Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийв

2016-6-15
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.14/ нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Баянгол дүүргийн 11, 15, 16, 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийсэн бол өнөөдөр тус дүүргийн 17,18 дугаар хорооны иргэдтэй тус тус уулзалт хийсэн юм. Ийнхүү уулзалтаа үргэлжлүүлэн 19 дүгээр хорооны иргэдэд ажлаа тайлагнаж, иргэдтэй санал солилцон, Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

З.Энхболд: Баянгол дүүргийн эмнэлэг 1990 онд хоёр давхар чулуун байшин байсан бол одоо 9 давхар олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болжээ

 

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, Би өнөөдөр өглөө 250 ортой Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Би Баянгол дүүрэгт амьдардаг байсан иргэний хувьд 1990 онд хүүхэддээ вакцин хийлгэхээр 2 давхар чулуун барилга бүхий эмнэлэгт очиж байсан. Харин өнөөдөр Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тухайн үеийн эмнэлэгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн, иргэд эх орондоо бид эмчлүүлэх боломж Баянгол дүүрэгт бүрдсэнийг харлаа. Баянгол дүүрэг бол нийслэлд баригдсан 7 эмнэлэгийн 2 нь  баригдсан дүүрэг мөн. Удахгүй энэ дүүрэгт ахмадын эмнэлэг сувилал, мөн 150 ортой хүүхдийн эмнэлэг тус тус ашиглалтад орно. Өмнө нь дүүрэгт юу хийдэг байсныг Сангийн яаман дээр хийдэг байсан бол одоо иргэд олон нийтийн оролцоотойгоор “Орон нутгийн хөгжлийн сан” байгуулснаар иргэн бүр амьдарч буй орчноо хөгжүүлэх хамтдаа шийдвэр гаргах эрхзүйн орчин бүрдсэн  УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан гэлээ.

 

Эрүүл мэндийн салбараас гадна боловсролын салбарын хөгжлийн талаарх мэдээлэл өгөв. Боловсролын салбарын хувьд өнгөрсөн хугацаанд “Зөв Монгол хүүхэд”, “Цөм хөтөлбөр”, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Мөн ЕБС-д Steam буюу “Science technology, engineering, Arts and mathematics” лабораторийг нэвтрүүлэхээс гадна Японд 1000 инженер бэлтгэнэ. 1000 гэдэг тоо бол 1960-1990 онд хуучнаар СССР улсад бэлтгэсэн нийт монгол  мэргэжилтнүүдийн тоо юм. Иймээс бид цаашид Япон Улсын өндөр технологи, ноу-хауг суралцахын тулд тус улсад 1000 инженерийг сургахаар, бэлтгэхээр болсон  гэв.

 

“MADE IN MONGOLIA” нарны зайг Япон Улс руу экспортолж буй нь сайн экспорт

 

УИХ-ын дарга Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийх үеэрээ онцлон хэлж байсан асуудал бол “Сайн экспорт”-ын тухай байлаа. Тэрээр хэлэхдээ манай улсын залуус хийж бүтээж чадаж байна. Монгол гурван залуу “MADE IN MONGOLIA” нарны зайг үйлдвэрлээд Япон Улсад экспортолж байна. Энэ бол сайн экспортын жишээ. Монголчуудаа гадаадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авчирч зардагаа больцгооё, харин эх орондоо үйлдвэрлэж гадаад зах зээл рүү экспортлодог болцгооё. Бид түүхий нүүрс биш, бэлэн бүтээгдэхүүн экспортлодог болно. Энэ бол мөрөөдөл биш. Бид чадаж байгаагийн нэг жишээ бол Япон руу нарны зай экспортлож буй хэрэг юм.

Мөн Баянгол дүүргийн иргэний татварын хөнгөлөлтийн талаар асуусан асуултад УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хариулахдаа, УИХ-д угсрах үйлдвэрүүдийн татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төсөл УИХ-ын ээлжит чуулган завсарлахын өмнөхөн өргөн баригдсан. Автобус бол олон эд ангиас бүрддэг. Иймээс эдгээр автобусны угсарагддаг эд ангийг татвараас чөлөөлөх юм бол бид эх орондоо угсарч хийх боломж бүрдэнэ. Энэхүү саналыг Аж үйлдвэрийн яам дэмжин ажиллаж байна. Бид цаашид гадаадаас автобус худалдан авах шаардлагагүй болно хэмээн хариулав.

 

Иргэн Л.Халиунбаатар: Та бүхэн 20 жилийн өмнө иргэдэд орон сууцыг хувьчилсан, дахин 20 жилийн дараа залуусыг ипотекийн зээлээр орон сууцтай болголоо

 

Баянгол дүүргийн иргэн Л.Халиунбаатар 70 дугаар тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчдэд хандан, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ маш их унасан байсан цаг үед Та бүхэн төрийг жолоодож, бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд талархал илэрхийлье гэлээ. Өнөөдрөөс 20 жилийн өмнө та бүхэн орон сууцыг иргэдэд хувьчилж байжээ, харин дахин 20 жилийн дараа залуу гэр бүлийг ипотекийн зээлээр орон сууцтай болголоо. Өрх гэрээ цогцлоож, үр хүүхэдтэй болсон залуус бидэнд үр хүүхдээ эмчлүүлэх Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг гээд олон эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа нь та бүхний хийсэн бүтээсэн зүйл. Цаашид Баянгол дүүргийн эхчүүдийн төрөх эмнэлэгийн асуудалд анхаарч, Эх нялхсын эрүүл мэндийн төвд төрүүлдэг байх асуудлыг шийдэж өгөөч хэмээн хүсэлт тавилаа. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариулахдаа, таны хэлсэн саналыг бид ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа. Удахгүй 80 ортой ахмадын сувилал эмнэлэг, 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно гэлээ. УИХ-ын С. Одонтуяа энэ талаар хариулахдаа, Баянгол дүүргийн эмэгтэйчүүд, эхчүүд дүүрэгтээ төрөх тасагтай болвол эхчүүдэд их амар хялбар болно. Иймээс бид шинээр ашиглалтад орох 150 ортой хүүхдийн эмнэлэгтээ төрөх тасгийг нээхээр судалгаа хийж байгаа. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цусны төв нэгдсэн төвд Австрийн засгийн газрын тусламжаар, тус улсын хамгийн сүүлийн үеийн технологийг суурилуулан оношилгоо хийж байгаа. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй нарийн оношилгоо хийж байгааг мөн дуулгая гэлээ.

 

Баянгол дүүргийн иргэд мөн, нэр дэвшигчдээс 1072 хувьцааны талаар асуув. 1072 хувьцааны тодорхой хувийг зарж байгаа нь сонгуулийн үеэр хэлж буй амлалт уу, эсвэл үнэхээр биелэлээ олсон ажил мөн эсэхийг асуулаа. 

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариулахдаа, Иргэн өөрөө хүсвэл энэ хувьцааны 30 хүртэлх хувийг худалдан авах эрхийг Засгийн газар шийдвэр гарган иргэддээ олгосон. Өөрөөр хэлбэл, иргэддээ нээлттэй шийдвэрийг гаргасан. Та хүсвэл зарж болно, зарахгүй ч байж болно. Таны зарсан хувьцаа Засгийн газарт хадгалагдана. Хэрвээ өнөөдөр 900 орчим төгрөг байгаа хувьцааны ханш өсч 2 сая төгрөгт хүрвэл та зарсан үнээрээ хувьцаагаа эргүүлэн худалдан авч болно. Энэ хувьцааг худалдах асуудал бол ямар ч хугацаа заагаагүй асуудал учраас та сонгуулийн дараа ч хувьцаагаа зарж, эргүүлэн худалдан авч болно. Иймээс энэ нь сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг Засгийн газрын гишүүний хувьд хариуцлагатайгаар мэдэгдье гэсэн юм. Мөн энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ийн сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч В.Ганбаатар нар иргэд, сонгогчдод Ардчилсан нам өнгөрсөн 4 жил хийж бүтээсэн бүтээн байгуулалтын ажлууд, ирэх 4 жилд үргэлжлүүлэн хийх ажлууд, мөрийн хөтөлбөр, зорилтуудаа танилцуулсан юм.

 

Эх сурвалж: demparty.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (103.229.122.184)
    АНам 4 жил юу ч хийгээгүй . Өр тавьснаа ажил хийсэн гэхгүй байх. АНамд санал өгөхгүй
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.120.141)
    АН ын нэр хүнд эрдэнэчимэгээсээ болоод унаж дэ
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.8.10)
    баярс констракшин компаны диана сургуулийг барьцаалж орон сууцаа олж авья гэрээгээр тохирсон хугацаанд тохирсон мөнгөө цахилгаан сүлжэээийхэн өгч байсан шүү ямар зальтай хятад авгай вэ аав ээж нь тавиад онд монголд орж ирсэн хятад хүмүүс шүү АТГ-т шалгуулах хэрэгтэй нөхдөө яагаад зугатаагаад байсан бэ? ахдүү 3 хүүхдийнх нь нийт 6 нөхрийнх нь байрыг авья
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • зз (202.179.8.10)
    баярс констракшин компаны диана сургуулийг барьцаалж орон сууцаа олж авья гэрээгээр тохирсон хугацаанд тохирсон мөнгөө цахилгаан сүлжэээийхэн өгч байсан шүү ямар зальтай хятад авгай вэ аав ээж нь тавиад онд монголд орж ирсэн хятад хүмүүс шүү АТГ-т шалгуулах хэрэгтэй нөхдөө
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    хэдэн тарвага хошгироо юу? яана даа энэ монгол улс минь. ийм хулгайч худалч хүмүүст итгээд ...
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.118.254)
    тэр эрдэнэчимэг чинь танай намын нүүр царай муу авлигачид шалга бас дахин шалга нотлох баримт хангалттай ард түмэн гэрч болно.
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.118.254)
    мал нэг гишүүн чинь бүгдийг сүйтгэлээ
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    9 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    12 цаг 55 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    13 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    13 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    13 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК