СЕХ саналын хуудас хэвлэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг тул тодорхой шаардлагыг хангасан байх юм. Тиймээс СЕХ агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх зарчмыг баримталж байгаа аж.
Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэнэ. Хэвлэлтийн дараа сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулах юм. Нам,эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хэвлэх бүхий л явцыг ажиглах гэнэ.