Архи уусан залуусыг цаазаар авахаар болжээ

Иранд архи согтууруулах ундааг хориглосон хуулийг зөрчвөл мөнгөн торгууль эсвэл ташуурдуулах ялаар шийтгүүлдэг байжээ. Гэтэл тус улсад хоёр залуу согтууруулах ундаа уусныхаа төлөө цаазаар авах ял авчээ. Урьд нь тэд хоёул гурван удаа архи согтууруулах ундаа хэрэглэж шийтгүүлж байсан байна. Цаазын ялыг дээд шүүхийн хурандаа гүйцэтгэх аж. Тус улсад архи согтууруулах ундааны хэрэглээний хязгаарлалт маш хатуу байдаг бөгөөд хар зах дээрх архины үнэ өндөр байдаг гэнэ. Түүнчлэн, Иранд цаазын ялыг бусдын амь насанд халдсан, хүчингийн хэрэг үйлдсэн эсвэл зэвсэгт халдлага хийх, хар тамхи, мансууруулах бодис таван килограммаас илүүгээр худалдаалах зэрэг тохиолдолд өгдөг байна.
Д.Ундрах 24tsag.mn