Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Бид хийж чаддаг болсон

2016-6-17
0
ЖИРГЭХ

058999e1f4caf56ad5b833c9bb35aa49.jpg

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнөөдөр /2016.06.17/ Өвөрхангай аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшиж буй Д.Жаргалд амжилт хүсч, үг хэллээ.

 

 

Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Жаргал нь аж үйлдвэрийн салбарт 34 жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаандаа тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн.  Тэрээр Москвад хүнсний технологийн сургууль төгсөж ирснээс хойш Өвөрхангай аймагтаа ажиллаж байгаа. Энэ жил эмэгтэйчүүдээ дэмжиж байгаа учраас ирэх дөрвөн 4 жилд УИХ-д Арвайхээрчүүдийгээ төлөөлж, ажиллаж чаднаа гээд нэр дэвшүүлэхээр шийдсэн юм. Энэ жил нам бүр 16 эмэгтэй нэр дэвшигчдийг сойж байна. Мөн энэхүү тойрогт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нэр дэвшиж байсан ч тэрээр эмэгтэй нэр дэвшигчээ дэмжиж нэрээ татсанд түүнд бид талархаж буйгаа илэрхийлье. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Дэмчиг нь Өвөрхангай аймагт намын Залуучуудын холбооны удирдлагаар ажиллаж байсан. Тэрээр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга хийж, мэргэжлээрээ тогтмол өсч буй боловсон хүчин бөгөөд хууль тогтоох түвшинд чамбай ажиллаж чадах учраас бид Өвөрхангай аймагт илгээсэн. Харин УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт Ардчиллын партизан Н.Батцэрэгийгээ илгээлээ. Тэрээр нутаг орноо гэсэн сэтгэлтэй туршлагатай хүн улс төрч бөгөөд орон нутгийн ундны усны асуудлыг шийдвэрлэх болон аймаг, орон нутгийн  бусад асуудлаар идэвхтэй ажиллаж буй улс төрч гэлээ.

 

 

Үүний дараа тэрээр  өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

 

Тэрээр хэлэхдээ, 2012 онд Ардчилсан нам олуулаа болж, засгийн эрх барьж эхлэх тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлсөн. Иймээс ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, бид суурийг нь тавьж чадлаа. 2012-2016 онд бид мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөнгөгүй байсан бол хаанаас санхүүжилтээ олж байв гэсэн асуулт гардаг. Үүнийг Засгийн газрын бонд, Чингис бондоос санхүүжүүлж, зээл олгосон. Би эдгээр үйлдвэрүүдээр амралтын өдөр бүр буюу Бямба гараг бүр ажиллаж байв. Гэтэл би Бямба гараг бүр эдгээр үйлдвэрүүдээр орвол надад 10 жил шаардагдахаар тийм хэмжээний олон тооны үйлдвэрүүд үүд хаалгаа нээсэн байсныг онцлох хэрэгтэй гэв.

 

 

Мөн 82 мянган өрх өнгөрсөн 4 жилд орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн байна. Үүнээс УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Ипотекийн зээлийг дэлгэрүүлэн ярилаа. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол сүүлийн 4-хөн жилд 84 мянган өрх орон сууцанд орж, тус салбарт ажиллах боловсон хүчний тоо 96 мянгад хүрээд байна. Мөн бид аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өвөрхангай аймагт л гэхэд 831 орон сууц ашиглалтад орсон байна гэлээ. Зээл авснаараа зам тавьж, барилга барьж, улс эх орноо хөгжүүлэх их ажлыг хийж амжууллаа. Гэтэл МАН зээл авах нь буруу,  дэмий зам тавьж, зээл авлаа гэж шүүмжлээд байгаа. Гэтэл зээл авахгүйгээр бид өнгөрсөн 4-н жилийн хугацаанд зам тавихгүй бахь байдгаараа байх байлаа. Ер нь бол бид хөгжлийг хурдасгаж чадсан. МАН зам тавих нь ашиггүй гээд байдаг гэтэл тэр замаар хүн бүр явж байгаа, иргэн бүрт үр өгөөжөө өдөр тутам өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд манай намын санаачилгаар тавьсан замуудыг өмнө нь ийм л байсан мэт бодож байгаа. Гэтэл Улаанбаатар хотын зам өнөөдөр ямар түвшинд хүрсэн байгаа, хөгжил хир хурдацтай явж байгааг иргэн бүр харж байгаа гэлээ.

 

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн 2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг танилцуулав. Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн.

 

 

                                   З.Энхболд: Бид хийж чаддаг болсон!

 

Харин цаашид сайн бизнес, сайн экспорт гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сайн бизнес бол бизнесийн моргейж юм. Жишээ нь, эхний ээлжинд Улаанбаатар хотын орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг авах боломж бүрдэнэ. Харин сайн экспортын хувьд, үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавих бөгөөд уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэлээ. Монголчууд бид түүхийгээр нь зардаг коксжих нүүрсийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Биднийг хадаасаа ч хийж чаддаггүй гэдэг хүмүүс бий. Гэтэл бид хадаас байтугай Япон Улсын чанарын шаардлагыг хангасан нарны панель үйлдвэрлэж байна. Бид хийж чаддаг болсон хэмээн УИХ-ын дарга хэллээ. Удахгүй Япон Улс руу олон мянган залуусыг дадлагажигчаар илгээнэ. Япон Улстай бид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Япон Улс руу 1000 инженерийг илгээх ажил эхэлсэн байгааг УИХ-ын дарга хэллээ. Мөн Монголчууд Японд машины эд анги үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 1500 монгол залуус Японд дадлагажигчаар ажиллаж байна. Тэд 3 жил японд ажиллаж эргээд эх орондоо ирээд машины эд ангиа үргэлжлүүлэн үйлдвэрлэн, тухайн бүтээгдэхүүнээ гадаад орнууд руу экспортлох боломжтой болно гэлээ. Үүний тулд л монгол залуусаа японд мэргэшүүлж, дадлагажуулах гээд байгаа гэв.

 

 

Мөн Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчдод Ардчилсан намаас хийж, хэрэгжүүлэх “Ахиулан хийх ажил”-уудаа танилцуулав. Эдгээр ажлуудад, гадаадад биш монголдоо эмчлүүлдэг болох, 20000 айлыг түрээсийн орон сууцанд оруулах, хөгжлийн зүтгэх хүч болсон БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ дэмжиж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, гадаад орнуудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг ахиулан хийх ажлуудаа танилцууллаа.

 

 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа  Өвөрхангайчуудад хандан үг хэллээ. Тэрээр энэ жил маш чухал сонгуулийн жил. Бидэнд Үндсэн хуулиар олгогдон эрхээ эдлэхдээ маш хариуцлагатай хандах өдөр ойртож байна. УИХ-ын даргын танилцуулгын үндсийн үндэс нь “Эрүүл Монгол хүн” юм. Эрүүл Монгол хүний төлөөх хөтөлбөрөө бид 2020 он хүртэл төлөвлөж бичсэн. Бид “Эрүүл Монгол хүний” төлөөх энэхүү хөтөлбөрөө 2012 онд бичиж байсан. Монголд 8 жилийн алсын хараатай мөрийн хөтөлбөрөө бичсэн, хэрэгжүүлж буй нам байхгүй. Ардчилсан нам бол үнэхээр сэтгэдэг, хийдэг нам. Үүний төлөө гутлынхаа улыг цоортол явж, ардчиллаа дэмжиж ирсэн олон хүн бий. Ардчилсан нам бол тэдний төлөө ажиллаж чаддаг, хийж чаддаг нам. Мөн салбарын сайдын хувьд хэлэхэд, Аймаг бүрт эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, эмнэлэг, эмнэлэгийн үйлчилгээг авчрахад анхны том шинэчлэлийг Ардчилсан нам хийж байна. Бид өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар та бүхэн өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээг гэр бүлийн гишүүд үнэ өртгийн хувьд дарамтгүйгээр, эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдохоор болж байгаа. Ардчилсан нам юм хийхийн төлөө зүтгэлтэй нам. Та бид эрүүл мэндийн салбарын шинэчлэлээс үр шимийг нь их хүртэнэ. Өвөрхангай аймгийн хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний чадавхаараа сайн үзүүлэлттэй аймаг. Цаашид Япон Улсад дадлагажигч илгээх ажлын хүрээнд эмч, сувилагч нарыг илгээж өгөөч хэмээн би УИХ-ын дарга, Ардчилсан намын даргад хүсэлт тавиад байгаа хэмээн хэллээ. 

 

 

Үүний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж Арвайхээрчүүддээ хандан үг хэлэв.Тэрээр хэлэхдээ, Ардчилсан намын хийж байгаа бүтээж байгаа мөрийн хөтөлбөрийг та бүхэн сая сонслоо. Эдгээр ажлууд бүгд бодитой ажлууд байгаа. Жишээ нь, үе үеийн Ерөнхий сайд нарын хийж чадаагүй Монгол Улс болон Япон Улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Ардчилсан намын Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд нарын хүчин чармайлтаар, Ардчилсан намын үед баталж чадсаан. Энэ бол асар чухал хэлэлцээр болсон хэмээн онцлон  тэмдэглэв. Мөн Өвөрхангайчууд та бүхэн мэднэ. Малын буян их гэж бид ярьдаг. Тиймээ, малын буян үнэхээр их. Жишээ нь, өмнө нь ашиглагддаггүй байсан гүүний эхэсээр маш сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гүүний эхэсийг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн хийх нь эргээд малчиддаа ашигтай бид бүгдэд хэрэгтэй юм байна гэж би бодсон. Бид малын түүхий эдээ ашиглан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл монголчуудын орлого нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэнэ, бид илүү бүтээлч болно хэмээн тэрээр онцлов. Мөн сая Ардчилсан намын дарга ярьсан, дадлагажигч ажилтнууд гаргах хөтөлбөрийн талаар. Үүнийг хар ажил хийх гэж байгаа мэтээр ойлгож огт болохгүй. Япон Улсад хэл сурна, техник технологи сурна, аливаа салбарт ажиллах том боловсон хүчний бааз манай улсад үүсэх юм. ийм л боломжтой, асар чухал ажлыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ.

 

Уулзалтын төгсгөлд Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчид сонирхсон асуултаа асууж тодруулав. Аймгийн иргэд Япон Улсад дадлагажигч илгээх хөтөлбөр, орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийн талаар, тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар тус тус асуулт асуув. Мөн сүүлийн үед хэвлэлээр  байнга “Өр” гэдэг асуудлыг ярьж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэлээ. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хариулахдаа, “Өр” гэдэг асуудлыг МАН-ын зүгээс өдөр бүр, сүүлийн жилүүдэд тогтмол ярьж шүүмжилж байгаа. Өр гэдэг бол төлж чадахгүй зээлийг л өр гэдэг. Өнөөдөр орон сууцанд орсон 84 мянган хүн бүгд өртэй юу, зээлтэй юу ?  Шууд  100 сая төгрөгийн байр худалдан авч, орон сууцанд иргэн бүр орж чадахгүй. Иймээс л бид ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулж байна. Дэлхий нийт ипотекийн зээлээс илүү сайн арга, сайн санааг олж чадаагүй байна. Бидэнд МАН-ынханы яриад байгаа шиг өрөнд ороод балраад байгаа зүйл огт байхгүй.  МАН-ын шүүмжлээд байгаа “Өр” гээд байгаа зүйл чинь хувийн компаниудын авсан зээл гэх мэт үйлдвэрлэлийн зээлүүд ч бас тодорхой хувь нь бий. Энгийн жишээ татахад, Дорж банкнаас зээл авахад Доржийн зээлийг хэн төлөх үү? Дорж өөрөө л төлнө. Доржийн өмнөөс улс төлөхгүй. УИХ-д ер нь МАН-ын өр зээлтэй хувийн компанийн захирлууд  орох гэж тэмүүлэхээ болих хэрэгтэй. Ямар сонирхол хүсэлтэйгээр УИХ-д орох гээд байдаг юм. Хувийн компанийн зээлээ төлүүлэх санаа агуулаад байдаг юм уу. тэгээд үүнийгээ бид өртэй гэж ойлгуулаад байдаг уу, ингэж болохгүй хэмээн хэллээ гэж Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • иргэн (103.229.122.184)
    АНам зайлаа. Бүтэн 4 жил улс орныг самарсаныг бүгд харж байхад.
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • иргэн (103.229.122.184)
    АНам зайлаа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Луйварчид оффшорчид бүх л муу юм цугалсан нам (109.163.234.9)
    ХҮМҮҮСЭЭ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ АХИАД ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫГ СОНГОЖ 4ЖИЛ ГУРАЙ ЦАРАЙЛАХУУ ГЭДГИЙГ СОНГОЛТ БИДНИЙ ГАРТ 100 БАЙГАА ШҮҮ ХЭРЭВ АРДЧИЛСАН НАМ ЛУЙВАРДАХГҮЙ Л БОЛ
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (46.165.251.148)
    Энэ З.Энхболд гэж нөхөр ер нь л харах царайны зэвүүн нөхөр шүү!!! Их дарангуйлагч талдаа бүр нэг даам гарцан хүн. Бас л ШОУ хийгээл тархи угаагаад явж байгаан байна л даа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (46.165.251.148)
    Энэ З.Энхболд гэж нөхөр ер нь л харах царайны зэвүүн нөхөр шүү!!! Их дарангуйлагч талдаа бүр нэг даам гарцан хүн. Бас л ШОУ хийгээл тархи угаагаад явж байгаан байна л даа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (46.165.251.148)
    Энэ З.Энхболд гэж нөхөр ер нь л харах царайны зэвүүн нөхөр шүү!!! Их дарангуйлагч талдаа бүр нэг даам гарцан хүн. Бас л ШОУ хийгээл тархи угаагаад явж байгаан байна л даа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (46.165.251.148)
    Энэ З.Энхболд гэж нөхөр ер нь л харах царайны зэвүүн нөхөр шүү!!! Их дарангуйлагч талдаа бүр нэг даам гарцан хүн. Бас л ШОУ хийгээл тархи угаагаад явж байгаан байна л даа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • ТӨТӨ (212.47.244.193)
    ТА НАР ОДОО Л ХИЙЖ ЧАДДАГ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ? ЯГ Л ЖООХОН ХҮҮХЭД ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ БАЙГАА ЮМ ШИГ. ХИЙЖ ЧАДДАГ БОЛОХ ГЭСЭЭР БАЙТАЛ АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДУУРЧ ЯДАРЧ БАЙНАВ ЧАДДАГ МАН -Д ЗАЙГАА ТАВИЖ ӨГ!!!!!
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • ТӨТӨ (212.47.244.193)
    ТА НАР ОДОО Л ХИЙЖ ЧАДДАГ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ? ЯГ Л ЖООХОН ХҮҮХЭД ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ БАЙГАА ЮМ ШИГ. ХИЙЖ ЧАДДАГ БОЛОХ ГЭСЭЭР БАЙТАЛ АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДУУРЧ ЯДАРЧ БАЙНАВ ЧАДДАГ МАН -Д ЗАЙГАА ТАВИЖ ӨГ!!!!!
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • DARAAGIN 4 jil bs l ingene (199.87.154.251)
    ajil hiihde 10 dahin ih urtguur hiisen bolhoos bish yamar c holin bodolgui yaj ideh uuh we gedgig boddog bolohoos bish mongol uls 10 jiliin daraa eswel 100 jiliin daara ymr bh we gedgiig bodddoguue humuus AН shdee
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • DARAAGIN 4 jil bs l ingene (199.87.154.251)
    ajil hiihde 10 dahin ih urtguur hiisen bolhoos bish yamar c holin bodolgui yaj ideh uuh we gedgig boddog bolohoos bish mongol uls 10 jiliin daraa eswel 100 jiliin daara ymr bh we gedgiig bodddoguue humuus AН shdee
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • DARAAGIN 4 jil bs l ingene (199.87.154.251)
    ajil hiihde 10 dahin ih urtguur hiisen bolhoos bish yamar c holin bodolgui yaj ideh uuh we gedgig boddog bolohoos bish mongol uls 10 jiliin daraa eswel 100 jiliin daara ymr bh we gedgiig bodddoguue humuus AН shdee
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • АРАЙ2 З.ЭНХБОЛД (109.163.234.9)
    ЮУ ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН ЮМ БОЛ ОФФШОР ДАНСАНДАА МӨНГӨ ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН ГЭЖҮҮ ТЭРЭНД ЧИНЬ Л ИТГЭХ ЮМ БАЙНА БУСДАД НЬ БОЛ ИТГЭХГҮЙШДЭЭ БҮР ХЭН Ч ИТГЭХГҮЙ ЯЛАНГУЯА ЭНГИЙН АЖИЛЧИН БИД БОЛ БҮҮР ТА НАРЫГ ЮМ ХИЙДГИЙГ МЭДЭХ БАЙТУГАЙ М ҮСЭГЧ БАЙХГҮЙШДЭЭ
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • АН ОГЦОР (64.113.32.29)
    ОДООО БОЛНО ШДЭЭ. ХИЧНЭЭН ЖИЛ ХҮН ХУУРАХ ГЭСЭН ЮМ БЭ.
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (199.87.154.251)
    AН nam 4 jild 2 ortstoi 9 davhar 1200 shirheg baishin barih mungutei tentsej mungu bosgoson bn gej yarissn BUTEN 2 hot bosgoh mungu ter mungu haachivaa ?????????????????? dahial tanuust itgej urund orj bur modoo barihuu????????
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (199.87.154.251)
    AН nam 4 jild 2 ortstoi 9 davhar 1200 shirheg baishin barih mungutei tentsej mungu bosgoson bn gej yarissn BUTEN 2 hot bosgoh mungu ter mungu haachivaa ?????????????????? dahial tanuust itgej urund orj bur modoo barihuu????????
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (199.87.154.251)
    AН nam 4 jild 2 ortstoi 9 davhar 1200 shirheg baishin barih mungutei tentsej mungu bosgoson bn gej yarissn BUTEN 2 hot bosgoh mungu ter mungu haachivaa ?????????????????? dahial tanuust itgej urund orj bur modoo barihuu????????
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.35.201)
    Өмнө нь юу гээд байлаа Монголдоо сайхан амьдрая л гээд байсан. Хаана байна тэр сайхан амьдрал чинь? Ямар сайндаа л нутагт нь сайхан амьдруулж чадахгүйгээ мэдээд гадны улсруу 1000 1000аар нь явуулах гэрээ хүртэл хийгээд. Энэ улс оронд чинь хэн үлдэх юм бэ? Өмнөх амлалт мөрийн хөтөлбөр нь биелэгдээгүй байхад дараагийнхаа амладагыг нь юу гэж ойлгох вэ?
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (193.189.117.180)
    Өөрсдийн зохиосон үлгэрээ 21 аймгаар үзүүлж байгаамуу? Өмнөх амлалтаа нэг санаасай. Та нар мартамхай байж болно, бид ард түмэн мартамхай биш. Монголчууд ядуу, орлогогүй болж байгааг та нар өөрсдөө харж л яваа байлгүй. Та нарын 4 жил хийсэн ажлын үр дүн шүүдээ
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.35.201)
    АН гэж мөрийн хөтөлбөрөө ч олигтой бичиж боловсруулж чададгүй алдаа дутагдалтай зүйл хийдэг. Тэгчээд юэн тэр гэрээ хэлэлцээр хийж чадах вэ дээ!!! Арчаагүй эрх баригч гэдгээ хангалттай харуулсан
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.35.201)
    , Ер нь Өнгөрдөг 4н жил эрх баригч нам арчаатай улс орноо ард иргэдээ гэх сэтгэлтэй байсан бол хөл дээр нь босгоод л авах байсан.. Тэгээд ч монголд бол төрийн дээр байгаа хэнбугайд ч хууль үйлчлэхгүй хамаатан садан найз нөхдийн компаниудад тендер ажлыг өгч ямар ч өрсөөлдөөнгүй болгож байгаа учир бүх салбартаа хөжил муу байгаа болов уу? За тэгээд АН л биш бол яахав дүүрч.....
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.35.201)
    Ардчилал нэрийн доор далчигнагсад!!!Тэр ардчилал чинь хаана байна?
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.35.201)
    Тэгээл нөгөө ээлжит худал хуурмагаа яриад явж байгаан байх даа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.187.129.166)
    Дарангуйлагч ЗИ. Энхболд
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (176.10.99.205)
    тиймэ та нар идэх аргаа үнэхээр олж хийж чадаж байна_. Бондооор мөнгө болгож идээд, мөнгө хэвлэж ард түмнээ хуураад л
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (176.10.99.205)
    тиймэ та нар идэх аргаа үнэхээр олж хийж чадаж байна_. Бондооор мөнгө болгож идээд, мөнгө хэвлэж ард түмнээ хуураад л
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (176.10.99.205)
    тиймэ та нар идэх аргаа үнэхээр олж хийж чадаж байна_. Бондооор мөнгө болгож идээд, мөнгө хэвлэж ард түмнээ хуураад л
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Философидохоосоо өмнө амьдар
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    AN-iihan bid AHiulan idseer baih bolno AN-iihan bid AHiulan idseer baih bolno
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ ЗИКА вирус монголоор тарвал монгол улс СҮЙРНЭ
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    AHiulan idneeee gsn ta nar chadnaaaa DAHIAD IDEED BGAARAi
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    ТА нар үнэхээр хийж чадаж байна Монголчуудыг үнэхэээр ЯДУУ амьдруулж чадаж байна
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    Ardchilsan namiiin hiij chadaj bga zuil ni sandal suudal alban tushaaliin tuluu uursduu hoorondoo temtseldej bn
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    Улс шиг хөгжөөд хүн шиг амьдраад байга юм байхгүй байна. Тийм байхад хийж чадаж байгаа гээд байх. ТА нар ИДЭЖ л чадаж байгаай
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    Та нарын хийж чадах зүйл нь зөвхөн өр тавьж өөрсдөө мөнгө идэх
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (163.172.152.231)
    Тиймээ та нар БОНДоос мөнгө босгож хангалттай их идэж байгаа, ард түмнээ мөнгөө хэвлэн тарааж доромжилж чадаж байгаа
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (103.206.195.163)
    жаргал гарч харагдаач газар шагайчаад энэ хүн огт таалагдагүй
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.6.34)
    Зика Монгол улсыг дампууруулж чадсан
    2016 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    3 цаг 36 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    3 цаг 43 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    13 цаг 29 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    13 цаг 42 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    13 цаг 51 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    14 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    14 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    14 цаг 13 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    14 цаг 13 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК