Ус ашиглахгүйгээр, нарны тусгалаар хувцас угаана

БНХАУ-ын Хубэй болон Шанхайн их сургуулийн эрдэмтэн Мин Цэлун, Дэ Юну нар угаалгын нунтгийг нарны туяагаар орлуулах арга олжээ. Ингэхийн тулд титаны давхар ислийг азоттой урвалд оруулсны дүнд нэгэн өвөрмөц материал гарган авсан байна. Энэхүү материал нь гэрэл мэдрэгч нано системтэй бөгөөд агаарын температур өндөрсөж, халах үед нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тэгэхээр “шидэт” гэх тэр материалын хамт хийсэн хувцас өөрийгөө цэвэрлэж ариутгана гэсэн үг. Даавууг хэдэн ч удаа угаасан өөрийгөө ариутгадаг чанараа алддаггүйгээр тооцоолжээ. Өмнө нь зөвхөн хэт ягаан туяагаар хир буртаг цэвэрлэдэг байсан бол одоо нарны шууд тусгалаар ус ашиглахгүйгээр хувцас угааж болохоор болжээ.
Д.Ундрах 24tsag.mn