Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд: Б.Бат-Эрдэнэ бол улс төрд шинэ хүн биш

2016-6-16
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дарга,  Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар өнөөдөр /2016.06.16/ хөдөө орон нутагт ажиллаж, иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаар үргэлжлүүлж байна. Өнөөдөр өглөө Дорноговь аймагт ажилласан бол харин одоо Өмнөговьт ажиллаж байна.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Өмнөговь аймагт УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар нэр дэвшиж байна. Ардчилсан нам энэ жил даргын цүнх барьж яваад, гэнэт лифтэнд суудаг нөхдийг дэвшүүлэхгүй, харин цаашид мерит систем буюу аймаг орон нутгаа удирдаж, аливаа ажлыг хийж сурсан, туршлагатай, мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэснээр Ардчилсан нам бусдын ажил хөдөлмөрийг үнэлдэг системийг нэвтрүүлсэн. Б.Бадраа бол өнгөрсөн 4 жилд өмнийн цэнхэр говио өөрийн удирдлагаар хөгжүүлж байсан бол ирэх дөрвөн жилд тэрээр УИХ-д нутгаа төлөөлөн суухаар нэр дэвшээд байна. Түүнд Өмнөговь аймгаа жишиг аймаг болгох төлөвлөгөө бий. Харин УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь улс төрд шинэ хүн биш. Тэрээр өнгөрсөн хугацаанд зөвхөн УИХ-ын гишүүн төдийгүй, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай төрийн түшээ гэлээ.  

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлууд, ирэх 4 жилд хийх ажлуудаа танилцуулан, мэдээлэл өгч, иргэдтэй харилцан санал солилцов.

Амаргүй дөрвөн жилд амжуулсан ажлууд

 

2012-2016 онд Ардчилсан намын хийсэн ажлыг дүгнэхийн өмнө тухайн цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Ардчилсан нам 2012 оны сонгуулиар 31 суудал авч олуулаа болсон цаг үед дэлхийн зах зээл дээр газрын баялгийн үнэ огцом унасан нь манай улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарахад хүргэж, бидэнд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлага тулгарсан. Үүний тулд бид ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох шаардлага гарсан гэв. Мөн 2012-2016 онд бид юу хийж чадав? Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна гэлээ.

 

Ардчилсан намын “Таван сайн” төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд ч хэрэгжсэн, ирээдүйд ч хэрэгжинэ

 

Ардчилсан нам дараах “Таван сайн” хөтөлбөрийг санаачилсан нь өнгөрсөн хугацаанд эхнээсээ биелэлээ олж үр дүнгээ өгч байна. Үүнд, сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Харин сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрүүдийг энэ жилээс хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 Сайн малчин.... эрүүл малтай, үйлдвэрлэгч малчин,

 

“Сайн малчин” гэдэг нь мала эрүүл байлгасан, малчны данс ашигладаг, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг малчныг сайн малчин хэмээн тодорхойлж, тэдэнд 10 хувийн хүүтэй малчны зээл олгож эхэлсэн. Энэ нь үйлдвэрлэгч, бүтээлч малчныг дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ зүйл өөрөө махны экспортоос эхэлсэн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа сайд малын мах экспортлох гэрээ хийгээд ирсэн. Гэтэл эрүүл мал нийлүүлэх аймгийн тоо ердөө 6 байсан. Харин цаашид энэ 6 гэдэг тоог нэмэгдүүлэхийн тулд “сайн малчин” хөтөлбөр эхэлсэн түүхтэй гэлээ.

 

“Сайн оюутан” ...эцэг эхийнхээ нураан дээрх ачааг хөнгөвчлөе

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, Сайн оюутны зээл нь оюутан өөрөө зээл авч суралцах боломжийг бүрдүүлж байна. Одоо эцэг эхээ зовоохоо больцгоо оюутнуудаа. 9 сарын нэгний өдөр бүгд банк руу явж байхаар өнөөдөр банкин дээрээ очоод эртхэн зээлээ хөөцөлдөх хэрэгтэй. 18 хувийн хүүтэй биш, харин 5 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсон Цаашид эцэг эхийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөн оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг 10 жил хүртэлх хугацаатай авах боломжтой болж байна. Сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй оюутны зээлд шилжүүлж болно гэв.

      “Сайн хашаа” сонгосон газартаа амьдрах таатай орчноо бүрдүүлцгээе

 

УИХ-ын дарга “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцуулахдаа, хүн болгон өндөр үнэтэй орон сууцанд орохыг хүсдэггүй. Зарим иргэд хашаанд өөртөө тохитой байшин бариад амьдрахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ. Ингэснээр иргэд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцтай болно. Мөн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгож, орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэлээ.

 

“Сайн экспорт” хадаас байтугай нарны зай үйлдвэрлэдэг болсон Монгол

 

Ардчилсан нам үйлдвэржилтийг энэ тэргүүнд тавин ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлэх бодлого барьж байна. Уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 2 ТЭРБУМ ДОЛЛАРТ хүргэнэ. Бид өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлодог байсан. Харин цаашид түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бодлогыг барьж байгаа. Би энэ сарын эхээр Япон Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Японд байхдаа хэд хэдэн үйлдвэрийн газраар орсон. Тэнд гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд Япон Улс руу экспортлон, эрчим хүч түгээж ажиллаж байна. Энэ бол сайн экспортын жишээ юм гэлээ. Япон улсад цаашид тус улсын өндөр технологийг сургахаар дадлагажигч ажилтнуудыг гаргах гэж байна. Хоёр улсын яамд хооронд санамж бичигт гарын үсэг зурагдсан гэлээ.

 

“Сайн бизнес” нь орон сууцны ипотекийн зээлийн үргэлжлэл мөн

“Сайн бизнес” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны ипотекийн үргэлжлэл юм. хамгийн эхний ээлжинд энэ ондоо Улаанбаатар хотын барилга, орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнесийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ.ингэснээр өрх бүр үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болж чадна гэв. Мөн УИХ-ын дарга цаашид ахиулан хийх ажлуудаа Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулсан юм.

 

УИХ-ын даргын дараа Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа үг хэллээ. Тэрээр, энэ сайхан нутаг Монголын төдийгүй дэлхийн хот болж чадна. Энэ нутгийг 8 жил удирдсан Б.Бадраа, энэ нутгаас сонгогдож ирсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Өмнөговь аймагтаа маш их ажлыг хийсэн, хийж ч байгаа. Сүүлийн үед МАН-ын сурталчилгааг харж байхад Ардчилсан намын хийсэн ажлыг харлуулж, жижиг жижиг зүйл зүйл ярьж өрсөлдөх юм. Харин Ардчилсан нам бол сэтгэлгээний хурдтай, ярьж хэлж буй зүйл нь бодитой, боловсруулж танилцуулж буй хөтөлбөр нь алсын хараатай, утга агуулгатай байдаг. Ийм л намын төлөө би ажиллаж ирсэн, зүтгэж ирсэн.  Цаашдаа ч бид ихийг бүтээнэ хийнэ гэдгээ хэллээ.  

 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан аймгийн зон олонд хандан үг хэллээ. Тэрээр энэ жил би УИХ-д нэр дэвшихгүй өнжих ёстой гэж шийдвэрлээд энэхүү шийдвэрээ намын удирдлагуудад танилцуулсан. Олон жил дараалан УИХ-д суух бус харин аймагтаа ихийг хийж бүтээсэн Б.Бадраагаа дэвшүүлэхийг дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж ирсэн нутгийн зон олондоо талархал илэрхийлээд, 4 удаа УИХ-д сонгогдохдоо, байнгын хороодын дарга,  2 удаа Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан.  Би төрийн албанд 30 гаруй жил зүтгэхдээ хоёргүй сэтгэлээ, чин үнэнчээр зүтгэж ирсэн. Өмнөговь аймагт хийгдсэн ажлууд их бөгөөд бүх сумд нь 24 цагийн эрчим хүчтэй боллоо, олон улсын нисэх буудал барих бололцоо бүрдлээ, цаашид та бүхэн илүү ихийг хийх боломж бий гэж хэллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж болон  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар Өмнөговь аймгийн иргэддээ хандан үг хэлж, иргэд, сонгогчид сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар Өмнөговь аймагт хийсэн уулзалт өндөрлөсөн юм хэмээн Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (203.91.117.8)
    энхболдыг битгий дагуул нэр дэвшигч нарт муу үр авчирахаас биш сайн юм өгөхгүй энэ нэр дэвшигч энхболдын далдагнуур байна гэж дүгнэх хүн олоон бэлтрэг канадаас авирсан хар хайрцагныхаа ид шидээр гардаггүй юм бол гарахгүй ээ гай битгий бол
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.187)
    ALI NEGIIG SOHROOR DEMJIJ SANALAA OGDOG UE ONGORSON, ONGORSON 4 JILD MINII AMIDRAL DEESNILSEN UU, ORLOGO MAANI NEMEGDSEN UU, TATBAR BUURSAN UU,BIZNES MAANI ASNIGTAI BAISAN UU GEDGEER L SANALAA OGNO, AMIDRAL DEESNILJ ORLOGO MAANI SAIJIRSAN BOL ARDCNILSAN NAMIIG, ORLOGO MAANI BAGASAJ, OR IHDEJ AMIDRAL MAANI HUNDERSEN BOL ARDIIN NAMIIG SONGONO,
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (125.34.158.145)
    Tiim uu kkk zov shu de edd bidniig bish oorsdiigoo bayajuulsan humuus
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • батчулуунаа (27.123.214.87)
    өмнөговийн нийт иргэд мэдээгүй. Зөвхөн ардчилсан намын сонгуулийн штабад мөнгөөр ажиллаж бгаа иргэд оролцсон юм. Тэгэхээр хэнд үйлчлээд бгаа нь тодорхой
    2016 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    8 цаг 11 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    10 цаг 35 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    11 цаг 54 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    12 цаг 4 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    12 цаг 12 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    12 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК