АНУ-ын элчин сайдын газраас жуулчдыг Кени улсаас явахыг анхааруулжээ

АНУ-ын Элчин сайдын газраас жуулчдад Кени улсад алан хядах үйл ажиллагаа гарч магадгүй учраас Момбаса хотыг яаралтай орхих хэрэгтэй хэмээн албан ёсоор анхааруулжээ. Кени улсын нийслэл Найроби хотод суух АНУ-ын Элчин сайдын газраас ирэх сарын 1-н хүртэл жуулчин хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан байна. Тус хот нь Зүүн Африкт орших жуулчдыг хамгийн их татдаг томоохон аялал жуулчлалын бүс нутаг юм. Гэвч сүүлийн хэдэн сар энэ хот алан хядагчдын гол бай болж буйг олон улсын хэвлэл мэдээллээр шуугиад байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn