Аймгуудын наадмын хуваарь гарчээ

Энэ жил Говь-Алтай аймаг долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгсөн байна. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Түүнийд араа Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадмаа хийх аж. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадамлах юм байна. Тэгвэл Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11, 12-нд хийнэ. Хамгийн сүүлд Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтжээ.
Д.Ундрах 24tsag.mn