Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Асашёрюү Дагвадорж: Наран ургах Дорнодын талаас Ардчиллын хөх униар цэнхэртэх болтугай!

2016-6-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар өнөөдөр /2016.06.15/ Хэнтий аймагт ажиллаж, 2012-2016 онд Ардчилсан намын хийсэн ажил, бүтээн байгуулалтын тухай болон ирэх 4 жил хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрөө танилцуулсан юм. Үргэлжлүүлэн иргэд сонгогчидтой хийх уулзалтаа Дорнод аймагт хийлээ. Дорнод аймагт Ардчилсан намаас УИХ-ын 14 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, 15 дугаар тойрогт Б.Мөнхцэцэг нар нэр дэвшиж байна.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүн М.Зоригт бол маш хурдтай бүтээлч хүн. Тэрээр өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн хөгжлийн автор болсон гишүүн. М.Зоригт гишүүн Зам тээврийн яамыг удирддаг бөгөөд түүний хийж бүтээж байгаа ажлууд иргэд олон нийтийн нүдэн дээр илт тод, нээлттэй байдаг. Харин 15 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Мөнхцэцэг нь Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга байхдаа ахмад настнуудын халамжийн асуудал,  Сургалтын төрийн санд ажиллаж байхдаа боловсролын чиглэлээр олон чухал ажлуудыг хийж чадсан эмэгтэй нэр дэвшигч юм гэлээ. Мөн тэрээр Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар ямар ажлыг амжуулав гэдэг асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлагнав.

 

З.Энхболд: Дорнод аймагт өнгөрсөн 3 жилд нийт 1246 орон сууц шинээр баригдсан

 

Ардчилсан нам хэдийгээр 2012 онд дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ унасан цаг үед засгийн эрхийг авсан ч хямралыг боломж болгон ашиглаж дараах ажлуудыг хийж чадсан гэв. Ардчилсан намын хийж бүтээсэн ажлуудаас жишээ татахад, уул уурхай гэдэг ганц тулгууртай эдийн засгаа  олон тулгууртай болгох эхлэлийг тавьсан. Орон сууцны 8%, 5%-ийн ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлж эхэлснээр барилгын салбарт ажиллах хүчний тоо 96 мянгад хүрсэн. Уул уурхай зогсонги байдалд орсны дараа тухайн хөдөлмөрийн зах зээлд буй иргэдийг хаашаа шингээх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Ипотекийн зээлийн ачаар эдгээр хүмүүс барилгын салбарт ажиллаж байна. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцтай болж байсан бол Ардчилсан нам нэг жилд 25 мянган өрхийг орон сууцанд оруулж чадсан байна. Ардын намаас ялгаатай нь Ардчилсан нам Ипотек байх ёстой, үргэлжлэх ёстой гэж үздэг, харин Ардын намын гишүүн Ипотекийн зээлийг “Нүгэл” гэж  хэлж байсан гэлээ. Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг биелүүлэх үүргийг 21 аймагт өгсөн. Дорнод аймаг бол аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг давуулан биелүүлсэн буюу нийт 1246 орон сууц шинээр баригдсан байна. Ер нь ипотекийн зээлийн ачаар зөвхөн байранд орсон иргэд буй барилгын материал, барилга угсралтаас эхлээд барилгын мужаан, тавилгын үйлдвэр гээд олон хүнийг ажилтай, орлоготой байлгадаг гэв.

Мөн Ардчилсан нам, “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10%-ийн малчны зээлийг олгож байгаа, “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд 5%-ийн зээл, дэд бүтцийн хөгжил, ХАА-н үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилд нийт 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, нийт 3405 км авто зам тавьж, 82 мянган өрхийг шинэ орон сууцтай болгож, 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлж чадсан нь өнгөрсөн 4 жилд хийгдсэн ажил юм. Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмсэн, орон нутагт эрх мэдлийг олгосон гэх мэт томоохон ажлуудын талаар танилцуулав.

 

15 аймгийг бага оврын агаарын хөлөгтэй болгож,160 гаруй сумдын тогтмол нислэгийг сэргээнэ

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Дорнод аймгийн иргэдэд зам тээврийн салбарт хийсэн болох хийж бүтээх ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр автозамын өнгөрсөн болон өнөөдрийн ялгааг фото зургаар олон нийтэд үзүүлэв. 1921-2012 он хүртэлх хугацаанд нийт 2964 км зам тавьсан бол, 2012-2015 он хүртэлх 3 жилд 2720 км зам тавьсан, 2016 онд үргэлжлүүлэн 1284 км зас тавихаар төлөвлөсөн.

Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр хэрэгжүүлж, 15 аймгийг бага оврын агаарын            хөлөгтэй         болгоно.         160      гаруй   сумдын           тогтмол нислэгийг сэргээхээр төлөвлөжээ. Үүний тулд 3 Land машины хэрэглэх хэмжээний түлшээр, асар их цаг хугацаа хэмнэн, зорчих боломжийг хангахын тулд энэхүү онгоцыг ашиглахаар төлөвлөж байгаагаа хэлэв.

Мөн Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Төв Азийн бүс нутгийн тээврийн коридор 4С буюу Баруун-урт -Бичигт боомт чиглэлийн 277.2 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулна.Мөн Азийн авто замын сүлжээний АН3 коридор Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны авто замыг ашиглалтанд оруулна. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538,01 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгахаас гална бүх аймгуудад гудамж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулав. Мөн ирэх 4 жилд Тавантолгой - Гашуунсухайт, Тавантолгой - Сайншанд - Хөөт - Чойбалсан, Хөөт - Бичигт,  Хөөт - Нөмрөг, Эрдэнэт – Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэж, төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлэхээр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсаныг онцлов. Мөн Ардчилсан намын цаашид “Ахиулан хийх ажлууд”-аа танилцуулсан бөгөөд мөрийн хөтөлбөрийн эцсийн зорилго бол Хүн ард нь ажилтай, орлоготой, эдийн засаг нь тогтвортой, экспортлогч орон болох зорилт болохыг УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

 

Р.Амаржаргал: М.Зоригт гишүүн бол хийнэ гэснээ хийдэг, хийсэн бүтээснээ харуулдаг тийм л хүн

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулга хийсний дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, УИХ-ын сонгуулиас гадна, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид энд цугласан байна. Үнэхээр ирэх жилүүдэд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, шижгэнэсэн сайхан залуус нэр дэвшиж байна. Дорнод аймгийн 15 дугаар тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнхцэцэг нь нийгмийн халамж, боловсролын чиглэлээр олон ажлуудыг хийсэн няхуур, нямбай, хөдөлмөрч шинж чанартай хүн. Тэрээр та бүхний итгэлийг дааж чадна. 14 дүгээр тойрогт нэр дэвшигч М.Зоригтыг хүн бүхэн мэднэ. Би түүний талаар товчхон хэлэхэд, М.Зоригт хийнэ гэснээ хийдэг л хүн. Өнөөдөр эх орондоо хайртай гэж хашгирдаг хүн өдөр өдрөөр нэмэгдэж, зүйрлэн хэлэхэд геометрийн прогрессоор өсч байна. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт  бол хийнэ гэснээ хийдэг, хийсэн бүхнээ харуулдаг, худлаа амладаггүй тийм л хүн. Та бүхэн ийм хүнийг УИХ-д орон нутгаа төлөөлөн илгээхэд орон нутгаа босгож, хөгжүүлж чадна. Манай намын мөрийн хөтөлбөр болох мөлжүүртэй, хийх юмтай мөрийн хөтөлбөр мөн. Бид өнгөрсөн 4 жилд мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг бүрэн хангаж ирсэн, цаашид ч үргэлжлүүлэн хийнэ, бүтээнэ гэлээ.

 

Асашёрюү Дагвадорж: Наран ургах Дорнодын талаас

Ардчиллын хөх униар цэнхэртэх болтугай!

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж хэлэхдээ, Монголчууд орлоготой, ашигтай, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Бид хойд, урд хөршөөс гадна цаашаа гуравдахь зах зээл рүү гарах ёстой байна. Яагаад бид эх орондоо шинэ ажлын байр бий болгож, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаад зах зээл  рүү гаргаж болохгүй гэж. Монголчуудаа бид өнөөдөр хоосон амлаад хэрэггүй, харин хийж бүтээж харуулах цаг болсон. Түрүүн УИХ-ын дарга жишээ татсан. 1960-90 оны хооронд ЗХУ-д мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан гэж.  Харин цаашид бид Япон Улсад мянга мянган залуусыг дадлагажуулагчдыг илгээж, японы ард түмний хөдөлмөрч занг суралцах, японы соёл, техник, дэвшлийг суралцах нөхцөл бүрдээд байна. Тэд гурван жилийн дараа эх орондоо эргэж ирээд мэргэшсэн салбартаа ажиллаж эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болж чадна. Наран ургах Дорнодын талаас Ардчиллын хөх униар цэнхэртэх болтугай хэмээн үгээ өндөрлөлөө.

Уулзалтын төсгөлд тус аймгаас нэр дэвшигч М.Зоригт, Б.Мөнхцэцэг нар сонгогчиддо хандан үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт, Бид ялнаа. Бид хоёргүй сэтгэлээр нутаг орныхоо төлөө ажиллана. Нэр дэвшигч М.Зоригт, Б.Мөнхцэцэг бид хоёрт энд нүүрсний уурхай ч байхгүй, гурилын үйлдвэр ч байхгүй. Бид хоёргүй сэтгэлээр зөвхөн нутаг орныхоо төлөө ажиллана. Бидний баг Дорнод нутгаа дахин сэргээж, дахин босгож, мандуулж чадна гэлээ. Нэр дэвшигч Б.Мөнхцэцэг хэлэхдээ, Дорнодын талд би өссөн. УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал. Өнгөрсөн хугацаанд манай эмэгтэйчүүд гэр бүлийн чиглэлээр, хүүхдийн эрхийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон чухал хуулиудыг баталсан. Дорнодын ард түмэндээ зөв сонголт хийж, Ардчилсан намын “Монгол хүн 2020”  мөрийн хөтөлбөрийг үргэлжүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Ийнхүү наран ургах Дорнод аймагт хийсэн уулзалтаа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.15/ 17.00 цагт өндөрүүлэв. Тэрээр  үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчидтой өнөөдөр уулзалт хийнэ хэмээн Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (182.160.36.27)
    дорно зүгээс наран мандаж дотнын маогийн ардчилсан хужаа нар ялна гэнээ
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (43.228.131.61)
    Эдийн засгийн алуурчин намыг сонгож улс орноо бүүр сүйтгэх хүн байхгүй байх аа, ард түмэн тийм тэнэг биш шүү дээ
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • kkk (202.70.46.215)
    Dornot ruu uur oligtoi yavuulahgui dee iim hachin medrel muutai atsiig hen songoh vee dee neg sanal budaa kkk
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • сонгогч (119.40.98.162)
    Сумьяабазар МАН,Давгадорж АН одоо яанаа.Дахиад МАНАН үүслээ айж байна шүү та нараас таарсан таар шуудай нар.Давгадорж энд очиж далдагнахаа болиоч.Наад боловсролоо жаахан ч гэсэн дээшлүүл тэр л чамд өлзийтэй.МАНАН ДАХИН СОНГОЖ БОЛОХГҮЙ.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (103.229.122.184)
    Элдэв тэнэг зургийн цомгоо сонгогчиддоо үзүүлж байгаа юу.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Зоригтоо зоригтой зарчимтай бай. Наад доромжилолоо бүү тоо уулын буга идээшилжил байдаг ууртай ноход хуцалджил байдаг хойно
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (103.229.122.184)
    АНамын луйварчдын нэг. Юу хийсэн гэж ярьж яваа бол.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    зүүн зүгээс сармисны үнэртэй луухаанжаарай гээд байгаам уу?
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Чойбалсан (202.70.33.242)
    Зоригт чи дорнолыг минь 4-н жил хогжлийг нь ухраасан биз дээ. Дорнодчуудыг буу бас чам шиг нусан бууг яасан гэж сонгох юм. Дандаа худлаа чалчина. Ховдод аваачиж эвдсэн онгоцны толборийг новш минь чи толоорой. Чам шиг ийм мангуу эргууг сонгож харагдаач. Элбэгээг яасныг чи мартаагуй биз дээ. Чи бас уйлаад УБ уруугаа буцнаа
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    8 цаг 7 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    10 цаг 30 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    11 цаг 49 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    11 цаг 59 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    12 цаг 7 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    12 цаг 31 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК