Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

2016-6-13
0
ЖИРГЭХ

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад УНТЭ, Чингэлтэй дүүргийн ЭМТ ажиллана

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалалтаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар баригдаж эхэлсэн, дуусаагүй барилгын А блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори, Б блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчилж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулахаар болов. Улсын төв нэгдүгээр эмнэлгийн 2016 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шинээр зохион байгуулагдах салбар амбулаторийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн сайд Б.Болорт, 2016 он дуусах хүртэл хугацаанд тус эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор УНТЭ-ийн салбар амбулаторийн барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгав. Мөн УНТЭ-ийн салбарын үйл ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 20-нд багтаан эхлүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын сангаас “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ”-нд зориулан зарцуулахаар УНТЭ-ийн төсөвт тусгасан 2.8 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан, шинэчилсэн хуваарь гарган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа. Дуусаагүй барилгын ажлыг дуусгах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтой.

 

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ

 

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн А блок буюу оношилгооны хэсэг, Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн барилгын ажлыг цогцоор нь барихад Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 14 тэрбум 250 сая төгрөг гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Тус төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2017 онд ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгалаа. 1974 онд баригдсан Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад 2012 оноос Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жилд баруун 5 аймгийн 130 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 1800 гаруй эх төрж, 12000-13000 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Өсөн нэмэгдсэн хэрэгцээ, ачааллыг хуучин барилга даахгүй, хангахгүй байгаагаас гадна барилгын дотоод сантехник, цахилгааны шугам сүлжээ хуучирснаас тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж чадахгүйд хүрч тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Бельги Улсын төслийн дагуу 2017 оны эхний улиралд тус төвд тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийгдэх тул шинэ барилгын тодорхой давхрууд ашиглалтад орсон байх, мөн зарим том оврын тоног төхөөрөмжүүдийг барилгын явцад суурилуулах шаардлагатай байгаа тул Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 

Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

 

2016 оны зургадугаар сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна. 2016-2017 онд 60 гаруй сая мөл өвөлжих төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, төлөвлөгөө гарган, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг даалгалаа. Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулах, зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор үүрэгжүүллээ. Мөн малын гоц халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг даалгалаа.

 

Дамжин өнгөрөх автотээврийн шинэ гарц нээгдэнэ

 

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автозтээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарч нээгдэнэ. Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Барааны гарал үүслийн дүрмийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа

 

“Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн импортын бараанд хөнгөлөлттэй, нэн тааламжтай, ердийн тариф хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг баталсан. Тогтоолын дагаж мөрдөх хугацааг энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байхаар тогтоосон боловч импортын барааны гаалийн тарифуудыг мөрдөхөд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.

 

Тухайлбал, нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад ороогүй улсуудын гарал үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэх бөгөөд энэ нь нэн тааламжтай тарифаас 2 дахин их байх тул зарим иргэд үүнийг татвар өссөн мэтээр буруу ойлгож байна. Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэх “Гарал үүслийн гэрчилгээ” аваагүй, авч амжаагүйгээс гаалийн татвар нь 2 дахин их болж тооцогдох юм. Мөн гадаад улс орны эрх бүхий байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ олгодог хугацаа харилцан адилгүй байгаа зэрэг хүндрэл үүсч байгаа тул гадаад худалдаа эрхлэгчид гаалийн тарифын талаар тодорхой ойлголттой болох, барааны гарал үүслийн гэрчилгээ авах хугацаа олгох үүднээс тогтоолын хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 10 дугаар сарын 1 болголоо.

 

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нийт хувьцааны 10 хувийг төр эзэмшинэ

 

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын төр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүйгээр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоож, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрхийг Аж үйлдвэрийн яаманд олголоо. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Монгол Улсад Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барих, ажилууллах эдийн засгийн боломжийн талаарх судалгааг эхлүүлэх, уг судалгааны тайланд түшиглэн Оюу толгойн зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл хэлбэрээр боловсруулах асуудлаар “Оюу толгой” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад зөвшөөрөв. Төр тус үйлдвэрийн 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшсэнээр төрийн бодлого, зохицуулалтаар хангах, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээхээр тооцож байна. Мөн зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, өрсөлдөөн бий болгох, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн хүхрийн давхар исэо агуулсан хийг боловсруулах, хүхрийн давхар ислээс хүхрийн хүчил гарган авах төслийг хамтад нь хэрэгжүүлэх, хүхрийн хүчлийн дотоодын хэрэглээг дэмжих замаар химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу тал бий болгох юм.

 

ТОВЧ МЭДЭЭ:

 

-  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2013-2016 онд цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох зардалд шаардагдах таван тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

 

-  Хоёр талын дипломат төлөөлөгчийн газарт газар болон байр ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

 

-  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

 

-  “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд 2016 онд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн Эрчим хүчний хэлхээ холбоо олон улсын семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    9 цаг 14 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 37 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    12 цаг 56 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    13 цаг 6 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    13 цаг 14 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    13 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК