Ардчилсан нам энэ удаа ажил сайн хийж, сумыг аймаг, аймгийг хот болтол нь хөгжүүлж чаддаг нэр дэвшигчээ Баянзүрх дүүрэгт илгээсэн аж. Өвөрхангай аймгийг тултал нь хөгжүүлж чадсан учраас одоо эрэлт хэрэгцээтэй байгаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Зоригтыг илгээснээ намын нөхөд нь хэлж байна. Үнэхээр ч Д.Зоригт очсон газар болгоноо хөгжүүлж, босгож чаддаг эрхэм болох нь Эрчим хүчний салбарын сэргэн мандалтаас харагдана.
Мэдээж Д.Зоригт сайдын өнөөдрийн амжилт нь чанартай боловсрол юм. Түүнийг боловсрол сайтай, эзэмшсэн мэргэжлээ “чулуу” болгож чадсан, чадварлаг эрхэм гэдэг. Энэ ч утгаараа тэрбээр боловсролыг дээдэлж, боловсролтой монгол залуусыг бий болгохын төлөө явдаг. Мэдээж Монгол Улсын хөгжлийн гарц нь хувь хүний боловсрол болохоор арга ч үгүй биз.
Микр буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдтэй Д.Зоригт болон НИТХ-д нэр дэвшигч М.Тулгат нар уулзахад “Сайн оюутан” хөтөлбөр иргэдэд, тэр тусмаа залуусын маань сэтгэлд ихэд хүрчээ. Тус дүүргийн 1 дүгээр хороо нь 7900 хүн амтай, 2100 өрхтэй, сонгуульд санал өгөх иргэдийн тоо нь 5500 аж. Залуус ихтэй энэ хорооны иргэд “Сайн оюутан”-г дэмжиж байгаагаа илэрхийлээд “Сайн түшээдээ сайн оюутнууд нь итгэж байна” хэмээн байсан шүү.
Нэр дэвшигч Дашзэвэгийн ЗОРИГТ-ийн
Сонгуулийн штаб