Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар Дундговь аймагт ажиллав

2016-6-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар өнөөдөр /2016.06.16/ Дундговь аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Дундговь аймагт УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн  Б.Наранхүүд амжилт хүсч, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг дахин нэр дэвшүүллээ. Тэрээр аймагтаа хамгийн олон сургууль, цэцэрлэг байгуулж чадсан. Тэрээр аймагтаа ажил хийнэ гэсэн бол түүнийгээ хийж чаддаг, хэлсэн үгэндээ хүрдэг улс төрч. Өнгөрсөн жил Дорноговь аймагт хийсэн нийт хөрөнгө оруулалтын дүн 302 тэрбумд хүрч, 2008-2012 оны хөрөнгө оруулалтаас даруй 16.7 дахин өссөн байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам “Сайн малчин” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, олон малчдын талархлыг хүлээгээд байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг Б.Наранхүү шиг гишүүд санаачилсныг, Ардчилсан нам ажил хэрэг болгосоор ирсэн. Үүний ачаар малчид өнөөдөр 30 хувийн хүүтэй биш, 10 хувийн хүүтэй зээл авч байна гэлээ.

Үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ардчилсан намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн 4 жилд дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн “Монгол Хүн-2020” хөтөлбөрийн шууд үргэлжлэл юм. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн ажлын хувьд, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв.  Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Араасаа асар олон чиргүүлийг дагуулж явдаг вагоны зүтгүүртэй адил гэлээ.

 

Мөн Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтэц, зам тээвэр, төрөөс орон сууцжуулах хөтөлбөр, цахилгаан эрчим хүч, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон бусад асуудлаар статистик дүн судалгаа бүхий танилцуулга хийв. Түүнчлэн орон нутагт ажиллаж буй учраас  “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн талаар  мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ, “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулснаар, УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан . Ингэснээр тухайн аймаг, нийслэл, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор иргэн бүр амьдарч буй орчноо хөгжүүлэхэд хамтдаа шийдвэр гаргах эрхзүйн орчин бүрдсэн, та бүхэн амьдран суугаа орон нутгийн төсвөө юунд зарцуулахаа шийдэх эрх нь танд олгогдсон хэмээн онцлов.

Эдгээрээс авто замын асуудлыг онцлов. 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барихаар төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд барьж буй эдгээр замаар иргэн бүр зорчиж байгаа. Гэтэл МАН Ардчилсан намыг бондоос санхүүжүүлэн, зам тавьсан нь буруу гээд байгаа. МАН-ынхан 91 жилийн хугацаанд барьж байсан замын тэр удаашралтай хурдаараа зам тавихгүйгээр байх бодолтой явдаг. Харин Ардчилсан нам бол өөр зорилготой. Бид үргэлжлүүлэн замаа барина, мөн бондын зээлээ графикийн дагуу эргүүлэн төлөх бүрэн боломж Засгийн газарт байгаа  гэлээ.

Мөн өмнө нь “Эр зоригийн уулзвар” гэдэг байсан Саппорогийн уулзвар өмнө нь хамгийн их осол гардаг уулзвар байлаа. Үүнийг өөрчилж өнөөдөр олон улсын жишигт нийцсэн уулзвар болсон. Ер нь өнөөдөр тавигдсан эдгээр замуудыг өмнө нь байсан мэт боддог иргэд бий. Үгүй, үүнийг сүүлийн 4 жилд барьж байгууллаа хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.

Мөн Ардчилсан намаас ирэх дөрвөн жил хийх ажлаа танилцуулав. Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгажээ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн  зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Дундговь аймгийн иргэдэд танилцуулав.

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллах болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав.

 

З.Энхболд: Ардчилсан нам Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байх хуулийг батална

 

Танилцуулгынхаа үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд мөн иргэдийн дунд асуулт үүсгээд буй цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг дээр Ардчилсан нам цэг тавьсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдал булахгүй гэлээ. Яг энэ асуудлыг цэгцэлж Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байя гэдэг агуулгатай хуулийн төслийг энэ парламентын хугацаанд хэлэлцэх ёстой байсан боловч МАН-ынхан хуралдаа сууж, ирцээ бүрдүүлээгүйн улмаас төслийг хэлэлцэж амжаагүй. Ардчилсан нам энэ сонгуульд олонх болвол хуулийг шууд батална хэмээн мэдэгдлээ.

 

Мөн хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн гэлээ.  Мөн зам тээврийн хувьд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  

Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ,  би сая Б.Наранхүү гишүүний тайланг үзэж танилцлаа. Тэгээд энэ их ажлыг хэзээ хийгээд амжуулчихав гээд бодоод сууж байлаа. Математикийн шинжлэх ухааны мэдлэгтэй хүн бол сэтгэлгээ тэс өөр байдаг. Манай Наранхүү өөрөө математикч хүн. Тэрээр аливаа асуудлын голыг олж хараад, ажил хэрэг болгодог. Монгол Улсын аймгууд дундаас хамгийн их хөрөнгө оруулалт хийж, хамгийн их ажил хийгдсэн аймаг бол Дундговь аймаг юм. Малчны зээлтэй холбоотой хэлэхэд, санхүүгийн хэрэгслийг зөв ашиглавал эдийн засгаа өөрчилж чаддаг. Малыг эрүүлжүүлэх ажил чухал, гэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээ олж чадахгүй байсан. Наранхүү гишүүн нэг шийдэл олсон. Тэрээр ердөө чи зээлээ ав, тэгээд малаа эрүүлжүүл гэсэн санааг олсон. Тиймээс л түүнийг дахин УИХ-ын хуралд илгээх ёстой . Мөн Наранхүү гишүүн Кувейтийн парламентын бүлгийн даргын хувьд, тус улсын хөгжлийн чиг хандлагыг мэддэг, тэрээр зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш,  бүс нутгийн, дэлхийн нийтийн хэмжээнд сэтгэж чаддаг улс төрч гэлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж иргэдэд хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Монголчууд орлоготой, ашигтай, хөрөнгө мөнгөтэй байх ёстой.  Яагаад бид эх орондоо шинэ ажлын байр бий болгож, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаад зах зээл  рүү гаргаж болохгүй гэж. Монголчуудаа бид өнөөдөр хоосон амлаад хэрэггүй, харин хийж бүтээж харуулах цаг болсон. Цаашид бид Япон Улсад мянга мянган залуусыг дадлагажуулагчдыг илгээж, японы ард түмний хөдөлмөрч занг суралцах, японы соёл, техник, дэвшлийг суралцах нөхцөл бүрдээд байна. Тэд гурван жилийн дараа эх орондоо эргэж ирээд мэргэшсэн салбартаа ажиллаж эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болж чадна. Гэтэл сонгуулийн энэ өдрүүдэд Япон Улсад илгээх дадлагажуулагч илгээх ажлыг маань мушгин гуйвуулах хандлага гарч байна. Ингэж болохгүй ээ. Аливаа бодлогыг өнөө маргаашдаа биш, хийсэн ажлыг харлуулан биш, харин хийж бүтээхээрээ бид өрсөлдөх ёстой. Эцсийн дүндээ Ардчилсан намын хийж буй бүтээн байгуулалт бидэнд, надад, танд хэрэгтэй гэж хэллээ хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж Дундговь аймгийн иргэдэд хандан хэллээ. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Наранхүү үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, манай намын хамт олонд байдаг ганцхан сайхан зүйл бол Монголчуудыгаа сайхан амьдруулая, ажлын байр нэмье, бүтээн байгуулалт хийе гэсэн эрмэлзэл ямагт байдаг юм шүү гэлээ.

 

Эх  сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.36.14)
    амараа ах энэ хулгайч нараасаа салж нэрээ бодоосой
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    1 цаг 58 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    2 цаг 5 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    11 цаг 51 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    12 цаг 4 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    12 цаг 13 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    12 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    12 цаг 35 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    12 цаг 35 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК