Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийн талаар санал солилцлоо

2016-6-14
0
ЖИРГЭХ

        “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үнэлгээний хорооны хурал өнөөдөр /2016.06.14/ Төрийн ордонд боллоо. “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийг танилцуулах энэ удаагийн хуралд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Нарийн бичгийн дарга П.Амаржаргал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Дэд захирал Габриэлла Спирли болон Азийн сан, Удирдлагын академи, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн ажилтнууд, “Нутгийн удирдлага” ТББ-ын төлөөлөл оролцов.

 

Энэ өдрийн хуралдааныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова удирдан явуулсан бөгөөд төслийн баримт бичгийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам танилцуулсан юм.

УИХ-ын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг 2013-2016 онд хэрэгжүүлж байгаа билээ. Дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм байна.

 

Төслийг боловсруулах явцад Олон улсын зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн зөвлөх 3 дугаар сард ажиллажээ. Энэ үеэр зүүн 5 аймаг, хотын дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар, ТББ-ын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

 

Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагт ирүүлсэн төсөл, газар, хэлтсүүдээс өгсөн саналуудыг судалж үзсэн гэж танилцуулгын үеэр дурдсан. Төслийн баримт бичгийн төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар эцэслэн боловсруулж, Швейцарийн хөгжлийн агентлагт 5 дугаар сард танилцуулж санал авсан гэлээ. Харин энэ удаагийн хурлын хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газар Швейцарийн Засгийн газарт төслийг батлуулахаар хүргүүлэх аж.

 

Төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 4.0 сая ам.долларын санхүүжилт шаардагдана гэж тооцож байгаа юм байна. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, УИХ-ын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь УИХ-ын Тамгын газар байх юм.

 

Төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг дээшлүүлэх 3 цогц буюу Хууль эрх зүйн, Институцийн, Хувь төлөөлөгчийн гэсэн стратегийг хэрэгжүүлэхээс гадна УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

 

Төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин сайжирч, ИТХ-ын зохион байгуулалтын чадавхи нэмэгдэн, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болсон байна гэж тооцож байгаа аж. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхи дээшилнэ гэж үзжээ.

 

Энэ үеэр төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсаны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлсэн. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүд амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх явцад үндэсний сургалтын системийг бий болгосон гэлээ. Мөн Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гаргахад төсөл хувь нэмрээ оруулсан болохыг онцлоод “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь орон нутаг төрийн удирдлагын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээсэн.

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төсөл дуусахаар хэрэгжүүлж байсан жил зогсдог байдлыг халж, үйл ажиллагаа нь байнга үргэлжлэх чиглэл рүү хандуулахыг зорьж ажилласан хэмээн онцолсон юм. Тэрбээр, “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийг боловсруулах явцад өгсөн саналууд тусгагдан, баримт бичгийн үндсэн хана босч, ерөнхий чиг гарсан болохыг дурдсан. УИХ-аар баталсан Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудыг хэрэгжүүлснээр шийдвэр гаргах түвшинд, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хувьсал гарна гээд үүнд “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн төслийн баримт бичигт тусгах саналуудаа илэрхийлсэн.

 

“Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон төлөөлөл саналаа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    9 цаг 6 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    9 цаг 19 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    9 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    9 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    9 цаг 50 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    9 цаг 50 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК