Алдарт зураач Рембрандтын зургийг байшингийн дээврээс
олжээ
Голландын алдарт зураач Рембрандт Ван Рейн /1606-1669/-ын бүтээл Шотландаас олджээ. Байшингийн дээврийн хөндийгөөс олдсон уг бүтээлийг шинжээчид Рембрандтынх гэж тодорхойлжээ. Өмнө нь энэ зургийг Берлинд хадгалагдаж буй хэмээж байсан нь худлаа байсан нь нотлогдсон байна. Түүнчлэн, тус байрнаас таван зураг олдсон нь Рембрандтын шавь нарынх болохыг олон улсын шинжээчид баталсан аж. Ирэх сарын 2-нд эдгээр бүтээлүүдийг дуудлагаар худалдаалахаар төлөвлөсөн бөгөөд үнийг 80.000 еврогоос эхлэн дуудах гэнэ.
Сонирхуулахад тэрээр Библийн болон домгийн сэдэвт барокко урсгалыг хослуулан зурдаг байжээ. Рембрант насан туршдаа гэрлийг хэрхэн ашиглах талаар судалсны дүнд
гэрлийн хүчээр гол дүрүүдээ тодотгох аргыг онцгой сайн эзэмшсэн зураач гэж дүгнэдэг. Мөн өөрийн 100 гаруй хөргийг зурж үлдээсэн байдаг сонирхолтой уран бүтээлч юм.
Д.Ундрах 24tsag.mn