    mohbatiig gonchigoo bvv songo
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Мөнхбат,Баатарбилэг,Ганхуяг нар гарах нь тодорхой юм байна.
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    10 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    13 цаг 55 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    14 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    14 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    14 цаг 37 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК