Энэ зун Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид олон улсын жуулчдад зориулан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо толилуулж эхлэх гэж байна. 66 дахь удаагийн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод Төрийн их найрал хөгжим, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийн бүжигчид оролцох юм байна. Түүнчлэн ардын болон уртын дуучид, хөөмэйчид зэрэг нийт 150 гаруй уран бүгээлчид оролцох юм.
Мөн ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, “АСЕМ”-ын зочид төлөөлөгчдөд зориулсан тоглолт зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.