“Оюутолгой” ХХК жижиг, дунд бизнесийнхэнтэй уулзалт зохион байгуулна

Бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт ба лизинд тулгардаг асуудлыг шийдэх зорилгоор “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэлтийн газраас өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг энэ сарын 29-ний 14.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь дээрх сэдвийн дор тавдугаар сард болсон хэлэлцүүлгийн үеэр гарч байсан санал, зөвлөмжийн дагуу хэлэлцэх гэнэ. Уулзалтад ирсэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид “Оюутолгой” компанийн том бүтээн байгуулалтын маркетинг, менежменттэй танилцаж, туршлагаас нь судлах боломж нээгдэх аж.
Д.Ундрах 24tsag.mn