Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд БГД-ийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ

2016-6-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.13/ нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд, Баянгол дүүргийн 16 дугаар хорооноос НИТХ-д нэр дэвшигчид "Шинэчлэлээс Шийдэл рүү" Шийдлийн багийн 5+ хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулав. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны сонгуулиар хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

 

                           "Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажил"-аа танилцуулав

 

Танилцуулгын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, Ардчилсан нам 2012 оны сонгуулиар олуулаа болсон. Тухайн цаг үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ унасан цаг үе таарсан. Гэвч Ардчилсан нам энэхүү хямралын үеийг боломж болгон ашиглахын тулд бүтээн байгуулалтыг өрнүүлж эхэлсэн гэлээ. 2012-2016 онд эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийж эхэлсэн. Уул уурхай гэдэг ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг өнгөрсөн хугацаанд тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8, 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, 5 хувийн Сайн хашаа хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ гэв. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд,  2012-2016 оны хооронд Ардчилсан нам 1680 үйлдвэрийн төслийг дэмжсэн байна. Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

 

Ипотекийн зээлээр нийт 82000 мянган өрх шинэ орон сууцанд орлоо

 

1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан байна. Харин өнөөдөр жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байгаа юм. Барилгын салбарт л гэхэд 96 мянган хүн ажиллаж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал биш юм. Харин барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг бөгөөд тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж байгааг хэллээ.

 

Мөн иргэдийн хамгийн их сонирхож буй түрээсийн орон сууц хөтөлбөр 2016 оны 03 дугаар сараас түрээсийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд түрээсийн орон сууцанд 929 байрыг шилжүүлсэн байна. Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна хэмээн УИХ-ын дарга тоон статистикийг танилцууллаа.1921-2012 онд нийт 91 жилд 2964 км зам тавьсан бол, 2012-2016 онд 2720 км зам тавьсан. 2016 онд нэмж 1284 км зам тавина.

 

              Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 МВт-ээр нэмэгдүүллээ

 

Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 МВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Нийслэлийн барилгажих боломжтой талбайг 1,500 орчим га газраар нэмэгдүүлснээр 54,549 айлын орон сууц, 8,020 хүүхдийн 50 гаруй цэцэрлэг, 18,890 хүүхдийн 30 орчим сургууль зэргийг барих боломж нээгдсэн байна.

 

                                       " Орон нутагт эрх мэдлийг олгосон 4 жил"

 

Орон нутагт эрх мэдлийг олгож, УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан нь чухал алхам байв. “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-г байгуулснаар иргэд олон нийтийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүллээ. 2012 онтой харьцуулахад ОРОН НУТГИЙН ТӨСВҮҮД 2.5 дахин нэмэгдсэн болохыг УИХ-ын дарга танилцуулав. Мөн иргэдийн тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмсэн бөгөөд тэтгэвэрийн зөрүүг арилгахад чиглэсэн ажлуудыг хийснээр дундаж тэтгэврийн хэмжээ 306 мянган төгрөг болсныг УИХ-ын дарга танилцууллаа.

 

                    Монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ

 

Ажилтай орлоготой Монгол хүн, эрдэм боловсролтой Монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой Монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд Экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлж, Монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан болохыг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэдэд танилцууллаа.

Мөн 2016-2020 хөтөлбөрийн хүрээнд ахиулан хийх ажлаа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав. Ахиулан хийх ажлын хувьд, Сайн малчин, сайн, бизнес, сайн хашаа, сайн оюутан, сайн экспортыг идэвхжүүлэн ажиллах юм. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого Бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг тал бүрээр дэмжихээ Ардчилсан намын дарга онцлон хэлж байв. Түүнчлэн залуучууд руу хандан боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэх бол гэр хороололд амьдарч буй иргэд рүү чиглэн дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийхээ танилцуулав.

 

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд, инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгох, орчны бохирдлыг бууруулах, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөн,  10 хүртэлх сая төгрөгийн  зээлийг  олгохоор болсныг танилцуулав. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллах болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав. Танилцуулгын дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Иргэд “Сайн хашаа” хөтөлбөр, ипотекийн зээл, гадаад орнуудад дадлагажигч илгээх талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.Иргэдийн зүгээс Ардчилсан намын шийдлийн багийг хамтаар нь сонгож, өнгөрсөн 4 жилд хийгдсэн их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжийг олгоно, тэдэнд итгэж байгаа гэдгээ хэлж байлаа. 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, мөн тус тойрогт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 16 дугаар тойрогт нэр дэвшигч В.Ганбаатар оролцон мөрийн хөтөлбөрөө танилцуулан, иргэд, сонгогчидтой санал солилцов.

Эх  сурвалж: Demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (203.91.115.38)
    Z.Enhbold yalagdana. Batalgaatai. Har hairtsagt naidaj bga bh. Ard tumen mini amidral chini saijarsan bol AN -d uguurei.
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.209)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    9 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    12 цаг 54 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    13 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    13 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    13 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК