УИХ-ын 74-р тойрогт нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн иргэдтэй хийх уулзалт дүүрэн хүнтэй, халуун яриатай үргэлжилсээр байна.
БСШУ-ы дэд сайдаар ажиллах хугацаандаа Б.Ургамалцэцэгийн санаачилсан “Сайн оюутан” хөтөлбөр олон мянган оюутан залууст дэм болж байгаад иргэд талархалтай байна.
Улсын хэмжээнд жилд 150 мянган оюутан их дээд сургуульд суралцдагийн 80 гаруй хувь нь буюу 120 мянга нь эцэг эхийнхээ цалин, тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг байна.
“Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр дээрх 120 мянган оюутны эцэх эхийн авсан 15-18 хувийн хүүтэй зээлийн хүү 5% болж буурч байгаа юм.
Мөн оюутан хүн өөрөө бие даан сургалтын төлбөрийн зээл авах эрх үүссэн нь сурч боловсрох тэмүүлэлтэй залууст ихээхэн өгөөжтэй байна.
Засгийн газраас санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хууль иргэдэд өндөр хүлээлт үүсгэж байна.
Хамтдаа 10-аас дээш жил амьдарч, улсад 20-оос дээш жил ажиллан нийгмийн даатгалаа төлсөн ахмад гэр бүлүүдийн нэг нь барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь тодорхой хувийг гэр бүлийн үлдсэн гишүүнд өвлүүлэх зохицуулалтыг энэ хуулиар баталгаажуулсан билээ. Хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ.
Б.Ургамалцэцэгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр энэ хуулийн талаар ахмадууд ихээхэн сонирхож байлаа. Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхийн хувиар Б.Ургамалцэцэг энэ хуулийг батлуулахад ихээхэн чармайлт гаргасан юм.
Нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ-ийн
Сонгуулийн штаб
Сэтгэгдэл (4)