20 метрийн гүнээс арслан, зааны яс олджээ

Сербийн уурхайн ажилчид уурхайн гүнээс таван арслан, зааны яс олсноо холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Мөстлөгийн үеийн талаар их зүйлийг мэдээлэх эдгээр олдвор Костоланц хотын нүүрсний уурхайн 20 метрийн гүнд байсан гэнэ. Тэдгээр амьтан 10.000 жилийн тэртээд амьдарч байсан mammuthus primigenius төрлийн арслан заан болохыг палеонтологчид тогтоожээ. Сербийн тал Франц, ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран арслан заануудын ясыг судлахаар болсон ажээ.
Д.Ундрах 24tsag.mn