зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн нээлтэд оролцов

2016-6-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.09/ “Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлгийн нээлтэд оролцов. 


Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргахаар баталсан. Нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар амжилттай арилжаалсан. Өнгөрсөн хугацаанд бондын хөрөнгөөр олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн юм. Энэхүү бүтээн байгуулалт, бондын хөрөнгийн зарцуулалтын үр дүнгийн талаар тайлагнаж, хэлэлцэх “Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мэргэжилтнүүд, судлаачид зэрэг 600 орчим төлөөлөгч оролцож байгаа юм байна.  


Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр, 2012 онд бидний өмнө том сонголт тулгарсан юм. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээгээд зүгээр суух уу, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих уу гэдэг салаа замын бэлчир дээр бид ирж зогссон байв. Бид хямралыг сөрье, эдийн засгаа олон тулгууртай болгоё гэж бүтээн байгуулалтын замыг сонгосон. 


 
Бид бүтээн байгуулалтынхаа гол тулгуур баганыг Засгийн газрын бондоор босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадлаа. Бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болголоо. 


 
Хуримтлалыг дэмжих санхүүжилтийг хийх тогтолцоог эрс шинэчилснээр 4 жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 4 жилд 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадлаа. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, өнгөрсөн жил уг салбар анх удаа ашигтай ажиллаа. 


Бонд босгож бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжлээ. Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн 4 жилийн ажлаараа харуулж чадлаа. Халамж авч суудаг монголыг бүтээн байгуулдаг монгол болголоо хэмээн хэлсэн.  


Дэлхийн олон улс орнууд эдийн засгийн зогсонги байдлаас гарах арга замаа хайж, мухардаж байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам тодорхойлсон байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлэв. Өнгөрсөн 4 жилийн амжилтаа ирэх 4 жилд эрчимжүүлж, бүтээн байгуулагч Монголыг экспортлогч Монгол болгох ёстойг Улсын Их Хурлын дарга онцлоод “Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч, аж үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүнээрээ дэлхийд хүчтэй өрсөлддөг орон болох ёстой. Бидний энэхүү түүхэн зорилтод илүү таатай орчин манай бүс нутaгт болон хөрш орнуудын эдийн засагт бүрэлдэн бий болж байна” гэв. Төгсгөлд нь тэрээр, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын эдийн засагт амин чухал аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад өнгөрсөн 4 жилийн турш хийсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн дүгнэж, эдгээр салбарын ирээдүйг илүү бүтээлчээр тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 


Хэлэлцүүлгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүд Н.Батбаяр оролцсон юм. “Чингис” бондын хөрөнгийг эх орондоо бүтээн байгуулалт болгосон хүмүүс энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгааг тэмдэглээд, талархал илэрхийлэв. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны үе шат дуусч байсан 2012 онд тодорхой алхам хийхгүй бол хүнд байдалд орох байсан тул олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах санаачилга гаргасан болохыг тэрээр хэллээ. Улсын Их Хурал уг санаачилгыг дэмжснээр улс орны эдийн засгийг огцом уналтаас хамгаалсан 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газар арилжаалсан болохыг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, анхнаасаа  5 тэрбум ам.долларын төлөвлөлттэй эхлүүлсэн энэ ажилд хуулийн хүрээнд Улсын Их Хурал хориг тавьсан, үүнтэй холбоотойгоор олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэр нь борлуулалт, зах зээлтэй холбоотой хүндрэл үүсээд байгаа. Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт хүн бүрийн нүдэнд ил байгаа, монголчууд зам, эрчим хүчний дэд бүтэц, шинэ орон сууцууд, ажлын байрыг нэмэгдүүлсэн олон үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын үр ашгийг мэдэрч байна. Улс орны эдийн засгийг огцом хямралд оруулалгүй авч гарсан энэ ажлыг зарим хүн буруутгадаг. “Өр” гэж хэлдэг. Үнэндээ энэ мөнгөөр улс орны эдийн засаг огцом уналтаас аврагдсан, энэ мөнгөөр олон бүтээн байгуулалт хийгдсэн, энэ мөнгөөр хувийн хэвшлийнхэн үйлдвэртэй болсон. 


 
Оюутолгойн хөрөнгө оруулалт бол мөн адил улсын зээлд “өр” гэж бичигддэг, гэхдээ үр ашгийг нь гадаадад байдаг эздэд нь хүртдэг. Тэгвэл “Чингис бонд”-ын хөрөнгийг монголчууд өөрсдөө зарцуулж, бүтээн байгуулалтдаа ашигласан. Бондын хөрөнгөөр барьсан, бүтээсэн бүхэн монголчуудынх. Бид эдийн засгаа солонгоруулах, хувь заяагаа өөрсдөө бүтээж, үйлдвэрлэх ажлыг эхлүүлж чадсан. Цаашид үйлдвэрлэгчид Та бүхнийг дэмжсэн бодлогуудыг төр засгаас авч хэрэгжүүлнэ гэлээ.

 
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат бондын зарцуулалтын ерөнхий тайланг танилцуулав. Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаар монголчууд үндэсний хөгжлийн бодлогынхоо дагуу санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэн, өөрсдөө нэн даруй шаардлагатай хэмээн үзсэн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байгаа ач холбогдолтой болохыг тэрээр танилцуулгынхаа эхэнд хэлсэн юм.


 
2013-2015 онд бондын 4.9 их наяд төгрөгийг авто зам, томоохон төслүүд, хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд гэсэн гурван чиглэлээр санхүүжилт хийсэн байна. Дээрх хугацаанд 2250 км авто замын бүтээн байгуулалтад 946.7 тэрбум төгрөг, инженерийн дэд бүтцийн 69 төсөлд 318.3 тэрбум төгрөг, Гудамж төслийн бүтээн байгуулалтад 120.5 тэрбум төгрөг, автозам дэд бүтцийн төсөлд нийтдээ 1.39 их наяд төгрөгийг зарцуулсан ба гүйцэтгэл 84 хувьтай байгаа аж. Түүнчлэн улсын томоохон төслүүдийг 1.95 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн ба гүйцэтгэл 87 хувь, хувийн хэвшлийн үйлдвэрийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн ба гүйцэтгэл 71 хувьтай байгаа талаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал танилцууллаа. 


“Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн үеэр “Орон нутгийн авто зам”, “Нийслэлийн авто зам”, “Гудамж төсөл”, “Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн авто зам”, “Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам”, “Буянт Ухаа1,2 төсөл”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн төсөл”, Барилгын материал үйлдвэрлэлийн төслүүд”, “Ноос ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд”, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг 30 орчим илтгэлийг холбогдох төрийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 


 
Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 23 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК