Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын дарга З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллалаа

2016-6-16
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар өнөөдөр /2016.06.15/ Сүхбаатар аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийв. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, Сүхбаатар аймагт Ардчилсан нам Ж.Батсуурийг УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшүүлсэн. Тэрээр орон нутгаа 8 жил амжилттай удирдаж байгаа. Түүний хийж бүтээсэн ажил их. Ингэж л аймгаа удирдаж байсан зарим туршлагатай хүмүүсээ манай нам сонгуульд нэр дэвшүүлж байгаа. Харин шууд “лифтэнд суусан” мэт хурдан өндөр албан тушаалд очдог, төрийн албанд ч ажиллаж үзээгүй туршлагагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй. “Лифтэнд суусан” мэт хурдан албан тушаалд очих байдлыг бид зогсоосон. Ардчилсан нам ингэж л мерит системээр боловсон хүчнээ бэлтгэж байгаа гэв.

                        Ардчилсан нам амаргүй дөрвөн жилд ямар ажлуудыг амжуулав...

 

Тэрээр үргэлжлүүлэн, өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэн ажлуудаа Сүхбаатар аймгийн иргэдэд тайлагнав. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч  үүнийгээ үргэлжлүүлнэ гэв. Мөн амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан.

 

З.Энхболд: МАН-ын үед нийслэлийг "чигжих бодлого барьж байсан бол Бат-Үүл даргын үед "тэлэх бодлого" барьж байна

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатарт 24 уулзварыг шинэчлэн барьсан. Үүний нэг жишээ бол Саппорогийн уулзвар юм. тус уулзварыг өмнө нь “эр зоригийн уулзвар” гэдэг байсан. Харин одоо орчин үеийн шаардлага хангасан уулзвар болсон гэв. Хотын өнгө төрхийг сайжруулах, барилга байгууламжийн зохион байгуулалтыг МАН-ыг эрх барих үед “чигжих бодлого” барьж байсан бол харин одоо Бат-Үүл даргын үед “тэлэх бодлого” барьж байна. Өргөн уудам нутагтай манай улсын хувьд тэлэх бодлого барих ёстой. Бат-Үүл даргын баг өнөөдөр хотын өнгө төрхийг хөгжүүлэхэд маш их ажлыг хийж чадсан  хэмээн онцлов. Мөн манай улсын 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлж чадсан, нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 МВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдсэнийг УИХ-ын дарга онцлов.

 

                               Ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалтууд

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн 2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг танилцуулав. Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн.

 

                       З.Энхболд: Уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ

 

Харин цаашид сайн бизнес, сайн экспорт гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сайн бизнес бол бизнесийн моргейж юм. Жишээ нь,  иргэд та бүхэн орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ. Харин сайн экспортын хувьд, үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавихын зэрэгцээ уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэлээ. Жишээ гурван монгол залуу нарны зайг эх орондоо үйлдвэрлээд Япон Улс руу экспортлож байна. Энэ бол бидний дэмжих ёстой сайн экспорт юм. Би түрүүн ярьсан нарны зай үйлдвэрлэдэг гурван монгол залуучуудын адилаар японд ажиллаж байгаа бусад залуучуудтай уулзсан. Монгол залуучууд японд нарийн техник, технологи дээр ажиллан, их зүйлийг сурч мэдэж байна. Бид Япон Улстай технологийн дамжуулалт, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ татваргүй болсон, цаашид ажиллах хүчнээ  Японд дадлагажуулна. Тэнд ажиллах монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдэж монголд ч, японд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэр нь тэтгэвэрийн сан руу ордог байх асуудлыг шийднэ. Үүний тулд Япон Улстай манай улсын Хөдөлмөрийн яам “Хөдөлмөрийн зах зээлд хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Ингэснээр цаашид манай дадлагажигч нар тус улсад дадлагажих боломж бүрэн нээгдлсэн гэв. Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын яам сүүлийн дөрвөн жил хүүхэд залуус, өндөр настнууд гэх мэт нийгмийн бүх давхарга руу хандсан их ажлыг хийж, хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үр дүнтэй ажилласан. Цаашид монгол залуу хүн, ахмад настны эрх болон тэтгэвэрийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар бодлогоо тодорхойлсон гэлээ. Мөн УИХ-ын дарга Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон  зам тээврийн салбарт хийх шинэчлэл, барилга хот байгуулалт, эрчим хүчний салбар, хүнс хөдөө аж ахуй болсон бусад ажлынхаа талаар мэдээлэл өгөв.

 

Асашёрюү Дагвадорж: Хүн хүний төлөө сэтгэлээ хагасалж, хугасалж чаддаг байх ёстой. Энэ ойлголт Сүхбаатарын Ж.Батсуурьт дүйцдэг

 

Үүний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж үг хэлэв. Тэрээр өмнө нь хамгийн хөгжил дорой хөгжилтэй нэг бол шулуухан хэлэхэд Сүхбаатар аймаг байсан. Харин сүүлийн жилүүдэд Ж.Батсуурь Засаг дарга гайхамшигтай ажлуудыг хийсэн. Ер нь хүн хүний төлөө сэтгэлээ хагасалж, хугасалж байх хэрэгтэй. Энэ ойлголттой одоогийн Сүхбаатар аймгийн удирдлагууд дүйцэж байгаа. Сонгуулийн үед хийж бүтээсэн хүмүүсийг харлуулах тохиолдол их бий. Гэхдээ Ж.Батсуурь нэр дэвшигчийн хийсэн ажлыг харлуулж, баллуурдах боломжгүй. Япон Улсад удахгүй дадлагажигч илгээх гэж байна. Энэ асар чухал. Учир нь би залуучууддаа хандан хэлэхэд, хүний газар хүн амьдарч, хөдөлмөрлөхөөр нүд нээгдэж, ухаан тэлнэ гэдгийг залуучууддаа уриалмаар байна гэлээ. Яг Сүхбаатар аймагтаа бүтээн байгуулалт гардан хийж байгаа, энэ нутгийн төлөө цохилох зориг зүрхтэй Ж.Батсуурийг та бүхэн багаар нь дэмжээрэй хэмээн уриаллаа.

 

Р.Амаржаргал: Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн өгүүлбэр бүрийн цаана маш том санаа, зорилтууд бий

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Ер нь аливаа зүйл амжилтад хүрэхэд тэрхүү амжилтын “автор”  эцэг болох хүн их гарч ирдэг. Харин жаахан өөдлөхгүй үед хүн бүхэн алга болдог. Амжилтын үндэс хаана байдаг вэ гэхээр юм бүхэн эзэнтэй байхад амжилтад хүрдэг. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймаг хөгжиж амжилтад хүрсэн нь Ж.Батсуурь нь аймгийн эзэн нь болж чадсан юм. Тэрээр зөв, зүйтэй удирдлагаар багаа удирдаж, манлайлснаар аймаг орон нутгаа сүүлийн 8 жилд хөгжүүллээ. Орчин цаг үед хурд хамгийн чухал. Хүн бусдаас илүү байхын тулд аливаа зүйл дээр бусдаас хурдтай, сэтгэлтэй байх ёстой. Иймээс дараа дараагийн үе маань үүнд анхаарах ёстой. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр үнэхээр ухаад, углуургаар нь харвал өгүүлбэр бүрийн цаана том том алсыг харсан зорилтыг дэвшүүлсэн байгаа. Ер нь цаашдаа бид ухрах гээд байгаа юм уу, урагшлах  юм уу гэдгээ  шийдэх хэрэгтэй. Урагшлах баг бол тодорхой. Энэ бол Ардчилсан намын баг гэлээ. Уулзалтын дараа иргэд сонгогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Сүхбаатар аймгийн иргэн н.Налайх, Хөдөө сумдаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, 1072 хувьцааны зарим хувийг Засгийн газар худалдан авах ажлыг би хийсэн гэж яриад байгаа. Үүн дээр үнэн зөв ойлголтыг иргэд бидэнд өгөөч гэлээ.УИХ-ын дарга энэхүү шйидвэрт Ч.Улаан гишүүн огт хамаагүй. Сайн хийсэн зүйлд эзэн мундахгүй гэж Р.Амаржаргал гишүүний хэлсэн шиг энэхүү ажилд эзэн их гарч ирж байна гэлээ. 1072 хувьцааны 30 хувийг худалдах асуудлыг мөн сонгуультой холбон тайлбарлах хэрэггүй. Учир нь энэ бодлого сонгуулийн дараа ч үргэлжилнэ. Гэхдээ заавал хувьцааныхаа хувийг Засгийн газарт зар гээд байгаа зүйл байхгүй, хүсвэл зарж болно, мөн зарахгүй ч байх эрх иргэдэд бий гэлээ. Мөн тус аймгийн иргэд сонгуулийн талаар, японд илгээх дадлагажигч илгээх тухай асуудал болон бусад Ардчилсан намын хийж бүтээсэн ажлуудын талаар асуулт асууж байлаа. Мөн Ардчилалд хүн бүхний хүч хэрэгтэй, мөн Ардчилалд хүн бүхэн талархаж явах хэрэгтэй. Сонгуульд саналаа өгөх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Учир нь төрөө төлөвшүүлэхийн төлөө хүн бүхэн оролцож сонголтоо хийхийг Сүхбаатар аймгийн зарим иргэд уриалж байлаа. Мөн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболдод, Ардчилсан намын нийт гишүүдэд баяр хүргэж, амжилт хүсч байлаа. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн н.Гомбосүрэн хэлэхдээ, МАН  сүүлийн 4 жилд ард иргэдийн амьдрал муудлаа, элгээрээ хэвтлээ гээд байх юм. Өнгөрсөн хугацаанд миний мэдэх болон таних элгээрээ хэвтсэн хүн нэг ч байхгүй. МАН Ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн бүхнийг харлуулснаараа амжилтад хүрнэ гэж байхгүй. Энэ шударга бус өрсөлдөөнөө МАН зогсоох ёстой хэмээн хэллээ. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр нэр дэвшигч Ж.Батсуурь өнгөрсөн хугацаанд, хот төлөвлөлтийн чиглэлээр иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, уламжлалт гэр хорооллыг халж, “Бага дөрвөлж”, “Жавхлант”, “Таван шар”, “Боловсрол”, хаус хороолол, төвлөрсөн хороолол гэх мэт иргэдийг орон сууцжуулах талаар их ажлыг амжуулжээ. Мөн тэрээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгмийн халамж, хамгаалал гээд түүний хийж хэрэгжүүлсэн ажлыг тоочвол их юм. Тэрээр цаашид Сүхбаатар аймаг, эрчимжсэн хөдөө аж ахуйн чиглэлээр ХАА-н бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл, хариуцлагатай уул уурхайн хувьд уул уурхайн олборлох боловсруулах болон бусад үйлдвэрлэл, үндэстэн дамнасан транзит тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьжээ. Тэрээр санаачлан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан суманд 10 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн байна.

Мөн тус аймгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн өмнө нь байсан 4,7 мянган татвар төлөгчийг 9,7 мянгад хүргэсний зэрэгцээ 2009-2015 онд орлогыг нийт 6,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.  Түүнчлэн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлснээр аймгийн хэмжээнд 3934 иргэн өмчлөлийн газартай болгож, иргэдийн газар болон хашаа, байшин үнэд орох, эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдсэний зэрэгцээ мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн байна гэж Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (119.40.98.162)
    З.Энхболд их хүн зуудаг эр гэл үү арчаагаа алдсан хүний зан байдаг юмдаа.Чамд зуулгаад явж байгаа хүмүүс чамайг яадаг бол чи бодож үзсэн үү?. АН сонгуульд гарахгүйээ та нараар сайхан тоглуулсан одоо зайлаа цаашаа.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Амаржаргалыг сонгох хэрэгтэй шүү. Зөв хүн шүү.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (103.229.122.184)
    АНам зайлаа
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 59 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    2 цаг 6 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 52 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    12 цаг 5 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    12 цаг 14 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 36 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 36 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК