Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Биднийг хадаас үйлдвэрлэж чаддаггүй гэдэг нь түүх болон үлдсэн

2016-6-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.16/ Дорноговь аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

                                   Ардчиллын анхдагчийн нэг бол З.Алтангэрэл

Дөрвөн жил тутам явагддаг сонгууль энэ жил тохиож байна. Би өчигдөр Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаар хөдөө орон нутагт хийх уулзалтаа эхлүүлэн, наран ургах Дорнод аймаг, Сүхбаатар аймагт тус тус ажилласан. Харин өнөөдөр та бүхэнтэй уулзахаар Дорноговь аймагт ирлээ. Дорноговь аймагт УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Г.Ганбаатарын нэрийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Тэрээр Дорноговь аймагт дэд бүтцэд онцгой анхаарч, эдийн засгийн хөгжлийг түргэсгэж, Сайншандын хөгжлийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа хүн юм. Г.Ганбаатар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл үнэхээр эзнээ олсон уу гэдэг асуудлаар чухал ажлуудыг хийж чадсаныг та бүхэн мэднэ. Харин УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт Ардчилсан нам З.Алтангэрэлийг нэр дэвшүүлсэн. Тэрээр Ноён хутагт Данзанравжаагийн 6 дугаар үеийн тахилч юм. З.Алтангэрэл нь 1996-2000 онд, 2008-2000, 2008-2012, 2012-2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллахдаа тус аймагт аялал жуулчлал хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх, аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах, ашиглах, эзэмших горимыг боловсруулах асуудлуудад анхаарч ажиллаж ирснийг дорноговьчууд төдийгүй монголчууд мэднэ. З.Алтангэрэл нь Монголын Ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг төдийгүй тэдний дундаас өв соёл, түүх уламжлалаа дээдэлсэн залуучууд Шинэ дэвшилт холбооны салбар, МҮДН-ын хороог байгуулсан анхны гишүүдийн нэг мөн. Тиймээс Ардчилсан нам З.Алтангэрэлийг нэр дэвшүүллээ гэв.

З.Энхболд: Дэлхий нийт иргэдийг орон сууцжуулахын тулд  Ипотекийн зээлээс өөр 

сайн арга, сайн санааг олж чадаагүй байна

Үүний дараа УИХ-ын дарга өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил болон ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа тайлагнав. Тэрээр хэлэхдээ, Ардчилсан нам 2012 онд засгийн эрх авч байсан тухайн цаг үед уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом унасан. Иймээс 2012-2016 онд эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ гэв.

Ипотекийн зээлийн талаар дэлгэрүүлэн ярив. 1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Барилгын салбар л гэхэд 96 мянган ажиллах хүчтэй болсон байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Харин барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг. Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд орлоготой болж байна. Ипотекийн зээлийн ачаар 82 мянган өрх шинэ орон сууцтай болсон. Гэтэл МАН Ипотекийн зээлийг дэмжихгүй, тус намын гишүүн ипотекийн зээлийг “НҮГЭЛ” гэж хэлсэн. Гэтэл  Ипотекийн зээл байх ёстой, үргэлжлэх ёстой. Ардын намынхан зээл авч байна гээд шүүмжлээд байгаан. Зээл авахгүйгээр яаж байртай болохыг би мэдэхгүй. Өнөөдөр дэлхийн олон оронд Ипотекийн зээлээс өөр санааг, өөр аргыг олж чадаагүй байна гэлээ.

З.Энхболд: Биднийг хадаас үйлдвэрлэж чаддаггүй

гэдэг нь түүх болон үлдсэн

Мөн Ардчилсан нам амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүлсэн, 82000 өрх орон сууцанд оруулж, 3405 км авто зам тавьсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар мэдээлэл өгөв. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 24 уулзварыг шинэчилсэн. Ер нь Ардчилсан намаас сонгогдсон Бат-Үүл даргын хувьд нийслэлийн өнгө зүсийг өөд татах, олон улсын жишигт нийцсэн хот болгох тал дээр маш их ажлыг хийж байна. Өмнө нь МАН хотыг удирдаж байх хугацаанд нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийслэлийн хот төлөвлөлтийн хувьд “чигжээд байя” гэдэг бодлого барьж байсан, харин одоо Бат-Үүл дарга “тэлэх бодлого” барьж байна. Ингэснээр хот илүү цэгцтэй болж, мөн бид өргөн уудам нутгаа зөв зохистой хөгжүүлж чадаж байна гэлээ. 

Монголчуудыг юу ч хийж чаддаггүй мэт боддог хүмүүс бий. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд “Гадаадаас худалдан авалт хийдэг байсан Монголыг өөрсдөө үйлдвэрлэдэг Монгол”  болголоо. Биднийг хадаас ч үйлдвэрлэж чаддаггүй гэж элэглэдэг байсан түүх бий. Харин өнөөдөр бид хадаас байтугай нарны панель үйлдвэрлээд Япон Улсад экспортлож байна. Энэ бүхнийг дэмжихийн тулд л Ардчилсан намын Засгийн газар бонд, Чингис бонд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосноор, аж үйлдвэрийн салбарт 6123 ажлын байр нэмэгдлээ. Иймээс Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон Улсын холбогдох яамтай санамж бичигт гарын үсэг зурж хөдөлмөрийн зах зээлд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр залуус та бүхэн Япон Улсын өндөр технологийг тус улсад өөрийн биеэрээ очоод, сурч мэдэх, дадлагажих боломж бүрдсэн гэлээ. 

 

Үргэлжүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж үг хэллээ. Тэрээр, Би Монголдоо ирээд цаашид юу хийх гэдгээ 4 жил судалсан.Би барилга барина, зам барина гэж байхгүй ээ. Энэ чинь нарийн мэргэшил шаардана. Тэгэхээр би миний амьдрал хамгийн ойр салбар юу вэ гэж бодсон. Энэ бол миний хувьд мал аж ахуй, газар тариалан байсан. Мал аж ахуй бол биднийг үеийн үед тэжээж ирсэн, цаашдаа ч бидний амьдрах гол хэрэгслийн нэг. Бид өөрсдөө баялаг бүтээхийн тулд гарцаа олох ёстой. Үүнийг нээхийн төлөө би яваад, хөдөлмөрлөөд байна. Ганцхан жишээ бол хавар мал төллөхөөр малын эхэсийг бид өнөөдрийг хүртэл хаяж байсан. Гэтэл энэ нь эмэгтэй хүний гоо сайхны хамгийн сайн бүтээгдэхүүн болж байна. Өмнө нь хэн ч хэрэглэдэггүй байсан малын гаралтай түүхий эдийг би малчдаас худалдан авч эхэлсэн. Энэ нь өөрөө баялаг болж байгаа юм. Аливаа зүлийг би сэтгэх ёстой юм байна. Миний энэхүү эрэл хайгуул, сэтгэлгээ бол Ардчилсан намын бодлоготой таардаг учраас би Ардчилсан намын гишүүн гэлээ. Монголчууд бид хоорондоо хэрэлдсэн, хэмнэлдсэн байдалтай сонгууль яваад байна. Гэтэл бодит байдал дээр тэгэх шаардлагагүй, хийсэн бүтээснээрээ л өрсөлдөцгөөе, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг зарим хүмүүс харлуулах шаардлагагүй хэмээн уриаллаа. 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлэхдээ, Би Ардчилсан намаас нэр дэвшиж буй нөхдөө дэмжихээр 06 дугаар сарын 11-ээс эхлэн орон нутгаар явж байна. Ямар ч байсан манай иргэд, сонгогчид саналаа мотоцикль, хөлдөөгчөөр худалдахгүй гэдгээ мэддэг болсон байна. Би хөдөө орон нутагт ажиллаж байгаагийн хувьд, Монгол Улсын баруун, зүүн хязгаараас 06 сарын 29-ний өдөр сайхан мэдээ сонсоно гэдэгтээ итгэж байна. Иймээс хөдөө орон нутгаар явах маршрутад байсан Дорноговь аймгийг хараад би заавал очих ёстой гэж бодсон.  Би нэр дэвшиж байгаа З.Алтангэрэлээ дэмжихгүй бол, түүний дэргэд байхгүй бол  болохгүй гэдгээ мэдэрсэн. Монголын төрд ийм л  эгэл даруу, ийм л Алтангэрэл шиг хүмүүс байх ёстой! Тиймээс би энд ирлээ. Мөн П.Ганхуяг Засаг дарга нутгийг удирдаж эхэлснээс хойш жуулчдын тоо 10 дахин өссөн байна. Орлого нь өссөн байна, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 4 дахин, боловсролын салбарынх 8 дахин өссөний зэрэгцээ танай хүн амын тоо 10 мянгаар өсчээ. Энэ чинь өөрөө хөгжил П.Ганхуяг даргадаа талархаж байна "ОНЦ" хэмээн хэллээ. 

Уулзалтын төгсгөлд Дорноговьчууд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал болон нэр дэвшигчдээс сонирхсон асуултуудаа асууж, хариулт авлаа. Дорноговь аймгийн иргэн Б.Цогоо санал хэлэв. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жилүүд өмнө нь хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж чадсан он жилүүд байлаа. Гэтэл энэ бүхнийг харлуулах гэсэн оролдлого их байна. Гэхдээ Ардчилсан намын цаашид Монголыг хөгжүүлж чадах цорын ганц улс төрийн хүчин гэдгийг харуулж баталлаа. УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт Ардчилсан намаас “ Их ухаантай хүн”, харин Ардын намаас “Их мөнгөтэй хүн” өрсөлдөж байна. Ноён хутагт Данзанравжаа бидэнд мөнгө төгрөг, ухаан бодлын талаар захиж үлдээсэн сайхан сургааль үгсүүд байна. Иймээс Дорноговьчууд ухааны хир цартай сонгол хийнэ гэдгийг харуулахад арван хэдэг хоног үлдэж байна. Ухааны дээдийг эрхэмлэн яваа З.Алтангэрэлээ дэмжих үү, мөнгө ихтэй МАН-ын нэр дэвшигчээ дэмжих нь Дорноговьчуудын ухааны царын хэмжээ гэлээ хэмээн Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас мэдээлэв. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР (150.129.143.1)
    ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАНТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА.ТУС БАЙГУУЛЛАГЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХЭЦҮҮ ӨНДӨР ШАЛГУУР ЗААЖ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА.
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    8 цаг 12 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    10 цаг 36 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    11 цаг 54 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    12 цаг 5 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    12 цаг 13 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    12 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК