Завхан аймагт он гарсаар 648 хүүхэд мэндэлжээ

Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 648 хүүхэд мэндэлж, ихэр төрөлтийн 6 тохиолдол, амьгүй төрөлтийн 8 тохиолдол бүртгэгджээ. 0-1 насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 20.1 промиль /13 тохиолдол/ болж, эхийн эндэгдэл хоёр гарч, өнгөрсөн оноос нялхсын эндэгдэл нэгээр буурч эхийн эндэгдэл нэгээр нэмэгдсэн байна. Халдварт өвчний хувьд аймгийн хэмжээнд 279 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 39.1 промиль ногдож байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад халдварт өвчний 49 тохиолдол, Улиастай, Тосонцэнгэл суманд 30-61 тохиолдлоор тус тус буурсан байна. Амбулаторийн тусламж үйлчилгээнд 164.1 мянган хүн хамрагдсан бөгөөд 8.4 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Д.Ундрах 24tsag.mn