зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Саруултуяа: Манай улсын хувьд хар тамхины хэрэглээ аюултай байдалд хүрсэн

2012-6-26
0
ЖИРГЭХ
Өнөөдөр хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах,борлуулах хэрэг өмнөх оныхоос 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
    хар_тамхиӨнөөдөр хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах,борлуулах хэрэг өмнөх оныхоос 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар хар тамхитай холбоотой хэрэгт 40 шахам иргэн холбогдон, шалгагдаж байгаа ба үүнээс гадаадын хоёр ч иргэн манай улсын хилээр хар тамхины төрлийн зүйл оруулж ирэхийн завджээ. Хар тамхины хэрэглээ хууль эрхзүйн орчны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяатай ярилцлаа.

-Өчигдөр насанд хүрээгүй хүүхдүүд мансуурсан байдалтай байхыг оллоо гэсэн. Ер нь хүүхэд энэ төрлийн хэрэгт хэр холбогдож байна?

-Ийм мэдээлэл цөөнгүй гардаг болсон. Хүүхдүүд цавуу үнэрлэх, өвс ургамал татах зэргээр тодорхой хэмжээгээр мансуурах нь бий. Мөн хар тамхи хэрэглэдэг хүмүүс насанд хүрээгүй ялангуяа арван жилийн хүүхдүүдийг уруу татах, тэдэнд мансуурахыг санал болгосон тохиолдол ч бүртгэгдэн шалгагдаж байна. Хамгийн гол нь Монгол Улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээг газар авахуулахгүй байхын тулд хүн бүрийн оролцоо чухал. Мансуурсан хүнтэй таарсан ч хараагүй юм шиг өнгөрөөд яваад байж боломгүй байна. Мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байвал энэ төрлийн гэмт хэрэг газар авахгүй байх боломжтой.  Ялангуяа зуны улирал эхлээд хүүхдүүд амраад эцэг эхийн хараа хяналтаас холдохоор элдэв төрлийн гэмт хэрэгт орооцолдох цаашлаад хар тамхийг сонирхох хэрэглэж үзэх тохиолдол ихсэн хандлагатай байдаг. Тиймээс эцэг эхийн хариуцлага энд маш чухал үүрэгтэй.

-Баян айлын хүүхдүүд хар тамхи татдаг гэсэн ойлголт байдаг?


-Энэ бол харьцангуй ойлголт. Хэдийгээр хар тамхи мансууруулах бодис өндөр өртөгтэй гэгддэг боловч мөнгөтэй боломжтой айлын хүүхдээс гадна тааруухан амьдралтай, бүр амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхэд ч энэ төрлийн бодисыг хэрэглэсэн тохиолдол гарч байна. Өөрөөр хэлбэл, таны эргэнд тойронд байгаа хэн ч мансууруулах бодист татагдан орох, сонирхох тохиолдол гарч болзошгүй.

-Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ ихэссэн. Ер нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргээс урдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол оо?

-Цагдаагийн байгууллагаас шалгаад илэрсэн хэргүүдийг харж байхад мөсөн чихэр, баримлын шавар, эсвэл ногоон замаск хэлбэрээр оруулж ирж худалдсан тохиолдлууд илэрсэн. Ер нь манай улсад эхэндээ хүчтэй нөлөөтэй хар тамхи мансууруулах бодис орж ирдэг байсан бол сүүлийн үед хүнд хэлбэрийн хар тамхины төрлийн зүйлүүд орж ирдэг болсон. Ийм тохиолдлууд ч илэрсэн. Мөн баар, цэнгээний газруудаар хар тамхины төрлийн бодис зарж байгаа талаар мэдээлэл ирсэн. Үүний мөрөөр цагдаагийн байгууллагаас дээрх газруудыг шалгаж байна.

-Тэгэхээр энэ төрлийн ажил хийдэг хүмүүс мансуурсан тохиолдол гарсан гэсэн үг үү?


-Дээр дурдсанчлан баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаа болон энэ төрлийн газраар эргэлддэг хүмүүсээс ямар нэгэн байдлаар мансуурсан байх нь бий. Тиймээс хаана, хаанаа хараа хяналтаа чангатгах хэрэгтэй байна. Гадны иргэд тэгж хар тамхинд мансуурлаа ингэж тариа хийлгэсэн байсан гэсэн мэдээлэл хэдийнэ ард үлдсэн. Хар тамхины аюул  хаалга тогших болоод удаж байна. Үүнээс гадна хар тамхи татсан байж болзошгүй, мансуурсан хүн харсан бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Манай улсад хар тамхийг тогтмол хэрэглэдэг хүмүүс хэр их байна вэ. Ийм тохиолдол гарсан уу?

-Ер нь хар тамхийг байнгын хэрэглээ болгочихсон, энэ төрлийн бодисын хүнд хэлбэрийг хэрэглэдэг иргэд  байна. Энэ бодис нь хилээр нэвтрээд ороод ирчихсэн тохиолдол ч бий. Тэгэхээр манай улсын хувьд хар тамхины хэрэглээ аюултай байдалд хүрсэн гэж ойлгож болно. Ялангуяа идэр насны залуучууд хар тамхи хэрэглэх, мансуурах сонирхол нэлээд давамгайлах хандлагатай болсон байна.

-Манай улсын иргэд гаднын улсад санаатай болон санамсаргүйгээр хар тамхи тээвэрлэгч болсон тохиолдол цөөнгүй. Мансууруулах бодис хэрэглэж, ял шийтгэл хүлээж байгаа иргэдийн насны ангиллын хувьд ямар байна вэ?


-Одоогийн байдлаар гаднын оронд хар тамхи зөөвөөрлөж байгаад баригдсан манай улсын 40 гаруй иргэн бий. Үүний дийлэх нь БНХАУ-д баригдсан байдаг. Үүнээс гадна Малайз, Сингапур, Унгар зэрэг цөөн тоогоор баригдан, шалгагдаж байгаа нь ч бий. Ер нь манай улсын иргэд амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн шуналаасаа болоод гаднын иргэдэд хууртах нь бий. Жишээлбэл, хар тамхи зөөвөрлөхөд 20-30 насны залуу хүмүүсийг ашиглаж байсан бол одоо 30-40 настай хүнийг ашиглах хандлагатай болсон. Одоо 40 хүрч яваа хүн тээвэрлэгчээр  явж байгаад баригдан, шалгагдаж байгаа тохиолдол ч бий. Түүнчлэн гадны иргэд манай улсад аялал жуулчлалаар их ирдэг. Энэ үеэрээ манай иргэдийг уруу татах тохиодол гарах болсон. Тиймээс дор бүрнээ л сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг анхааруулъя.

-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хэрхэн хариуцлага тоож байна вэ. Манай улсад энэ төрлийн хууль эрх зүйн орчин бий юу ?

-Энэ бас нэг анхаарал татсан асуудлын нэг болчихоод байгаа юм. Одоогийн байдлаар хэрэглсэн хүмүүст ял шийтгэл ногдуулдаг эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Цаашид энэ тал даар анхаарч ажиллах байх.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    7 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    19 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    28 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    36 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    39 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    41 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    42 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 4 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 25 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 30 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 14 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    6 цаг 1 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 12 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 35 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 39 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 47 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 55 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 21 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 8 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК