Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2016-6-10
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.10/ Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Кваква тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Хатагтай Викториа Кваква, Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд энэ сарын 09-10-нд болж буй АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад оролцож байгаагаа дуулгалаа. 


Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтад Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Квакваг цаг гарган өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад 25 жил болсон бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас нийт 816 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт бүтцийн өөрчлөлт хийх, эрх зүйн зохицуулалт, институцийг бий болгох, бэхжүүлэх, бусад улс орнуудын шилдэг туршлага, мэргэжлийн экспертизийг нэвтрүүлэх зэрэг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн дэмжлэгийг үзүүлж ирсэн найдвартай түнш байгууллага болж чадсан болохыг тэмдэглэн хэлсэн юм. 


 
Мөн тэрээр, Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиснаар Дэлхийн банкнаас Монгол Улсад олгох санхүүгийн дэмжлэгийн дүн нэмэгдэж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнд таатай байна. Цаашид манай улсын макро эдийн засаг, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэн тулгуур салбарууд буюу хөдөө аж ахуй, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэж найдаж байна гэлээ. 


 
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Монгол Улсад IDA 17-ын хүрээнд нийт тодорхой санхүүжилт хуваарилсан бөгөөд тус хөрөнгөөр санхүү эдийн засаг, xөдөө аж аxуй, нийгэм болон эрчим хүчний салбарт нэн шаардлагатай 5 төсөл хэрэгжүүлэхээр тохироод байгааг мөн дурдаад “Эдгээр төслүүдийн нэг болох “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хийгээд байна. Одоо энэхүү төслийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөр батлах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төслийг дэмжиж гэдэгт найдаж байна” гэв. 


Уулзалтын үеэр талууд Дэлхийн банк болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон юм. Монгол Улс эдийн засгийн хэтийн чиг баримжааг экспорт хэмээн тодорхойлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Монгол Япон Улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Япон Улстай сүүлийн 10 жилийн хугацаанд энэ хэлэлцээрийн талаар яриа, хэлэлцээр явуулсан юм. Энэ хүрээнд манай улс Японы бусад орнуудтай харилцдаг production network, economic connective network-руу нэвтрэх боломж бүрдлээ. Япон Улсын хувийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй болсон. Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон Улсад станц байгуулаад ажиллуулж байна. Тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр очиж үзсэн. Мөн манай улсад үйлдвэрлэсэн машины эд анги “Тоёото”, “Ниссан” зэрэг автомашины үйлдвэрүүдэд нийлүүлэгдэж байна. Энэ бол production network-ын бодит жишээ юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр одоо манай улсад хөрөнгө оруулалт хийсэн 10 компанийн тоо 10.000 хүрэх боломжтой. Хэлэлцээрийн хүрээнд 8000-9000 нэр төрлийн бараа хоёр улсын хооронд татваргүй болж байна. Мөнгө, технологийн урсгал чөлөөтэй болсон. Ажиллах хүч, мэргэжилтний солилцоог чөлөөтэй болгох талаар ярьж байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улс дэлхийд гуравдугаарт бичигдэх том эдийн засаг руу Монгол Улсыг холбогдох бүрэн боломж бий. Үүний үр дүнд 2 тэрбум ам.долларын уул уурхайн бус экспорт бодитой болох юм гэлээ. 

 


Улсын Их Хурлын даргын Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Кваква тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсон, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    9 цаг 14 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 37 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    12 цаг 56 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    13 цаг 6 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    13 цаг 14 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    13 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК