“МN-25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” шоуны шалгаруулалт өндөрлөлөө.

“МN-25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” шоуны шалгаруулалт өндөрлөлөө. Охидын “Anemone”, “Eхtacy” хамтлагийг гаргаж ирсэн шоу нэвтрүүлэгийн уран бүтээлчид энэ удаа холимог хамтлаг төрүүллээ. “Making the band-3” шоунд 16-25 насны 500 гаруй оролцогчид өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 30 нь тунаж, тэндээс Энх-Амар, Батдөл, Болдбаатар нарын гурван эрэгтэй, Төгсжаргал, Гульнас, Амаржил, Урангоо гэсэн дөрвөн эмэгтэй нэгэн шинэ хамтлагийн гишүүн болох эрх авчээ. Шинээр мэндэлсэн хамтлагийн ерөнхий продюсероор тус телевизийн уран бүтээлчид хөгжмийн продюсероор Г.Цэрэн, дуулах арга зүйн багшаар А.Мөнгөнсүх болон нүүр хувиргагч, бүжгийн багш нар гээд томоохон баг ажиллаж байна.
Ц.Болор