Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймаг сум, хот тосгоны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд 9.155.400 ширхэг мод тарив. Цаашид ч ногоон хөгжлийг дэмжих бодлого баримтална гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, ногоон хэрэм байгуулах ажлыг эрчимжүүлж экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална. Ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн 8.5 хувьд хүргэнэ. Хангайн бүс, говийн бүс тус бүрд нэг шилмэл үр, өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн аж ахуйг хувийн хэвшлийг дэмжих замаар бий болгох аж.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб