Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Асашёрюү Дагвадорж нар Баянхонгор аймагт ажиллав

2016-6-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнөөдөр /2016.06.17/ Өвөрхангай аймагт ажилласны дараа Баянхонгор аймгийг зорьж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

                                                       

  З.Энхболд: Х.Баттулга бол ард түмний “Таван толгойг хамгаалагч”

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ.

 

Тэрээр хэлэхдээ, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нь парламентад ажиллахдаа байнгын хороог даргалж маш том реформын чанартай хуулийг батлуулж чадсан. УИХ дахь хуульч гишүүд эхэндээ эргэлзэж байсан ч, тэрээр сүүлийн жилүүдэд олон гавьяат хуульчид ч батлуулж чадахгүй удсан, зарим хууль нь 10 гаруй жил яригдаж, хэлэлцэгдэж байгаа хуулиудыг Д.Ганбат Хуульзүйн байнгын хороог даргалж буй хугацаандаа батлуулж чадлаа. Түүнчлэн Д.Ганбат нь  “Сайн малчин” хөтөлбөрийг бусад гишүүдийн хамт санаачилсан нь амжилттай хэрэгжиж байна. Харин 8 дугаар тойрогт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэрийг дэвшүүллээ. Тэрээр маш ирээдүйтэй залуу хүн. Их спортод маш том амжилт гаргасан учир Баянхонгорчуудыг төлөөлөн амжилт гаргаж чадна гэдэгт ч итгэж байна. Мөн 9 дүгээр тойрогт Ардчилсан нам УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нэр дэвшүүллээ. Тэрээр тус аймгийг төлөөлөн 3 удаа сонгогдсон, Монголчуудынхаа төлөө “Монгол мөрөөдөл”-ийг тээж явдаг, ард түмний “Таван толгойг хамгаалагч”, “Шинэ сум” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч улс төрч юм. Ийм хүнийг та бүхэн УИХ-д эргэлзэлгүйгээр илгээнэ гэдэг итгэж байгаа гэлээ.

                                                                                        2012-2016 онд бид ямар ажлыг амжуулав....

 

Үргэлжлүүлэн, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Ардчилсан нам “Олуулаа” болоод 2012-2016 онд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн  зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал  ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа, 82 мянган өрх өнгөрсөн 4 жилд орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол сүүлийн 4-хөн жилд 84 мянган өрх орон сууцанд орж, тус салбарт ажиллах боловсон хүчний тоо 96 мянгад хүрээд байна. Мөн бид аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Баянхонгорт аймагт л гэхэд 1164 орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Энэ нь Засаг дарга нарын хүчин чармайлтаас шууд хамаарч байгаа. Иймээс Баянхонгор аймгийн засаг даргад баяр хүргэе гэлээ.

                                                 3.Энхболд:  Баянхонгор аймаг 1000 айлын орон сууц хөтөлбөрөө давуулан биелүүлсэн

 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Ипотекийн зээлийн талаар нэмэлт мэдээлэл өгөв. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол сүүлийн 4-хөн жилд 82 мянган өрх орон сууцанд орж, тус салбарт ажиллах боловсон хүчний тоо 96 мянгад хүрээд байна. Гэтэл иргэдийг орон сууцжуулах Ипотекийн зээлийг МАН -ын гишүүн нь “Нүгэл” гэж хэлсэн. Ард иргэдийг орон сууцжуулах Ипотекийн зээлийг “Нүгэл” гэж үзсэнээр хэрхэн, яаж ард түмнээ  өвлийн  -20 градуст гадаа бие засдаг байдлыг өөрчилж, яаж иргэдээ орон сууцжуулах шийдэлтэй байдгийг хэн ч мэдэхгүй. Ипотекийн зээл бол өнгөрсөн хугацаанд үр өгөөжөө өгсөн гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй хэмээн УИХ-ын дарга хэллээ. Мөн тэрээр Ардчилсан нам сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн зам тээврийн салбар дахь бүтээн байгуулалт, орон нутагт эрх мэдлийг олгосон тухай, иргэд орон нутгийнхаа төсвөө юунд зарцуулахаа өөрсдөө шийддэг болсон “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тухай,  мөн тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмсэн зэрэг мэдээллүүдийг өгөв.

 

                                                                            “Монгол Хүн-2020” хөтөлбөр үргэлжилнэ...

 

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн-2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулга, үзэл баримтлалыг танилцуулав.

 

 

Бид мөрийн хөтөлбөртөө “Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр”-тэй болноо гэж тусгасан.  УИХ-ын гишүүн Х.Баттулгын сүүлийн 10 гаруй жил ярьж буй зорилгыг биелүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Мөн ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн гэлээ.  Түүнчлэн бид экспортын чиг баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа.

 

 

Учир нь гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд, Япон Улс руу экспортлож байгааг зургаар харууллаа. Японд ажиллаж буй гурван монгол залуугийн нэг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул гэлээ.  Мөн Ардчилсан намын хийж хэрэгжүүлж эхэлсэн болон ирэх 4 жилд үргэлжлүүлэн хийх “Таван сайн” хөтөлбөр болон бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа  танилцууллаа.

 

 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа   Баянхонгор сумынханд хандан үг хэллээ. Х.Баттулга бол үнэхээр Монгол төрийн түшээ, өөртөө итгэлтэйгээр ямар ч ажлыг хийж чаддаг тийм л улс төрч. Ардчилсан нам бол дандаа шинэ зорилгын төлөө явж, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаг. Баянхонгор аймагт л гэхэд “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг хэн бүхэн санаачлаад, хийгээд байдаг ажил биш шүү. Одоо удахгүй Риогийн олимпод танай аймгаас нэр дэвшиж байгаа Н.Түвшинбаяраа та бүхэн мөн Олимпод сойно. Баянхонгор аймгийн өмнө сайхан ирээдүй байна гэдэгт итгэж байна гэлээ.

 

 

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж Баянхонгорчууддаа хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн хугацаанд маш олон ажлууд хийгджээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр Баянхонгор аймгийг холбосон авто зам ашиглалтад орсон байна, өнөөдөр  10 км авто зам ашиглалтад орж байна. Цэцэрлэгт хүрээлэн 3, Спорт заал 3, “Шинэ сум ” төсөл 2 хэрэгжсэн гээд танай аймагт хийгдсэн ажил маш их байна гэв. Мөн Р.Амаржаргал гишүүн анх Ерөнхий сайд байхдаа санаачилж байсан Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын хүчин чармайлтаар батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Энэ бол Монгол Японы хооронд гүүр боллоо маш чухал үйл явдал байлаа. Хөдөө аж ахуйн түүхий эдийг хэрхэн баялаг болгох болон Япон Улсад илгээх дадлагажигчдын тухай мэдээлэл өглөө. Мөн Х.Баттулга ах бол миний хамгийн хайртай ах, Н.Түвшинбаяр бол миний  хайртай дүү, Д.Ганбат ах бол маш хүн сайтай хүн юм. Та бүхэн хийж, бүтээж байгаа хүмүүсээ хааяа ч гэсэн дэмжиж байгаарай. ҮҮнийг хийж чадаж буй хүмүүстээ итгээрэй гэв. Уулзалтын төгсгөлд иргэд саналаа хэлж, асуулт асуув. Баянхонгор сумын иргэн Дондов, Баянхонгорчууд бид үнэхээр их хувь заяатай улсууд юм. Ийм сайхан хүмүүс Ардчилсан намаас нэр дэвшиж байна, эдгээр хүмүүсээ цаашаа үргэлжлүүлэн сонгоод явнаа. Олимпийн аварга манай аймгаас манай хоёр гишүүнтэй хамт нэр дэвшиж буй нь их хувь заяа юм хэмээн хэлж байв.

 

 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.212.119.111)
    AH zailaa ta nariig songohgui
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.212.119.111)
    Sumogoos tsaash chi yu medehiin lalaraa
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.212.119.111)
    Bohoor ug heluuleeer rd tumen demjih yum uuu kkkkkk,AH gegch baliaruud zailaa,ta nariig songohgui
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.60)
    tenegtdeg bnshdee abraga
    2016 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    8 цаг 11 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    10 цаг 34 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    11 цаг 53 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    12 цаг 3 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    12 цаг 11 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    12 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК